2019 оны мөнгө санхүүгийн зурхай
2019/01/04
Хонь 2019 онд хоньны ордныхны хувьд санхүүгийн нам гүм байдалд орох төлөвтэй байна. Хэрэв өнгөрөгч онуудад таны санхүү үргэлж өсөж байсан бол одоо зогсох цаг иржээ. Энэ удаад та соронзон татуургын үүрэг гүйцэтгэх болно. Гэхдээ бусад хүмүүсийн хувьд. Таниас хүн мөнгө гуйх болгонд тус хүргэнэ. Зун гэхэд томоохон худалдан авалт хийж болох бөгөөд дараа нь нэмэлт орлого олон шинэ эх үүсвэрээ бодож эхлээрэй.
Үхэр Энэ жил таны хувьд уналт, өсөлтөөр дүүрэн байх ба та яг л дэлбэрэх бөмбөгтэй замаар явж буй мэт байх болно. Санхүүгийн амьдрал буцалж байх хэдий ч та намрын сүүлээр үйлдэлээ харуулж эхэл. Ашигтай гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах нь таныг агуу үйлсэд хөтлөнө. Тиймээс өөрийн зөн совиндоо итгэ, шинэ бизнес эхлүүл. 2019 он бол шинэ зүйл сурч, шинэ өндөрлөгт хүрэхэд тохиромжтй жил.
Ихэр Өөрийн дотоод дуу хоолойгоо сонсож, зургаа дахь мэдэрхүйгээ хөгжүүл. Энэ нь таны санхүүгийн асуудалтай холбоотой маш их зүйлийг зөвлөж, зөв замыг зааж өгч чадна. Эргэлзээтэй зүйлс бүү хий. Та хууртагдаж магадгүй. Тиймээс та зөвхөн итгэлтэй, найдвартай зорилгын төлөө эрсдэл гаргаж, өөрийн хуримтлалаа ашигтай төсөлд хөрөнгө оруул.
Мэлхий Санхүүгий аз, эрүүл мэнд хоёр салшгүй холбоотой зүйлс. Тиймээс санхүүгийн азаа айлгахгүйн тулд өөрийн хөрөнгө, санхүүгийн байдлаа сайн хянаарай. Та буруу зүйлсэд хөрөнгө оруулж алдахаас сэргийл. Тоглож барихын оронд өөрийн бүхий л цагаа ажилдаа зарцуул. Өөрийн дуртай зүйл, сонирхолоо мөнгө олох эх үүсвэр болон хувиргаарай. Бүү эргэлж. Энэ танд маш их мөнгө олж өгнө.
Арслан Зорилгодоо хүрсэн ч бүү зогс, цааш үргэжлүүл. Таны санхүүгийн амжилт энэ жил далайн давалгаа мэт байх болно. Тиймээс хэн нэгнээс нинжин сэтгэл, хэн нэгэн танд туслана хэмээн хүлээх хэрэггүй. Зөвхөн өөртөө итгэж найд. Өөрийн хөрөнгөө шинэ зүйлд биш харин үйл ажиллагаа нь тогтворжсон байгууллагад хөрөнгө оруул. Эс бөгөөд та санхүүгийн алдагдалд орно. Хэн нэгнээс мөнгө зээлэх, банкнаас зээл авах гэсний хэрэггүй. Магадгүй бүх зүйл муугаар дуусаж мэднэ.
Охин Таны санхүүгийн тогтвортой байдал удаан үргэлжлэхийг та хүсэж байна уу? Тийм бол өөрийн сул тал, муу зүйлсээс салах цаг иржээ. Өөрийн мэдэхгүй, ойлгодоггүй зүйлд хөрөнгө оруулах хэрэггүй. Танд туслана хэмээн амласан хүмүүст бүү найд. Санхүүгийн амжилт тань зөвхөн таниас шалтгаална.
Жинлүүр Энэ жил таны санхүүгийн байдал эрч хүчтэй, өсөлттэй байх болно. Санхүүгийн амжилт тань бүтэн жилийн турш үргэлжилнэ. Таны бүтээлч чадварыг хүн бүр олж харж үнэлэх бөгөөд танд гайхалтай ашигтай санал тавих болно. Тиймээс янз бүрийн зүйлд өөрийгөө туршиж, өөрийгөө харуулахаас бүү ай. Зорилго тавьж зорилгодоо хүр. Мөрөөдлөө бодит болго.
Хилэнц Таны санхүүгийн амьдралыг өсөлт, уналт хүлээж байна. Таны өөртөө итгэлгүй байдал “аз”-ыг айлгаж мэднэ. Харин мөнгө өөртөө итгэлтэй, зорилготой хүнд дуртай. Өөрийн хийж буй бүхий л зүйлээ дуусгахаа бүү март. Бүхий л ажил, гэрээ хэлэлцээрт хэн нэгнийг сонсолгүй, сайтар бодож, зөв шийдвэр гаргах хэрэгтэй. Тэгвэл энэ жил тайван байх болно.
Нум Та өөрийн санхүүгийн асуудлаа зөвхөн тууштай, хичээнгүй, тэвчээртэй байснаар даван туулж чадна. Зорилгодоо хүрээд бүү зогс. Цааш үргэжлүүлэн зүтгэ. Том зорилго тавьж, түүндээ хүр. Тэгвэл таны санхүүгийн амьдрал өөдөө байх болно. Таны итгэлийг алдаж байсан хүнтэй ямар нэгэн зүйл хамтрахаас зайлсхий. Эс бөгөөс тэд таныг санхүүгийн асуудалд оруулна.
Матар Энэ жил матрын ордныхон эрсдэл гаргахаас бүү ай. Өөрийн айдастайгаа тэмцэ. Санхүүгийн амьдрал тань нэгэн хэвийн байхгүй гэдгийг одод амлаж байна. Таны хөдөлмөрч, тууштай байдал тань таныг амжилтруу хөтлөнө. Тиймээс өөртөө итгэж, өөрийн хүссэн зүйлээ бодит болго.
Хумх Хэрэв та залхуугаасаа салахгүй бол удаан хугацааны турш санхүүгийн асуудалтай байсаар байх болно. Тиймээс ажил болон өөрийгөө хөгжүүлж, сайжруулах ажлыг хамт хий. Ингэснээр та амжилтад хүрч чадна. Та хийхийг хүссэн бүх зүйлээ хий. Өөртөө итгэлтэй байснаар та санхүүгийн амжилтад хүрнэ. 2019 он бол ажилсаг, бүтээлч хумхуудад гайхалтай жил байх болно.
Загас Хэлж буй үг, хийж бүй үйлдэлээ хяна. Таны үг, үйлдэлээс санхүүгийн байдал тань шалтгаална. Амьдралд эерэгээр хандвал мөнгө танруу татагдах болно. Хэрэв та том ашиг хүртвэл, тусалсан хүнтэйгээ хуваахаа бүү март. Хувийн харилцаагаа санхүүтэй хольж солих хэрэггүй. Учир нь та мөнгөгүй үлдэж магадгүй.
******************************
Ордууд 2019 онд ажил хөдөлтөө ямар ахиц гаргах вэ?
Хоёр өөр гарагийн нөлөө ордуудын зарим зүйлс дээр харагддаг. Тиймээс 2019 онд таныг юу хүлээж байгааг мэдэж өөрийгөө түүнд бэлтгэх хэрэгтэй.
1. Хонь Энэ жил та хамгийн хурдтайгаараа ажиллах хэрэгтэй. Хичээл зүтгэл, тэвчээр, тууштай байдал нь таныг зорилгоо биелүүлэхэд тус болж, карьерыг тань өсгөхөд туслана. Гуравдугаар сард нэлээн хэдэн бэрхшээлтэй тулгарахдаа бэлэн бай. Тиймээс тухайн үед бага зэрэг амрах нь зөв байх болно. Мөн алдаа гаргахаас сэргийлээрэй. Учир нь бага ч гэсэн алдаа араасаа маш их асуудал дагуулдаг. Харин намар гэхэд таны бүх төлөвлөгөө биелэлээ олсон байна.
2. Үхэр Энэ ордныхон бат бөх хөл дээрээ зогсож байгаа бөгөөд тууштай, хариуцлагатай ажилтан гэсэн статус бат бөх бэхлэгдсэн байна. Өвлийн улиралд оргилд хүрэх төлөвлөгөө гаргахад тохиромжтой. Харин дөрөвдүгээр сард уг төлөвлөгөөний биелэлтэндээ ороорой. Бүхий л ажил төрөлд бүтээлчээр хандвал удирдлагын анхаарлыг өөрт татаж чадна. Харин 6 дугаар сард хөдлөх цаг ирнэ.
3. Ихэр Таны хүмүүсийг эсрэг зүйлд итгүүлэх чадвар тань сайн нөлөөг үзүүлнэ. Оны эхэнд та цалингаа нэмүүлэх боломж гарах учир гараа хумхин суух хэрэггүй. Харин өнгөрсөн оны амжилтуудаа удирдлагууддаа сануулж байх нь зүйтэй. Санаачлага гаргаж, түүнийгээ үйлдлээрээ баталгаажуул. Намар төлөвлөгөөндөө тууштай байдал гаргаж, хичээл зүтгэл гаргаарай.
4. Мэлхий Шулуун зам таныг хүссэн зорилгод тань хүргэх болно. Тиймээс зорилгодоо хүрэхийн тулд төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй. Гэхдээ эхлэхийн өмнө бага зэрэг амарч, дараагаар нь бага багаар эхэлэхэд тохиромжтой. Хэзээ хийх вэ гэж та бодож байна уу? Тэгвэл хоёрдугаар сард эхэлэлийг тавих нь зөв. Харин та ганцаар бүхнийг хийх гэж бүү хичээж өөрийгөө зовоо. Үүний оронд зорилго, хүсэл мөрөөдөл нэгтэй багийг бүрдүүл. Найз нөхөдтэйгөө нийлж төлөвлөгөө гаргах нь танд илүү ашигтай.
5. Арслан Хамтран ажиллагсадтайгаа нөхөрлөх нь зүйтэй. Тэд танд нэг бус удаа ажилд тань тус хүргэнэ. Дөрөвдүгээр сард бүх асуудлаа шийдвэрлэж эхэлэхэд нэн тохиромжтой. Таны шийдвэрээс хамаарч багийн амжилт шалтгаална. Удирдлага тань таны үнэн зөв, бодитой төслийн тооцололд итгэж, найдаж байгаа. Тиймээс тайван, шийдэмгий байгаарай. Жилийн эцэст таныг цоо шинэ зүйл хүлээж байна.
6. Охин Жилийн турш нэг зүйлтэй зууралдах хэрэггүй. Гүнзгий амьсгаа авч, шинэ зүйл хийж үз. Удирдлага тань таны үр дүнгээс шалтгаалж таныг урамшуулахад бэлэн байна. Ажлын хажуугаар өөрт амрах цаг завыг гаргаж, амраж байгаарай. Жилийн эхээр таныг томоохон төсөл хүлээж байна. Энэхүү төсөл нь таниас маш их хүч, оюун ухаан, цаг хугацааг шаардах болно. Тиймээс жижиг сажиг зүйлсэд анхаарал хандуулалгүйгээр гол зүйлдээ төвлөрөөрэй.
7. Жинлүүр Саад бэрхшээлийг давж, өдрийн тутмын амьдралдаа тайван байхыг хичээх хэрэгтэй. Та өөрийн хүчийг идэвхижүүлж, ажил гарч ирэх бүрт тэр дор нь хийж гүйцэтгээрэй. Мөн ажил дээрээ аливаа жижиг зүйлийг том болгож дэвэргэж, өөрийгөө асуудалд бүү унага. Өмнө нь үүсэж байсан хэрүүл маргаанаас суралцах цаг болсон. Бусадтай эвтэй байх нь зөв.
8. Хилэнц Ажлын байран дээрээ харилцаагаа шийдвэрлэх хэрэггүй. Асуудлыг ажил дээр шийдвэрлэх нь таныг удирдлагууддаа буруугаар ойлгуулах магадлалтай. 100% итгэлтэй байгаа хамтран ажиллагсадаа уурлуулж, уцаарлуулах хэрэггүй. Зун гэхэд таны тэсвэр тэвчээр, хөдөлмөр үр өгөөжөө өгч, шагнагдах болно. Сонгосон зам тань зөв эсэхэд бүү эргэлзээрэй. Учир нь та удалгүй үр дүнгээ үзнэ.
9. Нум Таны хөдөлмөрч, шаргуу байдал хамтран ажиллагсад тань таны ажил бүтэмжтэй байх болно гэсэн сэтгэгдэл төрүүлдэг. Тавдугаар сар бол таны төлөвлөгөөгөө биелүүлэхэд хамгийн тохиромжтой сар. Амжилт таныг удаан хүлээлгэхгүй. Хувийн амьдрал болон ажлаа ялгаж салгаж, зааг тавих хэрэгтэй. Хэрэв үүнийг хийхгүй бол та ямар ч хэрэггүй хөдөлмөрлөсөн байна гэсэн үг.
10. Матар Ямар ч тохиолдолд өөрийн идэвхитэй байдлыг бууруулж болохгүй. Эс бөгөөд удирдлагууд тань таны хүч чадалд итгэх нь багасана. Зургадугаар сард танд бүтээлч санаа төрөх болно. Энэ үе хүртэл хэрэгтэй үндэсийг суулгаж өгөх хэрэгтэй. Харин үр дүнг та жилийн сүүлээр хүртэх бөгөөд одооноос эхлээд санаачлага гаргахаас бүү татгалзаарай.
11. Хумх Энэ жил таны хувьд карьерын өөрчлөлтийг авчрах жил. Одоо байгаа үүрэг хариуцлага таныг эртнээс зовоож байсан бөгөөд хавар гэхэд таныг шинэ ажлын байрлуу шилжих боломж гарна. Боломжтой бүхий л үед өөрт мотиваци өгч, шинэ төсөл, шинэ ажилд өөрийгөө идэвхитэй дайчилж байгаарай. Та хэдий чинээ идэвхи, санаачлага, эрч хүчтэй байна төдий чинээ таны карьер өсөх болно.
12. Загас Жилийн эхэн үе бол таны хувьд тодорхой зорилгийн эхлэл болох болно. Таны карьерт гайхалтай өөрчлөлт гарах болно. Тиймээс хоёрдугаар сард ирэх саналыг хүлээж авах нь зүйтэй. Харин та тэвчээрт суралцах хэрэгтэй. Ингэснээр та өөрийн ашиг орлогоо нэмэгдүүлэх том боломжтой болж байгаа юм. Sourse : www.peak.mn