С.Баярцогт: Оросын нэг компани Рио Тинтог шүүхэд өгч, "Оюу толгой"-д эзэмшдэг хувийг нь авах саналыг тавьсан байгаа
1 цагийн өмнө

"Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" УИХ-ын хянан шалгах түр хорооны сонсгол өнөөдөр эхэлсэн билээ. Энэхүү сонсголд гэрчээр Сангийн сайд асан С.Баярцогт оролцохоор чемодон дүүрэн баримттай ирээд буй талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл тэрбээр, "Энэ сонсголоос гадна хаалттай ярилцах юм ч маш их бий. Оросын нэг компани Рио Тинтог шүүхэд өгсөн байгаа. Тэр асуудал дээрээ нөхөн төлбөрт нь Оюу толгойн Рио Тинтогийн эзэмшдэг хувийг авна гэсэн саналыг тавьсан байгаа. Мөн арбитрын шүүх дээр татварын маргаан явсаар байна. "Хан ресурс" дээр бид эвлэрлийн гэрээ хийгээгүйгээс болж маш их алдагдал хүлээсэн. Ийм сургамжуудаа давтахгүй байх ёстой. Хүмүүс маш их улстөржиж байна. Оюу толгойн хөрөнгө оруулалт хийгдсэний хүчинд манай улс 2008, 2009 оны эдийн засгийн хямралыг амжилттай давж гарсан" хэмээн хэвлэлд яриа өгөхдөө дурдлаа.







ооооооо · 27 минутын өмнө
Монглчуудыг 20 мянган хувьсагч гэгчээр молигдож сая доллараа опшорт мартдаг болтлоо баяжсан Баярцогт хужааг цаазалсн ч багдна.