НЭГЭН АМ БҮЛ ӨРГӨӨН ЦАГААН ГЭРТЭЙ БОЛЛОО
2018/09/06
Өнөөдөр Сүхбаатар сумын 3 дугаар багийн иргэн өрх толгойлсон эмэгтэй Б.Ариунжаргалд аймгийн Засаг дарга Ш.Оргил өргөөн цагаан гэрийг гутал хувцас хэрэгцээт зүйлсийн хамт гардуулан өглөө. Сүхбаатар сумын Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан зохион байгуулсан “Хайраас хайр” аяныг аймгийн удирдлагын баг дэмжиж Засаг дарга нөөц хөрөнгөөсөө гэрийн асуудлыг шийдвэрлэж, ЗДТГ-ын ажилтан албан хаагчид гутал хувцас зэрэг бараа бүтээгдэхүүн, аймгийн Улаан загалмайн хороо хэрэгцээт зүйлсийг бүрдүүлэн өглөө.
Хэн нэгэнд бодитой хөрөнгө оруулалт хийе гэсэн энэхүү сайхан үйл хэргийг аймаг, сумаас дэмжин Б.Ариунжаргалыг өөрийн өмчлөлийн газартай болгоод байна. Тэрээр 18-5 насны 5 хүүхдийн хамт амьдардаг. Том хүүхэд нь оюутан, 3 хүүхэд нь сургуульд, бага хүүхэд нь цэцэрлэгт явдаг. О.Баатарцогт даргатай “Сэлэнгэ үйлчилгээ”ОНӨААТҮГ-ын Сэлэнгэ Олон Улсын худалдааны төвд үйлчлэгчийн ажил эрэхлдэг. Байгууллага хамт олон нь шинээр олгосон газар дээр хашааг нь барьж өгчээ. Ийнхүү Сүхбаатар сумын нэгэн өрх толгойлсон эмэгтэй газартай, гэртэй, хашаатай болж энэ өрх айлд баяр нэмлээ. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.