Дуулиант хэргүүд шүүхэд шилжлээ
2018/12/05
Төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрхмүүдийн шалгагдаж байсан хэргүүдийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч шүүхэд шилжээд байна.
Тухайлбал Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай нар холбогдох хэрэг, Шадар сайд асан Ц.Оюунбаатар болон түүний хүү О.Тэмүүжин нарын 20 гаруй хүнтэй холбоотой хэргүүд шүүхийн шатанд ирлээ. Хэргүүдийн талаар дэлгэрэнгүй хүргэж байна.
Э.Бат-Үүл нарын 10 хүнд холбогдох хэргийн тухайд
Э.Бат-Үүл нарын 10 хүнд холбогдох хэрэг шүүхэд ирээд байна. Энэ хэрэгт Э.Бат-Үүлээс гадна түүний хүү Б.Чулуудай, Ганхуяг, Тамгын газрын даргаар ажиллаж байсан Гэрэлчулуун, Өмчийн газрын дарга Гантулга, Маркетинг, борлуулалтын хэлтсийн дарга Т.Гэрэлт-Од, Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ганхуяг, ТОСК Оюунжаргал нар шалгагдаж байгаа юм.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 16.4-т “Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өөрөө бие даан борлуулах”, Төрийн өмчийн хорооны 2015 оны 685 дугаартай тогтоолоор батлагдсан “Төрийн орон сууцны корпорац” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрмийн 4.1-д “Үйлдвэрийн газар нь Монгол Улсын хүн амыг хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй”, 6.9.3-т “Үйлдвэрийн газрын эд хөрөнгийг Монгол Улсын хууль тогтоомж, байгууллагын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө, дотоод журмын дагуу захиран зарцуулах” гэснийг зөрчин тухайн үеийн нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлтэй “Үүрэг гүйцэтгэх гэрээ байгуулсан байна. Ингэхдээ эрх зүйн чадамжгүй болсон журмыг үндэслэн “Буянт-Ухаа-1”, “Буянт-Ухаа-2” хорооллоос 31 орон сууцыг ТОСК-ын захирал А.Гантулга, Маркетинг, борлуулалтын хэлтсийн дарга Т.Гэрэлт-Од нар эрх мэдлээ хэтрүүлж НИТХ, ЗДТГ-ын албан тушаалтнууд, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд үнэ төлбөргүй олгосон хэргийг өдүүлсэн хэмээн буруутгаад байгаа. Бас бусдыг залилан мэхэлсэн байж болзошгүй хэмээн сэжиглэсэн. Тодруулбал, “Буянт-Ухаа-2” хорооллын байрнаас үнэ төлбөргүй орон сууц олгох иргэдийн нэрсийн жагсаалтад өөрийн найз Т.Баттөрийн эгчийн нэрийг оруулж, найзаасаа зээлсэн 30 сая төгрөгөө дарсан гэнэ. Улмаар түүнийхээ 24 саяыг нь А.Гантулга өөртөө авчээ. Хамгийн ноцтой нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд шалгарсан, нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн “Гранд лайн” компанийн зээлийн төлбөрийг төлөхийн тулд “Бэрэн групп” ХХК-д мөнгө шилжүүлсэн баримт байгаа юм. Тус компанийн ажилтнууд АТГ-т гэрчээр мэдүүлэг өгөхдөө “ТОСК”-аас шилжүүлсэн есөн тэрбум төгрөгөөс “Гранд лайн” ХХК-ийг худалдаж авсан төлбөрийг барагдуулсан” гэсэн байна. А.Гантулга ТОСК-ын захирлаар ажиллаж байхдаа “Буянт-Ухаа-2” хорооллын санхүүжилтээс 2015 оны наймдугаар сард таван тэрбум, есдүгээр сард дөрвөн тэрбумыг “Бэрэн групп” рүү ямар нэг хүү, барьцаагүйгээр шилжүүлсэн байдаг. Баянзүрх дүүргийн Амгалан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг “Гранд лайн” компани хэрэгжүүлэхээр болж, “Улаанбаатар” банкнаас 3.3 тэрбум, Туркийн “216 Япи Үрэти Худалдаа” компаниас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан юм билээ. Үүнийгээ төлөхийн тулд Б.Чулуудай нь компаниа “Бэрэн групп”-ийн Б.Мөнхтөрд нэг их наяд гаруй төгрөгөөр худалдах гэрээ байгуулж, хувьцаагаа 100 хувь шилжүүлсэн гэдэг.
Тэдэнд Эрүүгийн хуулийн 263.2 буюу. Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу
албан тушаалын байдлаа урвуулах гэсэн зүй ангиар яллах дүгнэлт үйлдээд байгаа. Уг заалтад Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
МХЕГ-ын хэлтсийн дарга Б.Аззаяа, Т.Баярсайхан, н.Тэгвандан нарын холбогдсон хэрэг
МХЕГ-ын хэлтсийн дарга Б.Аззаяа, Т.Барясайхан, н.Тэгвандан нар нийт 20 гаруй аж ахуй нэгжүүдээс нэг удаагийн үйлдлээр 3 саяас дээш төгрөгийн авлига авсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байна. Тэднийг АТГ-аас шалгасан юм. Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Б.Аззаяа, Хорио цээрийн хэлтсийн дарга Т.Баярсайхан нарыг Авилгатай тэмцэх газраас өнгөрсөн оны 12-р сарын 7-нд саатуулж, тухайн үед тэдний гэрээс 500 орчим сая төгрөг хураан авсан тухай мэдээлж байсан. Их хэмжээний мөнгө гэртээ хадгалж байсан талаараа ч тайлбарлаж мэдүүлэг өгч чадахгүй байсан. Гэвч мөрдөн байцаалтын явцад хэнээс хэдэн төгрөг ямар шугамаар яаж авсан нь тодорхой болсон юм.
Тэднийг Эрүүгийн 268, 269 зүйл буюу хуулийн хахууль өгсөн, авсан хэргээр яллах дүгнэлт үйлдээд байна.
1-р сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ, Шинэ-Эхлэл сургуулийн захирал Л.Эрдэнэ нарын холбогдсон хэрэг
1-р сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг АТГ-аас 10-р сарын 04-нд саатуулсан. Учир нь Нэгдүгээр сургуулийн хамран сургах тойргийн хаягийн бүртгэл дээр 2017 оны хагас жилээс хойш шилжиж ирсэн, хүүхэд дангаараа, эсхүл ээжтэйгээ шилжиж ирсэн, оршин суудаг гэдгээ нотолж чадахгүй зэрэг асуудалтай 58 хүн байна.Тэдгээрээс мөнгө авсан гэх хэргээр АТГ-т шалгагдсан байна. Харин энэ талаар Г.Бум-Эрдэнэ time.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Авлига өгдөг авдаг асуудал байхгүй. Яамны цохолтоор харьяаллын бус хүүхэд авдаг. Улсдаа хийж бүтээсэн гавьяатай хүмүүсийн хүүхдийг авахаас өөр аргагүй” хэмээн мэдэгдэж байсан юм. Тэгвэл прокурорын байгууллагаас түүнийг Эрүүгийн хуулийн 22.4 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлттэйгээр хэргийг шүүхэд шилжүүллээ.
Мөн БСШУСЯ-ны харьяа, олон улсын хөтөлбөрийн сургалттай "Шинэ эхлэл" лаборатори сургуулийн захирал Л.Эрдэнийг АТГ-аас шалгаж байсан бөгөөд хэргийн мөрдөн байцаалт дуусч хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. "Шинэ эхлэл" лаборатори сургуулийн захирал Л.Эрдэнийг Эрүүгийн хуулийн 22.4-т заасан бусдаас хахууль авсан гэх үндэслэлээр прокурорын байгууллагаас ял төлөвлөөд байгаа юм. Л.Эрдэнэ нь сурагчдын эцэг, эхээс хахууль авдаг байж болзошгүй гэсэн мэдээлэл АТГ-т ирсний дагуу баримт цуглуулж байгаад 10 сая төгрөг авч байхад нь үйлдэл дээр нь баривчилсан гэх мэдээлэл 10-р сард гарч байв.
Бусад хэргүүдийн тухай
· Шадар сайд асан Ц.Оюунбаатар болон түүний хүү О.Тэмүүжин нарын 24 хүнд холбоотой хэрэг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирсэн байна. Тэднийг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгаж байгаа юм.
· Мөн Сүхбааатар дүүргийн 7-р хороонд байрлах эмийн сангийн гадаа тогонд цохиулж нас барсан хүүгийн үхэлтэй холбоотой хэрэгт Энхжаргал, Ганпүрэв нарт холбогдох хэрэг
· Дархан-Уул аймгаас хүүхэд хулгайлсан гэх С.Батсуурьт холбогдох хэрэг
· “Сэлэм” Бямбацогтын хар тамхины хэрэг тус тус шүүхэд ирээд байна.
Хэргүүдийг харъяа дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч танилцаад 15 хоногийн дотор урьдчилсан хэлэлцүүлэгт шилжүүлэх, мөрдөн байцаалтад буцаах эсэхийг шийдэх юм. Бид энэ хэргүүдийг шүүхээс хэрхэн шийдвэрлэх талаар эргэж мэдээлэх болно.
matilda · 2018/12/05
Зочин · 2018/12/05
Бат үүлийн идсэн уусныг шалгах юм бол асар их юм гарнаа. Энэ бол зөвхөн өчүүхэн зүйл. Хогны ногоон уутнаас тэрбумаар нь, утаатай тэмцэх нэрээр тэрбумаар нь идсэн гээд шалгах ёстой юм их бий. Зайсанд хүүгийнх барьсан хотхоны санхүүжилт бас их сэжигтэй. Газрынх нь захирамжыг хотын дарга хүүдээ хуулийн дагуу гаргаж өгсөн гэвэл хэн үнэмших юм бэ? Жирийн иргэнд олдоггүй газрыг хүү нь авсан
АТГ овоо, харин Шүүх · 2018/12/05
АТГ овоо, харин Шүүх л сайхан замхруулдаг газар даа.
АТГ овоо, харин Шүүх · 2018/12/05
АТГ овоо, харин шүүх л сайхан замхруулдаг гаүар даа.
Зочин · 2018/12/05
саарал үстэй салга баатар зүүдээ биш хулгайгаа гэгчээр биш Зоригийг Элбэгдорж бид 2 алчихсан юм аа гээд үнэнээ хэлчих хэрэгтэй
зочин · 2018/12/05
энэ тэнэг буриад хүүхэддээ хулгай загаад сууж бдаг,эцэг гэхэд хэцүү салга юмдаа ,ийм юмаар төр бариулдаг монгол чууд үхэр юмаа ,үхэрч харин тугалаа хамгаалж мөөрдөг шүү
иргэн · 2018/12/05
Улсын баатар маань ингээд Хүүтэйгээ хамт Мааниа уншуулж Дээлээ нөмрөх болж дээ Батүүл даана ч Эрх мэдэл Албан тушаал Эрх ямбанд Бялуурч Иргэд олон түмнээсээ Тасарчихсан юмаа Ингэх гээд л байж дээ Хүүгээ Буруу замруу оруулчихдаг Эцэг хүний хувьд Таагүй л зүйл боллоо доо