Хуримын дараах амьдрал /2/
2014/02/17
Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Миний захиаг сэтгэл гарган уншиж зөвлөгөө өгсөнд маш их баярлалаа. Захиагаа дараа нь өөрөө уншаад суусан чинь зарим зүйлсийн талаар дутмаг мэдээлэл өгчихсөн байна.
Нөхөр маань гадаадад сурдаггүй юм аа. Монголдоо нэгэн их сургуульд сурдаг юм. Гэвч одоо миний амьдарч байгаа газраас хол юм. Зарим хүмүүс гайхаад гадаадад сурдаг юм бол яах гэж эхнээрээсээ мөнгө авдаг юм гэж их гайхсан байна лээ. 2-рт хүнсний хэрэгцээнд мөнгө нэмэрлэдэг гэж бичихгүй бүх хүнсний мөнгийг би гаргадаг гэж ойлгогдохоор биччихсэн байна лээ уучлаарай. Ямар ч гэсэн та нарын өгсөн зөвөлгөөнөөс мөнгөө хүүдээ бас өөртөө л зориул гэсэн нь их таалагдсан шүү. Нээрээ эмэгтэй хүн зөв сайхан хувцаслаж, үс гэзгээ аятайхан янзалж явахгүй бол угаасаа хэн ч хүндлэхгүй шүү дээ. Тэр өдөр нөхөртөө дотроо хадгалж явсан бүх юмаа гаргаж хэллээ. Гомдоод хэлэх гэсэн бүх юмаа шууд хэлчихсэн. Тэгсэн чинь намайг жоохон л хүлээчих надад ч гэсэн хэцүү байгаа эрэгтэй хүний хувьд ингэж явах гэд худлаа ч гэсэн сэтгэлийг минь тайтгарууллаа. Гэхдээ худлаа биш байх. Ямар эрэгтэй хүн бэлэн хоолны эзэн байх дуртай байхав дээ, эцэг эхээсээ байнга зулгаагаад байх өөрт нь ч гэсэн хэцүү байдаг байх. Манай нөхөр хүүдээ амь. Амралтаараа ирэхэд хүү маань аавтайгаа л тоглоод намайг тоохоо байчдаг ш дээ ккк жоохон хүүхэд үнэхээр хөөрхөн шүү. Би одоо ажлаасаа ирээд өрөөндөө чимээ гаргахгүй байхыг хичээгээд энэ захиаг бичиж сууна. Хүү маань сэрчихвий гээд. Бүх муу муухай зүйлийн талаар мартаж дээгүүр харж амьдарнаа. Надад хүлээх л арга зам байгаа.
Зочин · 2014/02/23
hmm 2 dahiig n unshsan chn ***l utgagui ulger shig sanagdchihlaa yamar utgagui avtsaldaagui yum bichdiim dee itgehgui bn chmd
Зочин · 2014/02/18
Доор коммент бичсэн хүн ямар хэрэгт дуртай хэрмэн хоншоортой юм бэ? хаха . хаана байдын ? аль аймагт амьдардын ? тийм холын аймаг юм уу ? чамд еөр нь ямар хамаа байнаа.гах гах
zebra · 2014/02/18
anjilt husie....
Зочин · 2014/02/18
chamd mungunii zuvluguu l h taalagdjee de.
Зочин · 2014/02/18
chamd mungunii zuvluguu l h taalagdjee de.
Зочин · 2014/02/18
mongold l yum bol yu ni tgj jild neg l udaa irne ntr vee? amralt bolgonooroo ireed bj bolno shd,,, uuruu tgd haana bdiin? ali aimagt amidardiin? tiim holiin aimag yumuu?