Намуудыг татан буулгая
2013/03/26
Намууд л Монголыг нэг балалж байна. Бүхий болохгүй бүтэхгүй зүйлс намуудаас л болж байна. Нам бол хулгайч луйварчдыг хамгаалах оромж болжээ. Хамгийн тэнэг, ёс суртахуунгүй, эх оронч биш нөхдүүд цуглачихаад улс орноо зөвхөн зоосны нүхээр харж өнгөтэй өөдтэй бүхнийг хуу хамахын төлөө улангасан дайрч байна.
Нүүрс, алт, төмрийн хүдрийг хөрс шороотой нь ухаад урагш нь гаргаж байгааг өнөөгийн шинэчлэлтийн засгийн газар нь зүгээр л хараад сууж байгаа явдал нь хам хэрэгтнүүд болох нь харагдаж байна.
МАН засгийн эрхэнд байхдаа юу ч хийгээгүйтэй адил АН ч бас юу ч хийж чадахгүй бас юу ч хийхийг хүсэхгүй гэдгээ харууллаа. Ингээд л найдаад суугаад байх юм гэж үү. Ингэж амьдарч чадахгүй. Юу ч хийж чадахгүй болохоор ард түмний амыг барихыг хичээж оролдож байгаа нь хамгийн эмгэнэлтэй. Яагаад намууд улс орны төлөө юу ч хийхгүй байна вэ гэхээр нэгдүгээрт хүсэлгүй хоёрдугаарт ерөөсөө мэдлэг чадваргүй учраас юу ч чадахгүй байгаа юм. Онол ярихаар хоцрогдсон гэнэ, мэдлэг боловсрол ярихаар хэнээтэй, шизотой гэнэ. Харин мөнгө ярихаар нүд нь гялалздаг л хүмүүс. Хаанаас хулгай хийх вэ гээд л өнөөдөр тэд хараад сууж байгаа.
Нам бол зайлшгүй байх ёстой ч бас хариуцлага тооцож болох институт. Монголын төрийг төр биш болгож, ардчиллыг ардчилал биш болгосон нүглийг өнөөгийн улс төрийн намууд тэр дундаа МАН, АН үүрэхээс өөр арга байхгүй. Энэ хоёр намын бөөрөнд наалдаж оршин тогтнож ирсэн ИЗНН болон бусад намууд ч бас нүглийг нь үүрч, хариуцлага хүлээх ёстой. Яагаад гэвэл тэд л монгол орныг ийм болгосон.
Ийм гэдгийг тодруулвал арчаагүй, сул дорой, идэвхгүй, ядуу, хойрго, бусдын гарыг харсан, итгэлгүй болгосон. Бандаашаа үйлдвэрлэж чадахгүй байж том том юм ярих улс төрчдөөс залхаж байна. Тамхийг үйлдвэрлэж байгаа нөхцөлд хүмүүс тамхи татах нь тодорхой. Ийм байтал ард түмнийг тамхи битгий тат гэх нь нэг талаар утгагүй. Ерөнхийлөгч нь хичнээн сүү ууж шоудлаа ч архины үйлдвэрүүд архиа үйлдвэрлэж, түүнийгээ хэвлэлээр нэг сурталчилж байхад ард түмэн архи уухаа болих уу? Энэ мэтээр утгагүй, зөрчилтэй үйлдлүүд хийж ард түмнээ хуурахаа болих хэрэгтэй.
Хуурсаар хуурсаар худалч, хумсалсаар хумсалсаар хулгайч болсон эрх баригчдыг зайлуулах хамгийн сайн арга бол монголын улс төрийн намуудыг татан буулгаж дахин зохион байгуулалтанд оруулах хэрэгтэй. Эргэн зохион байгуулахдаа шалгуур тавих нь зөв.
Цааш явах үүнээс сайн арга алган. Намуудыг татан буулгахгүй л бол үе залгамжилсан олигархиуд төрийг зайдагнаж, монгол улсаар гараа угаачих аюул ойрхон иржээ. Тиймээс намуудыг татан буулгаж, эх орноо аваръя.
Зочин · 2013/04/04
намуудыг татан буулгах нь зөв.харин өөрөө нүдэн балай чихэн дүлий гэгчээр хаагуур юу хийж байгаад гараад ирээ вэ?ийм хүнтэй юу ч ярихав.СААК-ийнханд олигтойхон шиг шаг хийсэн мэдлэг,чадвар,боловсролтой сэтгүүлч олдодгүй л юм байх даа???Яаана даааааа ичиж үхэх нээ