PLAYBOY сэтгүүлийн нүүрэнд гарахын тулд 500 мянган долларын мэс засал хийлгэжээ
2018/11/30
Словакийн PLAYBOY сэтгүүл энэ оны нүүрийг чимэх эмэгтэйгээ сонгожээ. Тэр нь 44 настай Амьд Барби хочтой эмэгтэй аж. Зургаан хүүхдийн ээж Наннеттэ Хэммонд Америкийн Огайо мужийн оршин суугч юм.
Тэрбээр Амьд хүүхэлдэй болохын тулд 500 мянган долларыг гоо сайхны мэс засалд зарцуулсан байна. Түүний хувьд анх 21 настайдаа гоо сайхны хагалгаанд орж байжээ. Одоо 44 настай тэрбээр дахин 70 жил амьдарна гэж ярьдаг гэнэ. Инстаграмд 87 мянган дагагчтай Амьд барби аль эртнээс л тус сэтгүүлийн нүүрэнд зургаа гаргахыг хүсдэг байжээ.