М.Энхболд: Орж ирсэн хүмүүс нилээн бухимдалтай байна лээ. Би ойлгож байгаа
2019/01/10
УИХ-ын дарга М.Энхболд ҮАБЗ-ийн хуралд оролцохоор явахдаа сэтгүүлчдийн асуусан асуултад хариулж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүд надтай уулзах хүсэлт гаргасны дагуу би уулзаж, тэдний санал бодол шаардлагыг сонссон. Өмнөх жагсаалаар надад хаягласан шаардлагын дагуу хариу тайлбар бичсэн. Хоёр бүтэн, нэг хагас хуудас шаардлагын өгөх гэж танилцуулсан. Тэд бол танилцах хүсэлгүйгээр, шаардлагын хариуг хүлээж авахгүй ээ гэдгийг ярьсан.
Би өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд болон өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр “УИХ-ын даргыг огцруулах асуудал хууль ёсны дагуу байх ёстой” гэдгийг хэлж байсан. Байнгын хороогоор хуульд нийцээгүй болохоор энэ асуудлыг хэлэлцэх боломжгүй байна гэснийг та бүхэн мэдэж байгаа.
Ерөнхийлөгч УИХ-ын даргыг огцруулах чөлөөлөх хуулийн шинэ заалтыг санаачлаад байгаа. УИХ-ын дэгийн дагуу энэ асуудлыг хэлэлцүүлээд явж байна. Би энэ хуулийн төслийг дэмжиж байгаа.
- Сая таны өрөөнд ямар үйл явдал болов?
- Орж ирсэн хүмүүс нилээн бухимдалтай байна лээ. Би ойлгож байгаа. Гадаа ч иргэд олон түмэн бухимдалтай байна. Иргэдийн амьдрал сайнгүй байна. Тулгамдаж байгаа бэрхшээлтэй, эдийн засгийн энэ байдлыг УИХ үйл ажиллагаагаа тасалдуулалгүй явуулж, шуурхай шийдвэрлэхээр 9 удаагийн УИХ-ын чуулган хойшилсон. Үүнд төр засгийн байгууллага анхаарч ажиллах ёстой.
Zaluu · 2019/01/12
Neg teneg buugaad ta narin amdral saijrahgui tsaan hoer teneg bain harin ene gurvan tenegin orond neg teneg baisan n deer Yandaa ene mongol uls iim malnuud turd garjil baidag bas garagjil baidag
хуц · 2019/01/11
энэ одоо юу ойлгосон гээд байгаа юум болоо
Иргэн · 2019/01/10
УИХ тар З Г.ч огцор Та нараас шударга үнэнийг хүлээх иргэдийн итгэл үгүй болсон.ждү.Т.З бонд тендер г.м хэргүүдээ. Шалгуул.
dash · 2019/01/10
ene doliison pida odoo buugaach eee
Зочин · 2019/01/10
УИХ тарвал дээр дээ тэгээд хэн нь шорон явхаа үз ухна ишиг женко 2 н хэрэг бол илрүүлээд байх юмгүй ил шүү дээ