|
|
Монгол улсын Засгийн газраас Нийслэл Улаанбаатар хотод мөрдөж буй “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-ийг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн өглөөний 06:00 цаг хүртэл сунгах шийдвэр гарсан.
Засгийн газраас цар тахлын үед ард иргэдийн цахилгаан, дулаан, усны төлбөрийг төрөөс даах шийдвэр гаргаад удаагүй байгаа билээ. Уг шийдвэр өнгөрсөн арванхоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн юм.
Үүнээс өнөөдрийн байдлаар 887 хүн эдгэрээд байгаа бол 451 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна” хэмээн Эрүүл мэндийн яамны Ахлах шинжээч Д.Нарангэрэл мэдээллээ.
Хяналтын шатны шүүх хурлыг нээлттэй явуулж, сэтгүүлчдийг оруулах хүсэлтийг хэргийн оролцогчид шүүхэд гаргасан гэх мэдээлэл байна.
Манай улс зарлигаар дархалсан 10 хайрхантай. Тэр дотроос Богдхан уул улсын нийслэлтэй хаяа залган оршдог. 1778 оноос зарлигаар тахиж ирсэн эртний уламжлалтай. 1911 онд Богд хааны зарлигаар жилд хоёр удаа буюу зун, намар тахиж байхаар хуульчлан тогтоожээ.
Хүүхдүүд эцэг, эхтэйгээ хамт байхдаа хамгийн аюулгүй гэж боддог. Гэвч хөл хорионы энэ үеэр хүүхэд ойр дотныхоо хүний хараа хяналтад байгаа ч гэмтэх цаашлаад амь насаа алдах нь ч байна. Манай сурвалжлах хэсэг хүүхэд ахуйн хүрээнд хэрхэн гэмтэж байгааг тодруулахаар ГССҮТ-ийг зорив. Шинэ төрлийн коронавирусний халдвар нэмэгдэж байгаа энэ өдрүүдэд хүн бүр эрүүл мэнддээ анхаарч шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх дэглэм мөрдөж буй.
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас хатуу хөл хориог тав хоногоор сунгах шийдвэр гаргажээ. ЭМЯ-наас хөл хориог 14 хоног сунгах санал гаргасан ч Засгийн газрын хуралдаанаас уг саналыг дэмжээгүй байна.
“Оранж энтертайнмент” болон “Номадиа пикчерс”-ийн хамтын бүтээл “Бүхнээс дээгүүр” уран сайхны кино оны өмнө нээлтээ хийсэн бөгөөд бүжгээр холбогдсон залуус хүсэл зорилгодоо хүрэхийн төлөө үнэ цэнэтэй ялалт, ухаарлыг олж авч байгаа тухай өгүүлэх тус кинонд “Монгол модел” агентлагийн загвар өмсөгч М.Намуунцэцэг тоглосон.
Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан"-ыг эх сурвалж мэдээллээ.
Улаанбаатар хотын хэмжээнд 12 дугаар сард 362,500 хэрэглэгчид бичилт хийгдсэн. Бүх хэрэглэгчид төлбөрийн мэдээлэл очсон. 4,919 гомдол ирсэн. Тайлбар хариуг тухай бүрт нь өгч, 294 хэрэглэгчийн гомдлыг албан ёсны гомдол болгон шийдвэрлэхээр ажиллаж байна.
Улсын онцгой комиссын хуралдаанаар нэгдүгээр сарын 6-н хүртэл тогтоосон хөл хорионы дэглэмийг сулруулах эсэх тухай зэрэг дөрвөн асуудлыг хэлэлцэж байгаа талаар бид мэдээлсэн.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр хийсэн шинжилгээгээр 23 шинэ тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 1286 боллоо. Үүний 19 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагийн байдлаар бусад аймгуудад халдвар нэмж бүртгэгдээгүй" гэлээ.
Улсын Их Хурлын өчигдрийн нэгдсэн хуралдаанаар (2020.12.31) “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, зургаан сарын хугацаагаар сунгалаа.
Түүх давтагддаг. Давтагдаж ч байна. 100 гаруй жилийн өмнө бидний өвөг дээдэс маань ингэж халуун амь бүлээн цусаа үл хайрлан тэмцэж өнөөгийн хойчис бидэнд эх нутаг, тусгаар тогтнолыг дуудах нэртэй дуурсах алдартайгаа хамт өвлүүлэн үлдээсэн билээ.
Улаанбаатар хотод коронавирусаар өвчилсөн иргэн “С” нь ХӨСҮТ-ийн сувилагч юм байна. Түүний 1-р хавьтагч болох иргэн Б,Т нар ковидоор өвчилсөн иргэн “С”-тэй Улаанбаатар хотод нэг гэрт хамт амьдарч байгаад “Алтай” суманд 2020.12.24-нд иржээ.
БНСУ-аас манай улсын 34 иргэн 12-сарын 26-ны нислэгээр эх орондоо ирсэн. Өнгөрсөн хугацаанд тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн иргэдийг14-21 хоногийн хугацаанд өдрийн 50 мянган төгрөгийн төлбөртэйгээр тусгаарлаж байгаа билээ.Тэгвэл тусгаарлах байрны нөхцөл байдлын талаар тодрууллаа.
Цэдэнбал Эрхүүд сургууль төгсч ирснээсээ хойш 10 жил гоонь явжээ. Тэрээр ямар ч байсан орос эхнэр авна гэж найз Ширэндэвтээ ярьсан байдаг. 1942 онд Нүхтийн амралтын их эмч Янковскийн охин Марьетэй танилцаад гэрлэхээр шийджээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр /12.28/ мэдээлэл хийж, "Зөрчлийн хэрэгт шийтгэгдсэн хуулийн этгээдэд өршөөл үзүүлэх тухай" хуулийн төслийг өргөн барихаар болсноо мэдэгдлээ.
COVID-19 цар тахлын тархалтын хүрээг хумих, иргэдийн дунд халдвар тарахаас сэргийлэн Улсын Онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотод бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл тогтоосон.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан коронавирусийн халдварт цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр түүнээс хөл хориог цаашид сунгах магадлалын талаар тодруулахад "Хөл хориог 2021 оны нэгдүгээр сарын 6-ныг хүртэл тавьсан.
Сонгинохайрхан дүүргийн 38-р хороо, Залуус хорооллын 48А байрны тавдугаар орцонд өнгөрсөн 12 дугаар сарын 31-ний өдөр коронавирусийн халдвартай тохиолдол гарч, орцыг цагдаагийн хамгаалалтад авч, гарах хөдөлгөөнийг хаажээ.
Гэхдээ ачаа тээвэр хэвийн үргэлжилнэ. Тусгай үүргийн нислэг үйлдэгдэнэ" гэдгийг Шадар сайд Я.Содбаатар хэллээ.
Он солигдох өдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 31-нд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 130 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 97 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэжээ.
Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцуулав.
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.