ЗГ: 0-5 насны хүүхдээ асарсан эцэг, эхчүүдэд ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ олгохоор боллоо
2019/01/16
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан 08.00 цагт Төрийн ордонд эхэлсэн юм. Хуралдаанд Засгийн газрын гишүүд, 21 аймгийн Засаг дарга болон ИТХ-ын дарга нар оролцлоо.
Энэ удаагийн хуралдаанаар томуу, томуу төст өвчний тархалтыг зогсоох зорилгоор тав хүртэлх насны хүүхдээ харж байгаа эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох тухай Эрүүл мэндийн сайдын саналыг хэлэлцсэн юм.
Уг хэлэлцээнээр тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсвэл гэрээрээ 3-5 хоног чөлөө авч асарсан эцэг эхчүүдэд цалинтай чөлөө өгөх тогтоолыг гаргажээ.
Өнөөдрөөс гуравдугаар сарын 16-ны өдөр хүртэл мөрдөх энэ тогтоолыг дэмжиж ажиллахыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн удирдлагад уриалсан гэдгийг ЗГХМОНХХ-ээс мэдээллээ.