Ө.Насанжаргал "Азийн хүүхдийн дууны уралдаан"-д түрүүлжээ
2014/02/18
Сингапурт болсон "Азийн хүүхдийн дууны уралдаан"-д монгол охин тэргүүн байрыг эзэлжээ. Тус дууны уралдаанд 120 орны хүүхэдтэй өрсөлдсөн байна. Эх орноо төлөөлөн оролцсон Ө.Насанжаргал эцсийн шатны шалгаруулалтад "Булигаар хүрэн цүнх"-ийг дуулснаар нэгдүгээр байранд орсон амжилтыг үзүүлжээ.
Энэ жил 12 настай Ө.Насанжаргал тавдугаар ангийн сурагч, Хүүхдийн ордны дууны дугуйланд суралцдаг аж. Тэмцээний шүүгчдээр Орос, Хятад болон Сингапурын шүүгчид ажилласан бөгөөд шүүгчид Ө.Насанжаргалын хоолойн чадлыг шагшин магтаж байсан гэнэ.
Д.Ана