Техас мужийн Тиана гэдэг бүсгүй найз залуугаа өөр эмэгтэйтэй учирдаг болохыг нь гар утсан дээрхи мессэжнээс санамсаргүй олж мэджээ. Бүсгүй тэр дор нь харилцаагаа таслахын оронд 21 насны төрсөн өдрийн баяраа хүлээсэн байна. Ингээд цугласан найз нөхдийнхөө өмнө хайртынхаа өөдгүй занг илчлэн хөөж явуулжээ.

Тэрээр

Сантос чи надад намайг өөрөөс чинь илүү хүнтэй учрах ёстой гэдгийг ойлгуулсанд баярлалаа. Энд цугласан хүн бүхэн чамайг нэгэн бүсгүйг өвөртөө оруулах гэж байсныг чинь мэднэ. Бид бүхэн чиний тэр бүсгүйд илгээсэн мессэжийг олж үзсэн. Чи надад явуулсан зургаа тэр бүсгүйд хүртэл явуулсан байсан. Харин чи одоо эндээс яв" гэжээ. 

Энэ үед Тианагийн ах нь Сантосын цүнхийг барьсаар бууж иржээ. Найз бүсгүйгээ араар нь тавьсан залуу ийнхүү ичгүүртэйгээр хөөгджээ.

НУУЦ.мн