ГОУХАН-ИЙН ЭРДЭС БАЯЛАГ, ТҮҮХИЙ ЭДИЙН ИЖ БҮРЭН САНААЧЛАГА ХӨТӨЛБӨРИЙН ЗАХИРАЛ МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
2018/09/18
ГОУХАН-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрийн захирал хатагтай Карин Рейнпрехт манай аймагт ажиллалаа. Зочдыг аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа хүлээн авч уулзав.
Хатагтай Карин Рейнпрехт “Орон нутгийн цогц хөгжил” түншлэлийн хүрээнд орон нутгийн хөгжилд Төр, иргэний нийгмийн байгууллага, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, уул уурхайн байгууллагын тэгш оролцоо, түншлэлийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг хангах зорилготой “Тогтвортой хөгжил-түншлэл” хамтын ажиллагааны зөвлөлийг аймгийн ИТХ-ын дэргэд байгуулж ажилуулах асуудлаар аймгийн удирдлагууд, түншлэлийн гишүүдтэй санал солилцлоо.
Аймгийн Засаг дарга Ш.Оргил хамтын ажиллагааны зөвлөл байгуулах санал гаргасныг ИТХ-ын зүгээс дэмжиж байгаа юм.
ГОУХАН-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрийн 2 дахь үе шат манай аймагт амжилттай хэрэгжиж байна. Тус хөтөлбөр манай аймагт жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, нутгийн иргэдэд түшиглэж орон нутгийг тодотгосон аялал жуулчлалыг хөгжүүлэх, Төр, иргэний нийгэмийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх зэрэг олон зорилтот үйл аижллагаанд бодитой үр дүнгээ өгч байгаа.