Худалдан авсан байраа 15 жилийн хугацаанд худалдахгүй байх үүрэг хүлээнэ
2014/02/14
Ипотекийн зээлийн хэрэгжилт сайн байгаа ба орон сууцтай болох хүсэлтэй иргэдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа юм. Гэхдээ эрэлт ихсэх тусам орон сууцны үнэ нэмэглэж буй нь асуудал болоод байгаа.
Тиймээс үнийг тогтворжуулах хэрэгтэй байгаа ба худалдан авсман орон сууцаа үнэ нэмж зарж буй бизнесийг таслан зогсоох хэрэгтэй байгаа юм. "Засгийн газраас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд баригдсан "Буянт-Ухаа 1" хорооллын орон сууцанд иргэдээс захиалга авах журам"-ыг хуралдаанаар баталлаа. Ингэснээр төрийн албан хаагчид, зорилтот бүлгийн иргэд зах зээлийн ханшаас хямд өртгөөр орон сууцтай болох нэг нөхцөл бүрдлээ. Иргэдийг хямд орон сууцаар хангах Шинэчлэлийн Засгийн газрын зорилтын хүрээнд "Буянт-Ухаа" орон сууцны барилгын ажлыг 2013 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн. Энэ хороололд нийт 9200 айлын орон сууц барихаар төлөвлөснөөс эхний ээлжийн1764 өрхийн орон сууцны 28 байр ашиглалтад ороод байгаа юм. Ашиглалтад орсон, цаашид барих орон сууцыг квотоор хуваарилах зарчмаар иргэдэд борлуулна. Иргэд худалдан авсан байраа ашиг олох зорилгоор бусдад түрээслүүлэх, 15 жилийн хугацаанд худалдахгүй байх үүрэг хүлээнэ. Хэрвээ энэ хугацаанд заавал худалдах шаардлага гарвал зөвхөн Төрийн орон сууцны корпорациас зах зээлд нийлүүлж байгаа орон сууцны тухайн үеийн нэгж м2-ийн үнэ ханшаар буцаан борлуулах учиртай юм байна. Ямартай ч энэхүү шийдвэр нь зөв зүйтэй байгаа бөгөөд дамлан худалдаалах асуудлыг зогсоосноор орон сууцны үнийн хөөрөгдөл бий болох байх учиртай.