Хуучин хонгилын хаалт уу? эсвэл шинэ хонгилын нээлт үү?
2019/01/18
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Монгол Улсын Ерөнхий прокурор асан Б.Дорлигжавыг АТГ-аас баривчилсан нь шинэ он эхлээд өрнөсөн шуугиантай үйл явдлын нэг болов. Энэ баривчилгааг хүмүүс хэд хэдэн янзаар тайлбарлаж, өөр өөрсдийн таамгаа дэвшүүлж байна.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг сүр дуулиантай баривчилж, нэг сар хориод суллаад явуулсан шиг үйл явдал болно гэж хардах хүмүүс ч байна. Илт баримт нотолгоотой хэргийг ингэж чадахгүй гэж зарим нь үзэж байгаа. Ямартаа ч учир мэдэх хүмүүс “Шинэ хонгил нээгдлээ” гэж байхад нөгөө хэсэг нь “Хуучин хонгил хаалтаа хийж байна” гэж дүгнэж эхэлжээ. Үнэхээр Б.Дорлигжавын баривчилгаа нийгэмд ойлгомжгүй байдал үүсгэлээ. Яагаад гэдгийг нь харъя.
Б.Дорлигжав бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай тун ойрхон хүн. Ерөнхийлөгчийн хүн гэчихэж ч болно. МоАХ угшилтай. Тэрбээр зарим ярилцлагандаа “Би Ерөнхийлөгчийн явуулж байгаа бодлогыг дэмжиж байгаа” гэдгээ илэрхийлж байсан. Тэр ч бүү хэл, Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжиж байна гэдэг хүн.
АТГ-аас түүнийг авлигын хэргээр баривчилсан. Дарга нь Х.Энхжаргал. АТГ-ын дарга Х.Энхжаргалыг М.Энхболд тавьсан гэсэн тэмцэл өрнөөд худалч хүнд Монголын төр бараг хагас жил таг зогслоо. Тэд Шударга бусын хонгилыг нураана гэж тэмцэж байгаа. Тэмцэгчдийн ярьж байгаагаар Шударга бусын хонгилын эзэд нь М.Энхболд, Ц.Элбэгдорж, Х.Энхжаргал тэргүүтнүүд гэдэг. АТГ-ынхан Б.Дорлигжавыг баривчилж хорьсноор хуучин хонгилын эзэд Ерөнхийлөгчийг айлгах, түүнд ямар нэгэн дохио өгөх ажиллагаа явууллаа гэж уншигдахаар байна. Энэ хүртэл ингээд ойлгомжтой үйл явдал өрнөж байгаа юм. Гэтэл огт ойлгомжгүй, гайхмаар нэг юм гараад ирсэн нь “С1” телевиз. Б.Дорлигжавыг баривчилахаар гэрт нь нэгжлэг хийж байх яг тэр үеэр Ерөнхийлөгчийн гэгдэх С1 телевизээр “Алтан Дорнод”-ын Т.Ганболд ярилцлага өгөөд эхэлсэн. “Наадах чинь прокурор байхдаа ингэж шантаажилж, ингэж мөнгө дээрэмдэж авсан шүү” гээд бараг хуруугаараа өөр рүү нь чичлээд сууж байсан. Зохион байгуулалттай гэмээр энэ үйл явцыг харахаар, байдал өөр болжээ гэмээр харагдаж байна. Өөрөөр хэлбэл, Шинэ хонгил бий болжээ гэж ойлгогдож байна. Шинэ хонгилын нээлт сүр дуулиантай эхэллээ гэж харагдахаар байна.
Үйл явдлыг дээрх хоёроос өөрөөр тайлбарлах гаргалгаа ч бас байна. Хуулийнхан хэний ч заавраар биш, өөрсдөө бие дааж ийм үйл ажиллагаа явуулж байж бас болно. Эрх баригчид хоорондоо хэрэлдэж, хүч нь сулрахаар барим тавим ийм баримттай хэргийг хуулийнхан өөрсдөө бие дааж шийддэг. Үүний том жишээ бол Гаалийн Х.Баатар. Түүнийг баривчилж, шалгах, хорих, шийтгэх ажиллагааг хуулийнхан хэн нэгний даалгавраар биш өөрсдөө хийсэн. Улайм цайм идэж уугаад, илт давраад байхаар нь хэрэг үүсгэн шалгасан гэдэг. Үүн шиг үйл явдал болсон ч байж мэднэ. Орондоо орох завгүй олзлон байлдах гэдэг шиг эрх баригчид гэртээ харих завгүй хэрүүл зарга хийж, наагуур цаагуур уулзан гүйцгээж байна. Тэдний ийм завгүй тэмцлийн араар шуугиантай гэмт хэргийг нийгэмд ил гаргаад цацчихаар аль ч хонгилынхон өмөөрч чаддаггүй.
Б.Дорлигжавын баривчилгааг тойрсон үйл явдал ийм олон таамаг, гайхширал төрүүлж байна. Б.Дорлигжавыг баривчлаад цаашид үүнээс ч том баривчилгаа хөвөрнө гэх хардлага, таамаглал ч зэрэгцээд цацагдаж эхэллээ. Энэ бүхнийг алийг нь ч бодит, үнэн зөв гэж нэг талд нь гарах арга алга. Гэхдээ аль нь ч үнэн байлаа гэсэн маш харгис үйл ажиллагаа явагдаад өнгөрлөө гэдгийг хэлэх хэрэгтэй. Яагаад харгис гэхээр түүнийг баривчлах ажиллагаа хүн ёсны үүднээс харвал элэг эмтрэм, өр өвдөм дүр зураг бууж байна. Гэрт нь нэгжлэг хийж, байцааж байсан цаг хугацаа, үйл явдлыг хараад байхад Б.Дорлигжавын гэрт ийм үйл явдал өрнөж байсан болов уу гэж тааж байна. АТГ-ын хоёр комиссар Б.Дорлигжавын хоёр талд нь суугаад зурагт асаан C1 дээр сувгаа тааруулна. Бусад нь гэрийг нь онгичон нэгжиж байсан биз. С1 телевизээр шууд л Б.Дорлигжав руу хандан “Алтан Дорнод”-ын Т.Ганболд “Заяа чинь тэр дээ, ганц охиноороо сор залсан чинь. Миний мөнгө чамд гай болсон шүү” гэж чичилж эхлэх өр өвдөм дүр зураг харагдаад болдоггүй. Хүний мөн чанар ингэтлээ доошоо унаа юу гэмээр дүр зураг. Энд гэмт хэрэг, авлигал, дээрмийн асуудлыг ярьсангүй, өмөөрсөнгүй. Зүгээр л хүнийг яллахдаа хамгийн эмзэг, хамгийн ариун нандин үр хүүхэд рүү нь халдаж, тавлаж, үхэл хагацлаар нь даапаалж байгаа нь аймшигтай харгис харагдаж байна. Монголын сэтгүүл зүй Б.Дорлигжав гэж хүнтэй дайсан биш, анд нөхөд ч биш. Шүүмжлэхдээ шүүмжилж, дуугарахгүй гэсэн зүйлээ ч өнгөрөөж байсан. Ялангуяа охиныг нь өнгөрөхөд бид “Золгүй, харамсалтай явдал боллоо” гэж халаглаж байсан юм шүү.
зочин · 2019/01/19
женкогийн С1 тв-гийн бохир технолги угаасаа л ийм ш дээ, шинэ манангийн нээлт, өшөө хорслоо тайлах гачлант цаг үе ирж дээ
Иргэн · 2019/01/19
Эрх биш их хэмжээний мөнгөө дээрэмдүүлсэн хүн нэг юм бодоод ингэж байгаа байлгшйдээ?!
Зочин · 2019/01/19
ХҮН ЧАНАР ТАЛААСАА ЗӨВ БИЧЖЭЭ.ТЭР ГАНБОЛД ГЭЖ ЗАЛУУД ХЭЛХЭД ХЭНД Ч ЯМАР Ч ЗОВЛОН ХЭЛЖ ИРДЭГГҮЙ ЮМ. ХАЙРТ ОХИНОО ХАРАМСАЛТАЙГААР АЛДСАН ЭЦЭГ ЭХИЙН СЭТГЭЛ ЯМАР ХЭЦҮҮ БАЙГААГ ГАНБОЛД ОЙЛГОДОГ БОЛООСОЙ ГЭЖ БОДОГДОХООР АЙМШИГТАЙ ХЭЛСЭН ШҮҮ.ОХИНООРОО ТУГ ТАХИСАН ГЭЖ БИ БУРУУ СОНСООГҮ БОЛ ТУХАЙН ҮЕД ЭНЭ ҮГИЙГ ХЭЛХЭД ХАР ЭЛЭГИЙН МИНИЙ СЭТГЭЛ ӨВДСӨН ШҮҮ.БИ ТЭР ДОРЛИГЖАВ ГЭДЭГ ХҮНИЙГ ЗУРАГТААР ХАРЖ БАЙСАН ТАНИХ Ч ҮГҮЙ .ГАНБОЛДОО ЧИ ТЭР ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГИЙГ ӨГСӨН БАЙЖ БОЛНО.ЧИНИЙ ЯРИАД БАЙГААГ ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН ШАЛГААД ТОГТООНО.ХҮНИЙ ЗОВЛОНГООР БҮҮ ДАЙЖИГНА БҮҮ БАХАА ХАНГАЖ БАЯСА .ХҮН ГЭДЭГ АМЬТАН МӨН БИШ.
irgen · 2019/01/18
Ene bol Dorligjaviin xumuusiin zaxialgat niitlel bna. C1 Tsenzurgui yariag bid uzsen, ter zaluu tegj xeleegui sh dee. bid mash anxaaraltai uzsen.... xelsniig ni guivuulj bichsen baina ene deer....
Дорлигжав ямар хүн болохыг хар · 2019/01/18
Албан тушаалаараа хүн дарамталж дээрэм хийнэ. Эрдэнэтээс хулгай хийнэ. Танил талаа гээд чадалгүй хүмүүсийг төрд шургалуулна. Тэд нь улсын хөрөнгө гулгуулна. Монголыг баргар орон болгож буй хүн дээ.
Дорлигжав ямар хүн болохыг хар · 2019/01/18
Албан тушаалаараа хүн дарамталж дээрэм хийнэ. Эрдэнэтээс хулгай хийнэ. Танил талаа гээд чадалгүй хүмүүсийг төрд шургалуулна. Тэд нь улсын хөрөнгө гулгуулна. Монголыг баргар орон болгож буй хүн дээ.