Өнөөдөр МАН-ын 200 орчим гишүүн МАХН-ын гишүүнчлэлээ сэргээж, батлахаа гардан авлаа. Батлах гардуулах ажиллагаанд МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, Сангийн сайд Ч.Улаан, Байнгын хорооны дарга Ц.Цолмон, Байнгаль очин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга, нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх н.Дугаржав нар оролцсон юм.

Батлах гардан авсан 200 хүний дунд МАН-ын нөлөө бүхий хэд хэдэн гишүүд байгаа тухай намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба ярьсан юм. Харин үйл ажиллагааны үеэр нэрийг нь зарлахаас зайлсхийжээ. Энэ талаар Г.Шийлэгдамба “Нэртэй  улстөрч, олны танил хүмүүс МАХН-ын гишүүнчлэлээ сэргээнэ гэсэн мэдээлэл  үнэн бодитой. Гэхдээ эдгээр хүмүүсийн нэрийг эрт зарлах боломжгүй хэм хэмжээ байдаг. Учир нь үүний дараа намын дотор хагарал үүсгэж, үйл ажиллагааг мушгин гуйвуулах, эсрэг үйл ажиллагаа явуулах, гишүүнчлэлээ сэргээж ирж байгаа хүмүүст хүндрэл учруулах гээд бэрхшээл гарахгүй гэх баталгаа байхгүй учир бид ийнхүү сэргийлж байгаа юм” хэмээн ярилаа.

            МАХН-ын гишүүнчлэлээ сэргээж байгаа болон шинээр гишүүн болж элсэж байгаа хүмүүст батлах гардуулах ажиллагааны үеэр Д.Тэрбишдагва “МАХН улам өргөжин тэлж, шударга ёсны төлөө зүрх сэтгэлтэй хүмүүсээр хүрээгээ тэлсээр байна. МАХН-ын гишүүнчлэлээ сэргээж, шинээр манай намын гишүүн болж байгаа хүмүүстээ Н.Энхбаяр даргын зүгээс болон хувиасаа талархал илэрхийлье” гэлээ. Ийнхүү ШУ-ын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Ж.Амгалан, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл аухйн мэргэжлийн сургалтын төвийн захирал Л.Дашням, СХД-ын ИНХ-ын дарга Я.Должинсүрэн, МУГЖ З.Шагдар зэрэг 200 орчим хүн МАХН-ын батлахаа гардан авлаа.

А.Баярмаа