Гидроциклон шинээр суурилуулж байна
2018/12/05
Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт өнгөрсөн наймдугаар сараас 24-р гидроциклоныг угсарч, суурилуулж байна. Энэ нь тээрмээс гарч буй нунтагласан хүдрийг том жижгээр нь ангилах зориулалт бүхий төхөөрөмж юм. Өмнө нь тус хэсгийн өргөтгөлийн үеэр БНХАУ-ын Найпу фирмийн багц гидроциклон суурилагдсан. Долоон гидроциклоноос бүрдсэн нэг багцыг дахин ашиглалтад оруулснаар үйлдвэрлэлийн жигд ажиллагаа сайжирч, бүтээмж нэмэгдэх аж. Уг гидроциклоны хяналт удирдлагын системийг тохируулан суурилуулах ажлыг ХМТАЦ-ийн Баяжуулах үйлдвэрийн Технологийн автоматжуулалтын хэсэг гүйцэтгэж байна. Гидроциклоныг энэ сарын сүүлчээр хүлээлгэн өгөхөөр Баяжуулах үйлдвэр болон Засвар монтажийн цехийн ажилчид шамдан ажиллаж байна.