Ц.Цогзолмаа сайд залруулга хийлээ

Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаатай холбоотой ташаа мэдээлэл өчигдөр цахим сүлжээнд нэлээн хүчтэй тархав.

Түүнийг өөртэй нь “босч мэндэлсэнгүй” гэдэг шалтгаанаар дөрвөн мэргэжилтнийг ажлаас нь халахыг тушаажээ гэсэн мэдээлэл гарсан юм.

Мөн түүнчлэн Монголын багш нарын үйлдвэрчний хорооны дарга Д.Мөнхбаатар “Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын 70 ажилтны 68-ыг нь ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн” гэсэн ярилцлагыг өгчээ.
 
Тэгвэл энэ мэдээлэлд салбарын сайд Ц.Цогзолмаа өчигдөр залруулга хийжээ.

Тэрбээр “Багшийн мэргэжил дээшлүүлэх институтад бусад багш нартаа өөрөө үлгэрлэж чадах чадвартай арга зүйч нар ажиллаж байж, нийт багш нарынхаа мэргэжлийн болон ёс зүйн, мөн зөв хандлагыг бий болгоноо гэдгийг анхааруулсныг нийгмийн сүлжээгээр гуйвуулсан мэдээ явуулж буйд залруулга хийв.  Өндөр шаардлага, өндөр хариуцлага нэхэж ажиллана” гэжээ.