Өнөөдөр "Монгол мөхөшгүй" тоглолтын хэвлэлийн хурал болно
2014/02/16
Монголын язгуур урлагийн гайхамшгийг эх орондоо төдийгүй дэлхийд сурталчилан таниулж яваа 9 хамтлагийн нэгдсэн “Монгол Мөхөшгүй” хэмээх тоглолт энэ сарын 21,22,23 өдрүүдэд 19:00 цагт МҮЭСТО-нд тоглогдох гэж байна.
Уг тоглолт 3 дахь жилдээ тайзнаа тавигдаж байгаа бөгөөд анх тэднийг нэгтгэн бүрэн хэмжээний нэгдсэн тоглолт хийх санааг ерөнхий найруулагчаар ажиллаж буй Төрийн Соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам гаргаж байжээ. Тоглолтын найруулгыг хийхдээ уран сайхны удирдагчаар СТА Д.Ариунболдыг,ерөнхий бүжиг дэглээч, туслах найруулагчаар СТА Д.Энхгэрэл нарыг 3 дахь жилдээ урьж ажиллуулав. Энэ жилээс ҮДБЭЧ-ын ерөнхий бүжиг дэглээч СТА Д.Баярбаатарыг нэмж найруулгын багтаа ажиллахыг урьсан байна. Дууны найруулагчаараа япон улсын иргэн Ишивата Юүскэг урьсан юм байна.
Ингээд “Монгол Мөхөшгүй” тоглолтод оролцож буй “Арга билэг”, “Алтан Ураг”, “Алтайн Оргил”,“Домог”, “Жонон”,“Их Монгол”, “Тэнгэр Аялгуу”, “Хөсөгтөн”, “Эгшиглэн” зэрэг хамтлагуудын уран бүтээлчид өнөөдөр 11 цагт "Монгол ньюс" мэдээллийн танхимд хэвлэлийн бага хурлаа хийх гэж байна. Эрхэм сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.