Д.Гэрэл: Гадаадын тагнуулыг баривчилсан
2018/12/28
ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТАНТАЙ ХОЛБООТОЙ ШАЛГАЖ БАЙГАА ХЭРЭГ БИЙ
Тагнуулын ерөнхий газрын дарга, хурандаа Д.Гэрэлээс цаг үеийн зарим асуудлаар тодруулга авлаа.
-Саяхан тагнуулын байгууллага нэлээд сүр дуулиантай ажиллагаа явуулж, “Голомт” хотхон дахь орон сууцнаас Монгол Улсад тагнуул хийсэн байж болзошгүй хятад иргэдийг баривчилсан гэж байсан. Энэ хэрэг юу болсон бэ?
-БНХАУ-ын иргэд гэдэг худлаа мэдээлэл. Тийм зүйл байхгүй.
-Тэгвэл яг ямар учиртай гүйцэтгэх ажиллагаа юм бол, хурааж авсан хайрцагтай зүйлсээ зөөж байсан?
-Одоо мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Гадаадын тагнуулыг бид баривчилсан. Гэхдээ мэдээлэл нь нууцын зэрэглэлтэй учир би ярих боломжгүй.
-Тагнуулын байгууллагад шалгагдаж байгаа төрийн өндөр албан тушаалтнууд бий гэсэн?
-Байгаа.
-АТГ өчигдөр мэдээлэл хийгээд, “Тагнуулынхан 60 тэрбумын схем хэрэгжсэн тухай мэдээлэл авсан тул хэргийг сэргээн шалгах хэрэгтэй” гэж мэдээлсэн. Энэ талаар ярина уу?
-Хэрэг АТГ-т шалгагдаж байгаа. Гурван байгууллагын ажлын хэсэг ажиллаж байна. Манай тагнуулын ерөнхий газар үүнд багтсан.
-Схем хэрэгжсэн талаарх ямар мэдээлэл авсан юм бэ. Баримт байгаа учраас хэргийг сэргээн шалгаж байгаа гэж ойлгосон?
-Тэрийг би хэлж чадахгүй.
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин
Зов · 2018/12/30
Энэ хун ажил хийдэг юм бол уу тэтгэврийн овгон
Иргэн · 2018/12/29
Гадаад тагнуулаас дотоод тагнуул чинь маш аюултай байгаа юм бишүү?! Багабаньд, Нямдорж, Доржзодов гээд төр түмэнд халтай хүмүүс их болжээ?! Тэдэнтэй тэмцээч?!
Иргэг · 2018/12/29
60-н тэр бум гэж нэршсэн асуудал бол угтаа огт хэрэгжээгүй бөгөөд хэрэгжих боломжгүй асуудалшдээ?! Шинэ цагийн "Лхүмбийн хэрэг" гэгч л юм?! Доржзодов ийм төсөл схем зохиогоод бараг зохион байгуулалттайгаар зарах, эсвэл шантаажлаж мөнгө олох, эсвэл сөрөг хүчинд худалдахаар тооцоолсон онц ноцтой гэмт шйлдэл?! Харин үүнээс үүдэлтэй жинхэнэ МАНАН үүсгээд ЖДҮ-г хамгаалах, дарангуйлал тогтоох санаархал явж байна уу?! Гэвэл байнаа?! Харин М.Энхболд дарга энэ схем, ЖДҮ-г эсэргүүцсэн шудрага эх оронч хүншдээ?! Түүнд огцрох хуулийн шалтгаан алгаа?!