БНЭУ-д суугаа элчин сайд Г.Ганболд Монгол эмэгтэйг зодож танхайрсан гэв
2018/12/12
Монгол Улсаас БНЭУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд Элчин сайдын яамныхаа өмнө эмэгтэй хүн зодож танхайрсан хэрэг өчигдөр гарсан байна.
Энэ талаар зодуулсан бүсгүй ийнхүү ярьсан юм.
Энэ хэрэг болох үед Монгол Улсаас БНЭУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболдын эхнэр, жолооч,туслах болон Энэтхэг улсын иргэд байсан аж. Мөн энэ үйлдэл нь ЭСЯ-ны камерт бичигдэн үлдсэн байна.
Зодуулсан бүсгүйн хувьд бие нь муудаж, эмнэлэгт хүргэгдэн одоо эмчилгээ хийлгэж байгаа аж.
Зодуулсан бүсгүй ЭСЯ-аас тусламж хүссэн бөгөөд залуу гэр бүлийн хувьд охиноо тус улсад эмчлүүлж байгаа юм байна. Түүний охин зүрхний төрөлхийн хавсарсан гажигтай, ховол хоорондын таславчийн цоорхойтой гэж оношлогдсон. Энэ өвчнийг Монголд эмчлэх боломжгүй тул 2018 оны 08-р сарын 10-нд Энэтхэг улсыг зорьсон. Энэтхэгт ирээд эмчилгээ хийлгэж байхдаа охин нь зүрхний хавсарсан гажгаас гадна уушгины дутуу хөгжилтэй, хоолойн нарийсал буюу мэмбрамтай гэсэн давхар онош гарсан. Охины хагалгаа амжилттай болсон ч хагалгааны дараах хүндрэлүүд гарч охин эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Эрчимт эмчилгээний өдрийн төлбөр 1.5-1.8 сая төгрөг болж байгаа бөгөөд тэд өдгөө 170 гаруй сая төгрөгийн өртэй болсон юм.
Монгол Улсаас БНЭУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболдын энэхүү танхайн хэргийн талаар бид ГХЯ, Консулын газраас тодруулж, мэдээллийг тэнцвэртэй мэдээлэхийг хичээсэн боловч холбогдож чадаагүй юм.
Бид албан эх сурвалжуудаас тодруулж энэ талаар эргэж мэдээлэх болно.
Зочин · 2018/12/15
Манай монголчуудад хэцүү хүмүүс их байдаг болсон байна лээ дээ, дөвчигнүүр юмнуудтай эхнээс нь камёр тавьж байгаад л харьцмаар юм байна лээ шүү. Хаа ч гэсэн, ялангуяа эмнэлгүүдэд.
Буг · 2018/12/13
Элчингийнхэн гэж үхэж байсан их зантай ярвайсан пизда нар байдаг их хурлын гишүүд сайд дарга нар танил талдаа л үйлчилдэг нь нууц биш шүү алж байвал таарсан шээснүүд
зочин · 2018/12/13
Ганболд чинь энэ хүмүүст маш их тусалж байгаа, тэгээд ч зодолдоод байхааргүй жудагтай,настай хүн бна лээ.Энэ эмэгтэй их шаналаад шоконд ороод хамаагүй яриад явна уу гэж бодлоо
зочин · 2018/12/13
Өвдөж зовсон хүмүүсээ харж хагдахгүй хаалгаа онгойлгохгүй юм бол учир начирыг нь сонсож асуудалд нь дэмжлэг тусал анхаар гэж элчин гэж суудаг болохоос томроод хувиа хичээ гэж явуулаагүй шүү.бөлдөг сулралтай ганболдыг буцааж тат 60тэрбумын ширхэг байна
зочин · 2018/12/13
ЭНЭ СУУДЛЫГ МӨНГӨӨР ХУДАЛДАЖ АВСАН НӨХӨР ИНГЭЖ АВИРЛАЖ БГАА ЮМ
жуж · 2018/12/12
Арай худлаа яримааргүй юм. Үнэн бол ганболд дуусаа
зочин. · 2018/12/12
Ер нь гадаад харилцааныхан нэг сонин харьцаатай шүү дээ.Авчраад шоронд хатаа.
Tsoogii · 2018/12/12
Gadaadad suuj bgaa elchingvvd ajilaa hiihgvin bol yah gj matbar tulugchdiin munguur amidraad bdag bna Zex ulsad suugai elchin bas TV8 n setgvvlchid haalgaa ch been uguugvi gsen iim ajilaa hiideggvi elchin saiduidaa ervvlen tataachee saidaa
Зочин · 2018/12/12
энэ мэт балай юмнууд энд тэнд оччихоод элчингээс элдэв мөнгө тусламж гуйгаад зовоодог нь нууц биш шүү. эх орон руу нь хөө
Баска · 2018/12/12
Ийм явдалд орсон сайдаа Орос улс 24 цагийн дотор эргүүлэн татдаг юм байна лээ. Эзэнтйэ улс гэж сайхан юм даа
Түвдэн · 2018/12/12
Элчинд гар хүрэх, элчин өөрөө элдэв явдалд хутгадахыг Их эзэн хаан маань таашаадаггүй байсныг мэдээх үү малуу даа
Баатархүү · 2018/12/12
Монголын улс, монголын төр түүний гадаал явдлын яам гэж байгаа л юм бол 24 цагийн дотор эргүүлэн татаж ял асуу
Пп · 2018/12/12
Дуудаж авчраад ял асуу дуракыг
Umuurugch · 2018/12/12
Өөрсдөө учир байдлаа эвээр таылбарлахгүй яах лээрээ та нар тусалдаггүй юм. Татварын төлөгчдийн мөнгөөр баыж майж гээл томорсон л байгаа. Нэг талд дан ганц буруу өгөж болохгүйл дээ аль аль талдаа л байгаа. Өөрсдөө хэл ам хийсэн нөхдүүд л байна.