УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцлээ.

Үдээс өмнөх хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав. Үдээс хойших чуулганы хуралдаан мөн асуулт хариултаар үргэлжилнэ. 

Үдээс өмнөх хуралдаанд 72 гишүүн оролцсон бөгөөд Сү.Батболд, Б.Батзориг, Г.Мөнхцэцэг гэсэн гурван гишүүн ирсэнгүй.