Эхнэрийг нь авч явах гэсэн түргэн тусламжийн ажилтанд нөхөр нь согтууран танхайрч гэмтэл учруулжээ
2018/12/11
2018 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн шөнийн 01 цаг 10 минутад Хан-Уул дүүргийн иргэн 35 настай эмэгтэй хэвлийгээр хүчтэй өвдөөд гэсэн дуудлага өгчээ.
Дуудлагын дагуу түргэн тусламжийн эмч очиж үзлэг хийх явцад дуудлага өгсөн эмэгтэйн нөхөр нь согтууран танхайрч тусламж үзүүлж буй эмчид хүндрэл учруулж элдэв үгээр доромжилсон байна.
Энэ үед өвчтнийг зайлшгүй эмнэлэг хүргэх шаардлагатай байсан учир тээвэрлэн авч, эмнэлэг хүргэх замд нөхөр нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон түргэн тусламжийн автомашины араас мөргөсний улмаас машин дотор тусламж үзүүлж явсан эмч гэмтэл авч, автомашинд их хэмжээний эвдрэл учруулжээ.
emch · 2018/12/12
apai bishee. emchiig gemteej bolno ipgeniig boloxgvi gex baixdaa odoo
Зочин · 2018/12/11
ym uzeegui hogiiin ememgtei hund gar hurdeg novsh l bna aygui bol ehneree gedes guzee ruu zohison bhoooo tegeel ovdson bh