Б.Мөнхбаясгалан: Ц.Элбэгдоржийн тухай
2018/12/05
Би түүнтэй уртаашаа хоёр удаа л ярилцлага хийсэн юм. 2006 онд Ерөнхий сайд байхад нь Ардын эрх сонинд, дараа нь Ерөнхийлөгч байхад нь 2015 онд Цензургүй ярилцсан.
Өчигдөр "25- р суваг" ТВ -гийн "Ам нээвэл..." ярилцлагыг үзлээ. Тэгээд үүнийг бичиж сууна. Мань хүн 2006 онд ярьсан шигээ л ярьж байна. "Ингээд л боллоо, тэгээд л боллоо...Их амархан ш дээ.... Болохгүй хуулиа л өөрчилөөд л гүйцээ... Асуудлаа яриад л боллоо..." гэх зэргээр. Гадаад айлчлалд нь нэлээд хамт явсан юм, бас л ингэж ярьдаг. "Норвегийн сан шиг сан байгуулахад амархан ш дээ....." гэх зэргээр. За энэ ч яахав. Бас нэг зүйл байна. "Н.Алтанхуяг орж ирээд миний Засгийн газрыг та огцруулаад өгөөч гээд тогтоолын төсөл барьчихсан гуйж ирсэн. Би боль гэсэн" гэв. Үйл явдлыг санаж байна. Н.Алтанхуягийн Засгийн газар 2014 оны 11 р сарын 5 ны өдөр огцрохдоо нэлээд дажин болсон юм шүү. Н.Алтанхуяг огцрохдоо ч нэлээд хатуу үг хэлсэнийг тодхон санаж байна. Түүнийг огцруулах асуудлыг МАН -ын С.Бямбацогт, О.Содбилэг, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүд өргөн барьсан л даа. Гэтэл Н.Алтанхуяг өөрөө өөрийнхөө Засгийн газрыг огцруулах гээд яваад байсан болж таарлаа, Ц.Элбэгдоржийн яриагаар бол. Юу л бол. Ингэж бодохын учир нь сэтгүүлч твитерчдийг Их тэнгэрт цуглуулж 2016 оны 3 -р сарын 24 нд нэг сүрхий яриа хийсэн юм. Тэгэхдээ бас л "Х.Баттулга над дээр орж ирээд Тавантолгойг чинь би авья гэсэн. Би боль л гэсэн" гэж авдаг юм. Түүний өмнө "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орохдоо "Би Энхбаярыг яагаа ч үгүй. Ц.Нямдорж л орж ирээд Энхбаярыг бариад шалгаад өгөөч гээд гуйгаад байдаг юм . Би боль л гэсэн " гэдгийн. Бас би "Таниас өмнөх Ерөнхийлөгч нар бас та нийлж суугаад яриа хөөрөө өрнүүлдэг үү " гэж асуухад "Багабанди гуай Энхбаярыг үздэггүй, хамт суухгүй л гэдэг юм" гээд "би бараг дэмий дээ " гэдэг юм гэж хариулсан л даа. Энэ бүхэн надад юу сануулж байна гээч. Намбарын Энхбаяр жинхэнэ дарангуйлагч явсан он жилүүддээ "АПУ- г надад хувьчилчих.... Би танд 500 саяыг өгье гэж нэг хүн орж ирсэн. Би боль л гэсэн" гэдэг үгийг. Яг үнэндээ тийм яриа хэзээ ч болоогүй нь сүүлд тодорхой болсон юм даа.
Zz · 2018/12/08
Elbegee munkhbaysaglan hoeroos hezeech une ug garahgui mongolin hog shaarnuud er emgui
Зочин · 2018/12/05
өмхий муу тарваган тахал монголыг минь мөхөөсөн бас худалдсан хулгайч
Yg tegj yridag daa · 2018/12/05
Monkhbaysgalang yagad uzen ydaad bgaag oilgosongui, hudlaal bicheegui de,,,,
Yg tegj yridag daa · 2018/12/05
Yg tegdeg Dee geed minii bodoj bsaniig ymar goeoor nudend uzegdtel bichlee,,, thanks Monkhbaysgalaan,,
Зочин · 2018/12/05
Яг ингэж хошгируулдаг ард тумэн хэлсэн угийг нь мартчихдаг гэж боддог бол угуй л дээ
Иргэн · 2018/12/05
Элбэгдорж, Энхбаяр, бас бусад нөхдүүд ер нь бүгд л новшнууд төрд гардаг гэдгийг харуулж байгаагийн дотор Мөнхбаясгалан ч гэсэн увайгүй жудаггүй л хүншдээ?! Ингэхээр тэдэнд, эдэнд итгэх арга даанч алгаа?!
zochin · 2018/12/05
uneen, elbegdorjiig oyunerdene ih sain todorhoilson sh de, za yahav gadaad hariltsaanda l ovoo yum hiisen yum bga biz, hiih ch estoi, mongol ulsiin erunhiilugch shuu de, harin dotroo hichneen ih hor naruulaa bol, ter gadaad justin kapla biluu, uhsenee hiij uuriinh n heldgeer yamar atsaa hiij urshuuguu ve
зочин · 2018/12/05
Мөнхбаясгалан хэний төлөө юуны тулд ингэж бичив