Засгийн газраас үйлдвэржилтийг дэмжих 888 төслийг шалгаруулаад буй. Тус төслүүдэд нийт 7.3 их наяд төгрөг шаардлагатай бөгөөд үүнээс 4.2 их наядын зээл авах хүсэлтийг компаниуд ирүүлээд байгаа юм.
Урьдчилсан тооцоогоор 888 төслийг дагаж 40 мянган ажлын байр бий болохоос гадна нийт төслүүдийг үр ашиг 55 сарын дотор гарна гэсэн тооцооллыг ч гаргаад байгаа юм. Энэ шалгаруулалтад тэнцсэн “Жаагий” компанийн захирал С.Жанчивдоржтой ярилцлаа. 



 
-Засгийн газраас үйлдвэржилтийг дэмжих 888 төсөлд таны төсөл шалгарсан байна. 
Яг ямар төсөлд хэдэн төгрөгийн санхүүжилт хүсч байгаа юм бэ?

-Манай “Жаагий” компани компьютерийн удирд лагатай- гаар мод, төмөр зорох, сийл- бэрлэх төхөөрөмжийн дотоо дын ба экспортын үйлд вэрийн ТЭЗҮ-г танилцуулж, 300 сая төгрөг хүсч байгаа юм. Би компьютерийн тоон удирдлагатай токарь, фрезерь, модны сийлбэрлэгч, автоматжуулалтын төхөөрөмжийн талаар 1977 оноос эхлэн судалж байна. Өнгөрсөн хугацаанд манай улсад төмөрлөгийн үйлдвэрлэл хөгжиж байсан бол их хэмжээний валют хэмнэх боломжтой байлаа. Саяхан л гэхэд 160 сая доллораар манай улс уурын турбин худалдан авч байна. Хэрэв үйлдвэрлэл хөгжиж байсан бол дотооддоо хийчих байсан. Өмнө нь олон хүн энэ бүхнийг хийдэг байсан бол одоо ганц хүн компьютерийн ард суугаад бүх зүйлийг машинд оруулаад гаргаад ирж байна. Угсарч, үйлдвэрлэж байгаа бүх зүйл нь автомат болчихоор маш их хэмжээний бүтээгдэхүүн гаргаж байгаа юм. Тодруулж хэлбэл, бүх үйлдвэрийн үндэс нь өөрөө CNC машин байхгүй юу. Төмөр боловсруулах үйлдвэр л гэхэд цаашлаад CNC машинтай тулна. Оёдлын машин бол өөрийгөө бүтээж чадахгүй. Харин СNC машин өөрийгөө бүтээнэ. Тухайлбал, бид энэ машинаар асар богино хугацаанд үндэсний хэв шинжийг хадгалсан хээ, угалзтай, хүсвэл гэр бүлийнх нь хөргийг гаргасан модон эдлэл хийж болж байна. Зүйрлүүлж хэлбэл, “Эрдэнэт” үйлдвэрт 5000 гаруй хүн ажиллаж байгаа. Гэтэл “Тоёото”- гийн угсралтын үйлдвэрт 6000 хүн ажиллаж, жилд 100 гаруй тэрбум ам.доллар олж байна. Ер нь шинжлэх ухаан, орчин үеийн техникээр зэвсэг хийсэн улс юу хийж, бүтээж болдог вэ гэдэг асуултын хариуг манай хотын гудамжинд багтахаа байсан хуучин машин харуулж байна. Воган депо ч гэдэг юм уу бүхий л засварын төвүүд сэлбэг хэрэгслээ гаднаас худалдаж авч байгаа. Үүний оронд дотооддоо үйлдвэрлэхийг зорих хэрэгтэй байгаа юм. Мөн модон эдлэл сийлбэрийг гараар хийх тухай заахын оронд машинаар ингэж хийдэг гэдгийг дараа үедээ заах нь чухал санагдаад байгаа юм. Тийм учраас бид тэр төхөөрөмжийг нь бүтээж байна. Зах зээлийн бодит үнээр авч үзвэл нэг токарь, фрезерийн машин 100 орчим мянган ам.долларын үнэтэй байгаа. Тэгэхээр би хоёр машины мөнгө л хүсч байна гэсэн үг. Бид модны тал дээр дэлхийн төвшинд хийж гүйцэтгэж байна. Харин төмөр тал дээр хөгжих хэрэгтэй байна. Үүнд бодлого дутаж байна. 

-Импортыг орлох 888 төслийг та бодлого дутуу байна гэж үзээд байна уу ?

  -Мөнгө өгч байгаа аргаа л боловсронгуй болгох хэрэгтэй байгаа юм. Ганц арилжааны банкуудад найдах нь учир дутагдалтай. Тэд зөвхөн өөрсдийн ашгаа харж байгаа учраас төрийн бодлого биелүүлэх сонирхол тун бага байна.

 -Зах зээлийн судалгаанаас танилцуулна уу? 

-Судалдаа, үндэслэлгүй бол ажил явахгүй. Одоо сийлбэртэй модон гэрийг дөрвөн хүн сар гаруйн хугацаанд хийж байж 30 сая төгрөгөөр борлуулж байгаа юм. Мөн гар аргаар нэг авдрыг сар гаруй хугацаанд хийгээд дунджаар 600 мянган төгрөгөөр борлуулж байгаа. Харин манай компанийн үйлдвэрлэж, хэрэглээндээ нэвтрүүлж байгаа машинаар асар богино хугацаанд хийж болж байгаа юм. Оросын сэтгүүлч залуу CNC машин бий болсноор хөдөлмөрийн бүтээмжийг 100 дахин нэмэгдүүлж байна гэж тодорхойлсон байна лээ. Тэгэхээр бид энэ машиныг бүтээж чадаж байгаа учраас модон эдлэлийн тал дээр ямар ч барааг ямар ч хэмжээ загвараар хийж чадах нь ойлгомжтой. Мөн бараа бүтээгдэхүүний үнийн хувьд зах зээлийн үнээс харьцангуй хямд гаргах боломжтой юм. Тодруулж хэлбэл, бид СNС технологийг эзэмшчихээд байгаа юм. Гэтэл намайг мужаанчин гэж ойлгоод байдаг. 

-Танайхаас өөр энэ чиглэлийн компани манай улсад байгаа юу?

-Одоогоор манай компаниас өөр энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компани алга. Тэр ч бүү хэл надаас өөр хүн ч байхгүй. Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас өндөр технологийн анхны компани гэж тодорхойлж байгаа. Харин 888 төсөл дунд энэ CNC машиныг ашиглана гэсэн нэг компани харагдсан. Түүнээс машин бүтээж, үүнийгээ үйлдвэрлэлдээ нэвтрүүлэх тухай ганц ч хүн байхгүй. 

-Тэгвэл СИС машиныг оруулж ирсэн компани, хувь хүн байгаа биз дээ?

-СИС машин цөөн тоотой байгаа. Хятадад бол үйлдвэрлэл эрхэлдэг хүн бүрийн гарын дор энэ машин байгаа. Зөвхөн энэ машинийг үйлдвэрлэдэг 1200 компани байдаг. Гэтэл манайд цөөн тооны машин бүтээх гэж хатуухан хэлэхэд нусаа хацартаа нааж байгаа юм. Монгол хүн ийм зүйл хийж чадна гэдэгт эргэлзэж, хойш нь татаж байна. Өөрсдийнх нь нүдэн дээр хийгээд олон улсын бүтээгдэхүүнтэй харьцуулж, дутахааргүй гэдгийг нь харуулахаар сая нэг юм толгой дохидог юм.
 
 -Таны бүтээсэн машиныг худалдаж авах, Хятадаас оруулж ирэх хоёрын зөрүүнд хэр хэмжээний мөнгө хэмнэх вэ? 

-Өмнөд хөршөөс худалдаж авах ямар ч шаардлага байхгүй. Саяхан нэг компани оруулж ирэхийг нь ажиглахад 40 сая төгрөгөөр авч байгаа юм. Үүн дээр тээвэрлэлтийн энэ тэрийн хөлс нэмэгдэнэ. Мөн ажиллуулж сурахын тулд хятад мэргэжилтэн авч ирж зочид буудал, хоол хүнсийг нь гаргаж, цалинжуулж байна. Хоёр хүн сургахаар мөн гадаад руу явуулж байна. Ингэж байж CNC машин дээр ажиллах анхны мэдэгдэхүүнтэй болно. Гэтэл манай компани 13 сая төгрөгөөр л энэ машиныг үйлдвэрлэнэ.

 -Тэгвэл яагаад Засгийн газраас хэрэгжүүлж буй үйлдвэрлэлтийг дэмжих хөтөлбөрөөс зээл авна гэдэгт итгэл муутай байгаа юм бэ? 
 
-Арилжааны банк төрийн ямар ч бодлого, шахалтгүйгээр зөвхөн өөрийнхөө үзэмжээр зээл олгож байгаа. Үүнээс гадна арилжааны банкуудад ямар ч техникийн мэдлэгтэй хүн байхгүй байна. Зах зээлд ямар үүрэг ашигтай хийгээд мөрөөдлийн төсөл гэдгийг ялгаж ойлгох хүн байхгүй. Тийм учраас банкны зээлийн эдийн засагчид айж байна. Тэр дундаа өндөр технологийг монгол хүн хийнэ гэхээр бүр ч илүү айдастай байгаа юм. Мэдээж хүн төрөлхтөн хийж бүтээж болно. Харин монгол хүн гэхээр л эргэлзээтэй болоод итгэж өгөхгүй байгаад л хамаг зүйл тогтож байна. Ийм учраас л энэ зээлд хамрагдах магадлал 60 хувиар буурч байна.

 -Бизнес эрхлэгч, зах зээлд судалгаа хийж байгаа хүний хувьд өөрийн гарцыг тодорхойлсон байлгүй дээ?
 
 -Ямар нэгэн шалгуур үзүүлэлтийг хэн нэгэн хүн, албан байгууллагын зүгээс тавих нь манай улсын өнөөгийн нөхцөлд зохимжгүй. Үүний ард арын хаалга, хувийн ашиг сонирхол их бага хэмжээгээр цухалзаж эхэлнэ. Энэ бүхний ард “Болдог юм байна” гэсэн ойлголтой маш олон хүн болох болохгүй төсөл барьж гүйх болно шүү дээ. Тийм учраас шалгуур үзүүлэлтийг зөв тавих хэрэгтэй. Мөн хэрэглэгчид таашаагаад эрэлт үүссэн бол бас нэг шалгуур үзүүлэлт болж таарна. Үүнээс гадна эрдмийн зөвлөл шалгаж “Энэ бол манай улсад эргэлт хийх шинэлэг үзэл санаа юм” гэдгийг баталж болно шүү дээ. Үнэндээ манай улсад Стив Жобс байсан бол одоо хүртэл гуйлгачин хэвээрээ л байна. Яагаад гэхээр тийм гар утасны нөхцөлийг ойлгох нь битгий хэл гадарлах хэн ч байхгүй учраас итгэж мөнгө өгөхгүй. Үүгээр би юу хэлэх гээд байна манай улс мянга мянган ашигтай санааг ашиг харсан арилжааны банкны мэдэл дор нухчин дарах нөхцөл бүрдэж байна. Өмнө нь ч ийм л байсан. Тийм ч учраас сүүлийн 24 жилийн дотор манай улсаас шинэ бүтээгдэхүүн гарч дэлхийн хэмжээнд өрсөлдсөнгүй. Энэ бүхэнд монгол хүний мэдлэг, мөнгө, чадвар зэрэг нөлөөлөөгүй. Харин улс төрийн хүчин бодлогоо тодорхойлоод тогтвортой бариагүйгээс болж байгаа юм. Үүнийг олон улсын туршлага ч харуулж байгаа. Энэ бүхнээс үзэхэд манай улсад ардчилал зохихгүй байгаа юм биш биз дээ гэсэн бодол төрж байна. Гэхдээ арай ч ийм байж болохгүй байх. Харин ардчиллыг төлөвшүүлэх хэрэгтэй байна.