2018.07.06                                                                                                                                                                                                                  Сүхбаатар сум

Байгууллагын нэр

Нийт ирсэн өргөдөл гомдлын тоо

Шийдвэрлэлт

Шийдвэрлэлт

Шийдвэрлэж хариу өгсөн

Бусад байгууллагад шилжүүлсэн

Хугацаа хэтрүүлж шийдвэрлэсэн

Хугацаа болоогүй

01

Аймгийн ЗДТГ

95

59

10

-

26

62.1

02

Сумдын ЗДТГ

6067

5456

192

5

414

89.9

03

Газар, хэлтэс, албад

1233

1156

18

-

59

93.7

НИЙТ ДҮН

7395

6671

220

5

499

90.2

 

 

2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ИРГЭДЭЭС ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГАД

ХАНДАЖ ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТ \ХЭЛБЭРЭЭР\

 

 

Байгууллагын нэр

Нийт ирсэн өргөдөл гомдол санал хүсэлт

Үүнээс

Бичгээр

Цахим хэлбэрээр

Утсаар хандсан

Биечлэн уулзсан

Бусад

1

Аймгийн ЗДТГ

95

78

-

17

-

-

2

Сумдын ЗДТГ

6067

5604

2

87

372

2

3

Газар, хэлтэс, албад

1233

1110

69

38

15

-

НИЙТ ДҮН

7395

6792

71

142

  388

2

 

 

 

 

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ САНАЛ ХҮСЭЛТИЙН АГУУЛГА \ХУВИАР\

 

Байгууллагын нэр

Зонхилж  байгаа асуудал \тоо, нийт өргөдөл, гомдолд эзлэх хувь\

1

Сэлэнгэ аймаг

Хүсэлт

7253

Санал

42

Гомдол

100

Асуудлын нэр

Нийт тоо

Нийт хувь

Нийгмийн халамжийн үйлчилгээний талаар

1176

15.9

Улсын бүртгэлийн холбогдолтой   

  946

12.7

Газрын харилцааны талаар   

  547

  7.3

Нийгмийн даатгалын талаар

  329

  4.4

Бусад асуудлаар  

4397

59.4

 

 

  • Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 08 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг 2018 оны 03 дугаар сард Ерөө сумын иргэдээс төрийн албан хаагчийн талаар гаргасан гомдлын дагуу тус суманд ажилласан. Энэ үеэр 4 иргэн өргөдлөө татаж авсан бөгөөд бусад иргэдэд салбар зөвлөлийн зүгээс тухайн асуудлаар хууль хяналтын байгууллагад хандан шийдвэрлүүлэхийг зөвлөсөн албан бичгийг хүргүүлсэн.
  • 2018 оны 01 дүгээр сард аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүд зарим сумд, газар, хэлтэс, албадын 2017 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж ажиллах үеэр тухайн сумын төр, захиргааны байгууллагуудын зүгээс иргэдийн гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, түүний тайлан мэдээ гаргаж байгаа байдалтай танилцаж, тодорхой заавар зөвлөгөөг өгч ажилласан.
  • Ерөө сумын Засаг даргын Тамгын газраас 2018 оны 01 дүгээр сард “Иргэн таны саналыг сонсъё” аяныг зохион байгуулж, төрийн байгууллагын ажил үйлчилгээ, иргэдэд чирэгдэл учруулж буй асуудал зэрэг 4 асуумж бүхий саналын хуудсаар аяны арга хэмжээнд оролцсон иргэдээс санал асуулга авч дүнг нэгтгэн арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан ажилласан байна. Мөн “Архи” нэгдсэн арга хэмжээний хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээний талаар иргэдийн санал асуулгыг авч нэгтгэн холбогдох хууль хяналтын байгууллагын удирдлагуудад танилцуулсан байна.
  • Иргэдээс гаргасан өргөдлийн дагуу аймгийн Засаг даргаас олгосон буцалтгүй тусламж, хөрөнгийн дэмжлэг үзүүлсэн талаарх 2017 оны судалгааг гаргасан бөгөөд өнгөрсөн онд аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс байгууллага иргэдэд нийт 25.8 сая төгрөгийн тусламж дэмжлэгийг үзүүлсэн байна.
  • Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Удирдлагын академитай хамтран 2018 оны 06 дугаар сард зохион байгуулагдсан “Орон нутгийн хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтнуудын чадавхийг сайжруулах нь” сургалтын үеэр өргөдөл гомдлын тайлан гаргах, түүнд анхаарах асуудлын талаар сумын ЗДТГ-ын дарга нарт болон газар, хэлтсийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ажилтнуудад дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
  • Иргэдээс гаргасан өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, түүний тайлан мэдээ гаргах, шийдвэрлэлтийн явцад анхаарах асуудлын талаар чиглэл өгөх зорилго бүхий аймгийн Засаг даргын албан бичгийг боловсруулан баталгаажуулж, сумын Засаг дарга нар, газар хэлтсийн дарга нарт хүргүүлэн ажилласан. Ингэснээр ирүүлж байгаа өргөдөл гомдлын тайлангийн чанар, шийдвэрлэлтийн явцад тавих хяналтанд тодорхой үр дүн үзүүлж эхлээд байна.
  • “Сэлэнгэ аймгийн тогтвортой хөгжлийн зорилт-2026” дунд хугацааны бодлогын баримт бичиг боловсруулж байгаатай холбогдуулан иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн судалгааг сүүлийн 5 жилийн байдлаар гарган ажлын хэсэгт хүргүүлсэн. Уг судалгааг өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн байдал, иргэдээс гаргаж байгаа өргөдөл гомдлын агуулга гэсэн хэлбэрээр гаргаж хүргүүлсэн.
  • Аймгийн Засаг даргын Тамгын газраас иргэдээс гаргаж ирүүлсэн санал хүсэлтийг шийдвэрлэх арга хэмжээний төлөвлөгөөг гаргаж, аймгийн Засаг даргаар батлуулан сумд, газар, хэлтсүүдэд хүргүүлэн хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна. Биелэлтийн явцын мэдээллийг 2018 оны 3 дугаар улиралд гаргуулан авч холбогдох арга хэмжээг авч ажиллах болно.
  • Сар бүрийн эхний 7 хоногт зохион байгуулдаг аймгийн төрийн байгууллагуудын болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын удирдах ажилтны “Мэдээллийн цаг” арга хэмжээний үеэр иргэдийн гаргасан өргөдөл гомдлыг хуулийн багтаан шийдвэрлэж байх, Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах төвөөс ирүүлсэн санал шүүмжлэлийг шийдвэрлэхэд онцгой анхаарал хандуулж, түүний мөрөөр арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар тодорхой үүрэг чиглэлүүдийг аймгийн Засаг даргын зүгээс өгч ирсэн.