МАНАЙ АЙМГИЙН ТОГООЧИД ТӨВ ХАНГАЙН БҮСИЙН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
2018/08/28
“Төв, хангайн бүсийн хоол үйлдвэрлэл, үйчилгээний салбарын ажил мэргэжлийн уралдаан Булган аймагт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Манай аймгийн Ерөө, Цагааннуур, Сүхбаатар, Мандал, Хүдэр, Баруунбүрэн, Сайхан, Шаамар сумдын 15 тогоочдын бүрэлдэхүүнтэй баг ажил мэргэжлийн уралдаандаа амжилттай оролцохын зэрэгцээ спортын арга хэмжээнд багаараа 3-р байр, урлагийн төрөлд тусгай байр эзэллээ.
Уралдааны ресторан, зоогийн газар, кафейн хоолны төрөлд Цагааннуур сумын “Хангай” цайны газрын тогооч Н.Отгонбаяр алтан медаль, Сайхан сумын ЕБС-ийн тогооч н.Угтахбаяр тусгай байр, цэцэрлэг, сургуулийн хоолны төрөлд Сайхан сумын ЕБС-ийн тогооч Ц.Нямаа алтан медаль хүртлээ. Шилдэг багийн “Гранпри” төрөлд Сүхбаатар сумын Улсын тэргүүний ЕБ-ийн 1-р сургуулийн тогооч Э.Тунгалаг ахлагчтай баг тусгай байр эзэллээ.
Орон нутгийн онцлогтой хоол, сүү цагаан идээ, хүнсний ногоо, нарийн боовны өдөрлөг, үзэсгэлэн худалдаанд Сэлэнгэ аймаг дэд байрт шалгарсан амжилтыг үзүүллээ. Тус арга хэмжээний үеэр Монголын Тогоочдын Холбооны “Тогоочийн алдар” цол тэмдгээр Сүхбаатар сумын 1-р сургуулийн тогооч Э.Тунгалаг, Хүдэр сумын “Унаган нутаг” цайны газрын тогооч В.Амарзаяа нар шагнагдлаа.