Д.Дорлигжавын хуучны ховор машины ЦУГЛУУЛГА
2019/01/08
Алтан дорнод Монгол ХХК-ын захирал Т.Ганболдын Хууль зүйн асан, УЕП асан Д.Дорлигжавт өгсөн гэх 4 сая ам доллар өсч 9 саяаар тоологдох болсон гэдгийг иргэн Т.Ганболд өчигдөр орой (2019.01.07) телевизэд өгсөн ярилцлагадаа дурдлаа. Монгол Улсын Засгийн газрын ногдуулсан гэнэтийн ашгийн татварыг төлөхгүй хэмээн гүрийсэн Алтан дорнод Монгол компанийн захирал ОХУ-ын иргэн Паушок 2011 онд энэ компанийг Т.Ганболдод зарсан.
Авлига биш дээрэм
Гэхдээ энэ компанийг Д.Дорлигжав болон түүний төрсөн дүү нар авахаар сонирхож байсан. Гэтэл Т.Ганболд авсан нь тэдний уурыг хүргэсэн гэж Алтан дорнод Монгол ХХК-ын захирал Т.Ганболд ярьж байна. Д.Дорлигжавын төрсөн дүүд шилжүүлсэн дөрвөн сая доллар өсч 9 саяыг өгсөн гэж тэр бас хэллээ.
Энэ мөнгө гэхдээ авлига биш байсан. Аливаа нэгэн ажлыг бүтээхийн тулд, ямар нэгэн ашиг хонжоо хамт олох зорилгоор өгсөн авлига бол биш. Дээрэм байсан. Албан тушаалаараа далайлгаж, сүрдүүлж дээрэмдсэн мөнгө. Би өөрсдийнх нь бодож, төсөөлж төлөвлөж байсан юмыг авсан болохоор намайг такс төл, ёндоо өг, хаалтаа өг. гэсэн. Ийм зарчмаар явсан гэж дуулиан эзэн яриад байгаа.
Их замын дээрэмчид
Түүнчлэн тэр Д.Дорлигжав нарыг “Их замын дээрэмчин” гэж нэрээд байна. Тэр хүмүүс гарч ирээд, ерөнхийдөө Алтан дорнод Монголыг бид авна, чи холдохгүй бол дэмий шүү гэцгээсэн. Бүр Ерөнхий прокурорын асуудал% Чи одоо юу яриад байгаа юм. Мангар бацаан замаас холд, зайл гэсэн. Энэ этгээдүүд нь Дорлигжавын төрсөн дүү Дамбийгийн Баатар, Ардчиллын алтан хараацай гэгддэг Чангаагийн Бямбаа нар гэнэ.
Ерөнхий прокурорын дүү “Рекит Монгол” гэдэг компанитай. Нэрнийх нь нэгхэн үсгийг солиор “Рекет Монгол” болно. Тэгээд Ерөнхий прокурор нь ийм тэнэг юм яриад сууж байгаа юм. Монгол ёс зүй энэ тэр алга. Энэ чинь компанийн захирал биш. Тэгсэн хэрнээ Монголын маш олон компаниудыг нийлүүлсэнээс баян, маш баян хүн.
Эртний машины цуглуулга, хүмүүс сонсч л байсан байлгүй дээ. Амьдралын хэв маяг. Талийгаач болсон охиных нь дэлхийн хамгийн үнэтэй цүнхнүүдийн номын сан шиг цуглуулга. Охиных нь данснаас хэдэн сая долларын гүйлгээ хийгдсэн. Ард түмнийг ингэж доромжилж байна.
Энэ газраас хөндийрөөд тэнгэр дээр амьдарсан хүмүүс олон нийтийн долгион, юмыг ойлгохоо больсон байдаг байхгүй юу. Ойлгохгүй… Үр хүүхдээрээ хүртэл туг тахьчихаад ойлгоогүй, ийм балай… Тэгээд ард түмнийг доромжилж байгаа юм шиг тэр ярьж байгаа юмнуудыг нь хар л даа гэж тэр ярьлаа.
Энэ ярианы дагуу Д.Дорлигжавын үнэтэй машины цуглуулгуудыг сонирхон хайж үзлээ. Д.Дорлигжавт хуучны үнэтэй машины цуглуулга байдгийг улс төрийн хүрээнийхэн байтугай мэддэг юм байна. Түүний энэ цуглуулга Хуучин эсгий гутлын үйлдвэрийн гражд байрлаж байсан аж.
Дугуй нь хүртэл СССР гэсэн бичигтэй энэхүү хуучны орос машины цуглуулгууд бол Д.Дорлигжавынх биш. Арвайн үндэс, Сансар худалдааны төв гэх мэт зургаан компанийг нэгтдэг “Алтан жолоо” группийн эзэн В.Энхбаатарынх гэнэ. Гэхдээ Д.Дорлигжавын цуглуулга үүнээс дутахгүй гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Эх сурвалж: Updown.mn
иргэд олон түмэн · 2019/01/09
Ямар хүнийг хөлийг нь газар хүргэхгүй хөөргөн магтаж төрд шургалуулаж байдагтаа дүгнэлт хийцгээдээ,төрд төлөөлөх хүнээ иргэд сонгодгүй,намынханы гаргаж ирсэн луйварчидад албаар автоматаар санал өгдөгийн хар гай энэ шүүдээ.
Zochin · 2019/01/09
Vhsen hoishoogoo ardchilalinhan bvgd hulgaich deeremchid bvgdiignh ni hurongiig huraaj shvvh heregtei ardchilal nereer ulsig tviveej deeremdsen
Зочин · 2019/01/09
Oor hunii mashini zuragnuud tabichihsan bna. Cugluulagtai geheer ni l taagaad oruulchihsan um bh da
WWW333 · 2019/01/09
Foto shopiin zurag baina sh dee. mashinii dugaar iim tom baikhgui!
хайяаао · 2019/01/08
Дорлигжав 9 сая долларыг дээрэмдээд ганцаараа идээгүй.Эби Бат-Үүл нар ч бас хамт идэлцсэн шоо..Тэд бас хариуцах естой шоо.
zochin · 2019/01/08
ene tegeed dorligjaviinh bish uur huniih yam uu tegeed dorligjaviinh iimerhuu geh geed baigaa yam uu hun muuhai baij bolno l doo dooshoo orson deer ni doosh hiih gej hereggui tegvel chi adgiin shaar bolno
ДОРЛЫК ЖАПФ · 2019/01/08
Би аваагүй ээ, намайг өршөө, энэ муу Элбык, Күүрц хоёроос боллоо. Ий ий
Dorligjab ee za?.... · 2019/01/08
tegj l taarna?Dorligjab?Elbegdorj,Bat-yyl muusain hylgaich nar yheh ni damjigggyi baihad tyynees emne mordoh geed iim hereg hiideg baijee!ard tymniig har?Hylgaich nar aa!!!ta nar sig tenegyydiig zalj baisan Mongol yamar eedtei yabah be?....hairan ch ard tymen nomhon hylzengyi ni dendjee!!ta nart hyyrtagdsan daa yneheeriin gomdoltoi baina!