Багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудлаар ажлын хэсэг байгуулахаар боллоо
2018/09/07
Багш нар цалингаа нэмүүлэх шаардлага тавьж ажил хаяснаар өнөөдрийн байдлаар нийслэлийн 32 сургуулийн 90 гаруй мянган хүүхэд хичээлдээ сууж чадахгүйд хүрээд байна. Асуудлыг шийдэх үүднээс ЗГ-ын холбогдох яам, МҮЭХ хамтран ажлын хэсэг байгуулж цалин нэмэх асуудлаар зөвшилцөхөөр боллоо.