Худгийн нүхэнд унаж, нас баржээ
2018/12/28
Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Бурхант багийн “Бичигт” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 25 км-т/ Гар Худгийн нүхэнд хүн осолдсон тухай дуудлага өчигдөр /2018.12.26/ 19:10 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлага, мэдээллий дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 100 км зам туулан 21:40 цагт очиж, 2,5 метрийн гүнтэй худагт унаж нас барсан Нарийнтээл сумын харьяат иргэн Б /60 настай, эрэгтэй/-ийн цогцсыг 12.27-ны өдрийн 06:30 цагт гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.