|
МУ-д дотоодод Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр аймгуудад халдвар гарч, нийт 31 иргэн халдвартай нь батлагдаад байгаа талаар МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх яг одоо олон нийтэд мэдээлж байна.
Монгол Улсад батлагдсан тохиолдол 455. Өнөөдрийн 11.00 цагийн /2020*11*18/ байдлаар манай улсад 30 тохиолдол бүртгэгдээд байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалах асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өчигдөр албан бичиг хүргүүлсэн.
Тэгвэл шүүх хуралдаан /2020.11.17/ болж шийдвэрээ танилцууллаа. Шүүхээс Г.Загдаад 6 жил 2 сарын хорих ял, түүний эхнэр Г.Амарсайханд 1 жилийн хорих ялыг тус тус оноожээ.
Сүүлийн хорь, гучин жил спорт, урлагийнхныг орой дээрээ залсан, бүхнээс илүүд үзсэн, бахархан хүндэтгэсэн хандлага давлагааллаа. Тэр дундаа уяач, бөх хоёрыг тахин шүтэх үзэл дэвэрч, хэрээс хэтэрсэн нь нуугаад байх юмгүй ил үнэн. Хуучин нийгмийн үед уяач, бөх хоёр сураггүй байсан гэх том олзуурхал бий.
МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч асан, Бизнесийн удирдлагын доктор эрх зүйч Б.Лхагважавтай цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулж ярилцлаа.
Махны хангамжийг тасралтгүй явуулах, эмзэг бүлгийн иргэдэд хоол хүнсний түгээлт хийх, дотуур байрны оюутнуудын хүнсний хангамж, ариун цэврийн хэрхэн хангаж байгааг шалгаж, хяналт тавьж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга асан С.Баяр, "Петровис" ХХК-ий хувь нийлүүлэгч Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 11 сарын 12-нд болохоор товлогдоод байсан ч гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлагдсантай холбогдуулан хойшлуулсан билээ.
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед УБЦТС ТӨХК хэрэглэгчдэдээ цахилгаан эрчим хүчийг тасралтгүй, найдвартай хүргэх ажлыг 24 цагийн турш гүйцэтгэж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнөөдөр 11:00 цагаас хойш 17:00 цаг хүртэл голомтот халдварын ойрын хавьтлын 56 хүнд шингжилгээ хийхэд бүгд СӨРӨГ гарсан.
Өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар УОК-ын оруулсан хатуу хөл хориог дахин 14 хоногоор сунгах саналыг хэлэлцэн сунгахаар болсон байна. Иймд иргэд Засгийн газрын шийдвэрийг дагаж, дэглэмээ баримтлахыг сануулж байна.
Нөөцийн махны асуудлаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө.
Энхсаран сувилалд тусгаарлагдаж байсан иргэн "Д" коронавирусийн халдвартай нь батлагдаж, түүний ойрын хавьтлын найман хүнээс тус вирус илэрч ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Тэгвэл тус сувиллаас халдвартай 44 тохиолдол гарсан гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Халдвар илэрсэн иргэдийн дунд Эмоци продакшний тоглолтыг үзсэн хүн байгаа тул тус тоглолтыг үзсэн иргэд ХӨСҮТ-д хандахыг мэдээлж байна.
Эрүүл мэндийн яам болон Эрдэмтдийн зөвлөл хуралдаж Улсын онцгой комисст хөл хорионы хугацааг 14 хоногоор сунгах санал хүргүүллээ. Эрдэмтэн судлаачид Хөл хорио тогтоосон хугацааг 14 хоногоор сунгах зайлшгүй шаардлагатай гэдэг дээр санал нэгдэв.
"Халдварын батлагдсан тохиолдолтой хол ойрын хавьтал болсон хүмүүс хаагуур явснаа мартах, зөрүүлж хэлэх, зарим үед хэлмээргүй үйл явдал ч бас байдаг байх. Үүнээс болоод голомтод авах хариу арга хэмжээний хугацаа уртсах магадлалтай байгааг ард иргэд маань зөв ойлгох хэрэгтэй" хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдэгдсэн билээ.
Дараах газруудад явсан иргэд ХӨСҮТ-ийн 119, 8008-6829 дугаарт яаралтай холбогдоно уу.
Коронавирусийн халдвар Монгол Улсад дотоодод тархсантай холбоотойгоор Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр арваннэгдүгээр сарын 12-ны 06.00 цагаас арваннэгдүгээр сарын 17-ны 06.00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх шийдвэрийг гаргасан билээ.
Өчигдөр орой буюу 2020 оны 11-р сарын 13-нд шилжих шөнө хөл хорионы үеэр цахим тоглоомын газар ажиллуулж 10 гаруй хүн уг газарт тоглож байсныг ЭЦА -аас илрүүлэн шалгаж байна
Ковид-19” вирусийн дэгдэлтээс болж дэлхийн олон улс эдийн засгийн хямралд өртөөд байна. Монгол Улсын хувьд аж ахуй нэгж, төрийн болон төрийн бус албан байгууллага, хувиараа бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд доголдол үүсэх болсон.
Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдол болох 74 настай иргэний бэр болон найман настай ач хүүгийн шинжилгээ Ковид 19 халдвартай гарж тус аймагт батлагдсан тохиолдол гурав болсон.
Монгол Улс “ковид-19” цар тахлын тархалтыг хязгаарлах зорилгоор 2020.11.12 өдрөөс 2020.11.22 өдөр хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Нийслэлийн засаг даргын захирамжаар согтууруулах ундаа борлуулахыг хориглосон байгаа билээ.
Сэлэнгэ аймагт 74 настай иргэнээс коронавируст халдвар илэрсэн. Энэ хүний ойрын хавьтагч болох бэрээс нь авсан эхний шинжилгээгээр халдвартай нь тогтоогдсон байна.
Сэлэнгэ аймгийн "Алтанбулаг" боомтоор 2020 оны аравдугаар сарын 14-нд орж ирсэн ачаа тээврийн автомашины жолоочоос коронавирусний халдвар илэрсэн.
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлэх үү. Аль эсвэл Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч шинээр сонгогдох уу.
Өнөө өглөөнөөс хөл хорио тогтоосон ч автомашинтай болон явган зорчигчид дэглэмийг сайн сахихгүй байна. Тиймээс өнөөдрийн 23:00 цагаас эхлээд Улаанбаатар хотод явган болон автомашинтай хөдөлгөөнийг аль болох хязгаарлах шаардлага тавьж эхэлнэ.