Б.Амин-Эрдэнэ 11 настай 6 дугаар  ангийн сурагч 2025.12.02-нд Хэрлэн сумын нэгдүгээр багийн иргэн Ч.Баттулгын гэрт ахуйн гал түймэр гарч, хүү 17 настай Б.Сүхбат нь дүү 11 настай Б.Амин-Эрдэнийг аварч цонхоор гарган, өөрөө амиа алдсан харамсалтай үйл явдал болсон.

Охин Б.Амин-Эрдэнэ нь бүтэн биеийн 90 хувийн түлэгдэлтэй  Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн сэхээний тасагт эмчилгээ хийлгэж байгаад өнөөдөр (2025.12.04) Улаанбаатар хотод  ГССҮТөвд нисдэг тэргээр хүргэгдэн ирлээ.

Охины эмчилгээнд хандивын аянг 24 цагийн хугацаатай эхлүүлээд байсан бол түүний ар гэр одоогийн байдлаар энэхүү тусламжийн хандивыг зогсоож буйгаа мэдэгдлээ. Учир нь эмчилгээний зардлын тооцоо гарч хүрэлцэх хэмжээний мөнгөн тусламж бүрдсэн гэж үзсэн байна. Охинд арьс нөхөх хагалгаа хийх аж.