Ядарсан сайддаа тусламжийн гараа сунгацгаая
2018/12/27
Нэг насаа төрийн төлөө зүтгэж хувийн бизнэс эрхэлж үзэлгүй зөвхөн татварын мөнгөөр цалинжиж яваа эрхэм сайд Ц.Нямдоржид тусламж үзүүлэх хандивийн аян эхлүүлж байна.
Түүнийг сайд даргын сураг байхгүй, нэг муу УИХ-ын сул гишүүн болоод ядарч явахад гадаад дотоодын этгээдүүд ихэд элэг барьж хятадад аваачин талдаа орхыг ятгаж идэж уулгаж, мөнгө өгсөн байдаг. Үүнийг бид саяхан Тагнуулын дарга Хурц гэдэг хүний амнаас сонссон билээ. Ядарсан гишүүнийг элэг барих хүмүүс олон болжээ. Тэрээр Хууль зүйн сайд байхдаа нэг засгийн газарт хамтран зүтгэж байсан 3 дахь ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчилж байх үед гэртээ хувийн зурагтгүйн улмаас хоосон зурагтын тавиураа ширтэж суусан байдаг. Хууль зүйн сайд нь зурагтгүй тэгээд түүнд баривчилгаа явж байгааг хэлэх албан хаагчгүй байгаа нь энэ төрийн уялдаа холбоогүйг харуулж байна. Төрийн албан хаагч зурагт ч байхгүй хүнд нөхцөлд байна. Түүний УИХ-ын дарга байхдаа гэртээ очоод зурагтгүйн улмаас хийх ажил олдохгүй өдөр баталсан хуулиа орондоо засаж байсан гашуун түүхийг монголчууд бид мартаагүй.
Мөн Ц.Нямдорж сайд маань олон мянган төрийн албан хаагчдийн адилаар өөрийн гэсэн орон сууцгүй нэг насыг барж байгааг монголчууд бид бэлээхэн мэднэ. Өдий насны ийм албан тушаалтай хүн түрээсийн байранд толгой хоргодно гэдэг юутай эмгэнэлтэй. Олон монгол түмэн минь түүний монголын хамгийн үнэтэй байранд найзынхаа мөнгөөр үнэгүй түрээсэлдэг гэдгийг огт тоолгүй өөрийн гэсэн байргүй гэдгийг бодож тусламжийн гараа сунгаарай.
УИХ-ын даргаас аваад төрийн сайдыг 5 удаа, УИХ-ын гишүүнийг завсаргүй хашиж яваа түүний энэ бахдам нэр хүнд эрх мэдэл байхад Эрдэнэтийн тэндэрт хүүг нь шалгаруулахгүй байгаа тэр дарга нарын өмнөөс ичиж, харамсаж байна. Ц.Нямдорж дарга ямар сайндаа би өөрөө утасдаж миний хүү орж байгаа шүү гэж хэлсэнээ УИХ дээр хэлж байна. Ийм бахдам амжилттай хүнийг нэг үйлдвэрийн дарга руу утасдаж гуйх хүртэл зовоохгүй баймаар байна. Тэрээр хангалттай хөрөнгөтэй байсан бол хэзээ ч ийм доошоо орсон зүйл хийхгүй байсан нь гарцаагүй.
Мөн тэрээр Гүнтийн зусланд хоёр том байшин хүүгийнхээ нэр дээр бариулсан байдгыг бүгд мэднэ. Өөрөө орон сууц ч байхгүй байж хүүхдүүддээ байшин барьж өгж буй агуу аавын сэтгэл билээ. Тэр баян бизнэсмэнүүд шиг барилгын компани аваад бариулах мөнгө байсангүй. Тэр аргагүйн эрхэнд хоригдолууд авчирч бариулж байсан ичмээр зүйл нэг хоригдол амиа хорлосноор олонд ил болсон билээ. Хууль зүйн сайд байшин барьж байхад амиа хорлодог монголоо гэх сэтгэлгүй хоригдол байжээ.
Саяхан сайдын машин гэж сүртэй машин ил гарч олон түмэн биднийгээ баясгалаа. Гэвч харамсалтай мэдээ байж тэр өөрийх нь биш бас улсын машин байжээ. Татварын мөнгөөр нэг насаараа цалинжаж буй түүнд ийм машин авах мөнгө яаж байхав дээ. Гэвч тэр бусдын адил үнэтэй машин унах эрх бий. Өөрийн ч машингүй түүний төлөө сэтгэлийн хандиваа өргөцөгөөе.
Өдгөө насны бөгсөнд очиж буй түүнд зурагт, байр, машин, зуслан гээд энгийн хэрэглээний бүх зүйл байсангүй. Одоо төрийн төлөө насаа зориулж буй түүнд туслах хандивын аян зохиох цаг болжээ. Монголчууд бүгдээрээ нэгдэж хотын төвд хоёр өрөө байр, прүүс 20 машин, LCD зурагт тус бүр нэгийг ядаж олж өгцгөөе. Шээр лаяк хийж дэмжинэ үү.
Gump
БИ ЭНГИЙН ХАЛХ ЯСТАН · 2018/12/28
VVНИЙГ БИЧИГЧ ТА ИЛТ ЭРХ АШГИЙН ТЕЛЕЕ НЯМДОРЖ ГУАЙГ ХАРЛУУЛАХ ГЭЖ БИЧИЖ БАЙНА. С. ЗОРИГИЙН ХЭРЭГТ ЖИРИЙН ЯДАРСАН ХVМVVС ХЭЛМЭГДЭЖ БУЙД ШУДАРГА ДУУ ХООЛОЙ БОЛЖ ДУУГАРЧ БАЙГАА, ЭРДЭНЭТИЙН 49%- Г МАН, АН- ЫН Э/ З, У/ Т, ХУУЛИЙНХАНЫ МАФИЖСАН БVЛЭГЛЭЛИЙНХЭН ЛУЙВАР ХИЙЖ БАЙГААГЫН ЭСРЭГ ЗОРИГТОЙ ДУУГАРЧ БАЙГАА ГАНЦ ХVН. ХVН БАЙГАА ЦАГТ ТЭР ХVНД АЛДАА ОНОО БАЙДАГ Л БАЙХ. ГЭХДЭЭ ЭНЭ ХVН МАФИЙН БVЛЭГЛЭЛИЙН ХУЛГАЙЧИД ШИГ ЗVРХ СЭТГЭЛГVЙ ХVН БИШ. МОНГОЛЫН ТVVХЭНД ОЙРДЫН ГАЛДАНБОШИГТ МАНЖУУДТАЙ ТЭМЦЭЖ ТТ- ОО АВЧ VЛДЭЖ БАЙСАН ТVVХ БИЙ. СОЦИАЛИЗМИЙН VЕД БАРУУН МОНГОЛЫН Ю. ЦЭДЭНБАЛ 44 УЛСАА УДИРДАХДАА НVБ- Д ДАНСТАЙ ОРЧИН ЦАГИЙН МОНГОЛЫГ БИДЭНД АВЧИРЧ ЕГСЕН. ОДОО УЛС ОРОНД МААНЬ МАФИЙН ГАРТ ОРЧИХСОН ЭНЭ ЦАГ VЕД МЕН БАРУУН МОНГОЛЫН Ц. НЯМДОРЖ ГЭДЭГ ЭНЭ ХVН ЗОРИГТОЙ ДУУГАРЧ АРД ТVМЭН БИДНИЙ ДУУ ХООЛОЙ БОЛЖ БАЙНА. БИ ХАЛХ ЯСТАН ГЭХДЭЭ ЯС VНДСЭЭР ЯЛГАВРЛАХ ГЭСЭН САНАА АГУУЛСАНГVЙ ТVVХЭН VНЭНИЙГ ХЭЛЖ БАЙГАА ЮМ. ОДОО УИХ ДОТОР НЯМДОРЖ ШИГ ЗОРИГТОЙ ДУУГАРЧ ШУДАРГА ЗАЛУУЧУУДДАА ТVШИГ ТУЛГУУР БОЛЧИХ АХМАД ГИШVVД ХОВОР БАЙНА.
Зочин · 2018/12/27
Хандивын дансаа монгол коментоор явуулах хэрэгтэй дээ ждүчин ундармаад дансыг нь дамжуулмаар юм байна
Халх · 2018/12/27
Хөөрхий Нямдоржид УИХ ын даргын суудлы нь өгчих юмсан Энхболдоо. Наад Нямдорж чинь их ядарч яваа юм байна УИХын даргын суудал зүүдлээд нойргүй хонож байгаа гэнэ. Бүр болохоо байгаад хэдэн залуусыг турхирч, бүр гудамжинд жагсааж байна.
шударга төр тогтоох ёстой · 2018/12/27
Нямдорж шударгаар л М. ЭНХБОЛДын талаар хэлсэн. ҮНЭН үг хэлсэн шүү. М. ЭНХБОЛД суудлаа өгөөд л төрийн ордоноос гарах л юм бол шууд шоронд явна гэж бодож байгаа. ХИЙСЭН хэрэг ихтэй хүн дээ. АРГАГҮЙ.
манангийн дайсан · 2018/12/27
Ми-гийн хѳлсний бичээч хужаа л бна монгол хүн нэрээ биччих тэгээд ми та 2 н хандивийн аянд оролцьё.ми чинь огцрох гээд чи боож үхэх гэж бгаа биз
иргэн · 2018/12/27
Монголын Төрд ганцхан Нямка ч биш Нямкатай Үе нь өнгөрч Үйлдвэр нь хаагдаж буй Лундаажанцангаас эхлүүлээд нэлээд Гишүүд бий шүү дээ юм болгон дээр тэгж алагчилж үзэж болохгүй шүү дээ Хүүхдийн мөнгөн дээр Тэтгэврийн мөнгөн дээр Хот хөдөөгийнх гээд Насаар нь ялгаварлаж Тэтгэвэр тогтоодог гээд
зочин · 2018/12/27
Nymka tetgevertee garaa MAN huvaaj bhiin orond