ОЙН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА УУЛЗЛАА
2018/09/19
Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ойн мэргэжлийн байгууллагын төлөөлөгчдийг оролцуулсан уулзалт, зөвлөгөөн зохион байгуулагдлаа. Уулзалт, зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Ш.Оргил оролцож ойн талаар аймгаас баримталж буй бодлого, шийдвэрийн талаар танилцуулж, оролцогчдын саналыг сонсон, асуусан асуултад нь хариулж, гарсан санал, хүсэлтийг хүлээн авч, судалж шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Уулзалтанд оролцогчдын зүгээс модны хуваарь, ойн зам, мэргэжлийн байгууллагуудын боловсон хүчний хангалт зэрэг асуудлуудыг онцгойлон анхаарах хэрэгтэй байгааг хэлж байв. Уулзалт зөвлөгөөнд 50 гаруй ойн мэргэжлийн байгууллагууд оролцлоо.