Хэдэн сарын өмнө "Төрийг урлахуй" гэсэн эрдэм шинжилгээний хуралд сууж билээ. Улс төрд нөлөө бүхий байсан эрхмүүд, одоо ч төрийг урласаар яваа хүмүүс бас олон ирсэн байсан. Яавал төрийг төр шиг байлгаж болох вэ гэсэн агуулгын хүрээнд болсон хурлын анхаарал татах нэг илтгэл нь Монгол Улсын сайд М.Энхсайханых байсан юм.

Түүний илтгэлийн гол санаа нь хүчтэй Ерөнхийлөгч бүхий засаглалын тухай байлаа. Танхимд суусан хүмүүс амьсгал түгжин анхааралтай сонсох зэргээс харвал түүний илтгэл бусдад чамгүй таалагдаж байгаа шинжтэй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналыг судлах ажлын хэсэг байгуулагдаад байсан тэр үед МҮАН лав Ерөнхийлөгчийн засаглалтай болох саналтай байгаа нь харагдав. М.Энхсайхан ч гэлтгүй, ер нь сүүлийн жилүүдэд сул гишүүд парламентад орж ирэхийн хэрээрЕрөнхийлөгчийн засаглалыг хүсэх нь элбэгшсэн. Парламентын засаглалд итгэл алдрахын хэрээр авторитар, бүр тоталитар дэглэмийг хүсч, хоёр хөрштэй жиших үзэл ч газар авах шинжтэй.

Авторитар шахуу Орос, бараг л тоталитар Хятадын хөгжилтэй өөрийн орныг жишиж бүх бүрууг парламентын засаглалд үүрүүлэх үзэл дэмжигч олонтой болох янзтай. Гэтэл хөгжил гэдэг засаглалын хэлбэрээс тэр бүр шалтгаалдаггүй гэдэг нь парламентын засаглалтай Герман, Япон, Канад, Англи зэргээс харагддаг. Сонгодог парламентын тогтолцоондоо үнэнч яваа эдгээр улс ямархан хөгжилтэй байгаа гэдгийг бид бэлхэн харж л байна.

Манай улсын хувьд ч тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангадаг чухал зүйл нь парламентын засаглал. 1992 онд шинэ Үндсэн хуулийг батлахдаа хууль тогтоогчид чухам үүнийг л бодож парламентын засаглалыг сонгосон гэдэг.

Парламентын засаглалын давуу тал нь Ерөнхийлөгчийн эрх мэддийг хазаарладаг, гол шийдвэрийг УИХ-ын 76 гишүүн гаргадаг. 76 хүнд нөлөөлөх нь нэг хүнд нөлөөлөхөөс хамаагүй хэцүү. Сонгодог утгаараа Засгийн газрыг ард түмнээс сонгогдсон парламент томилж, Засгийн газар нь эргээд УИХ-ын өмнө хариуцлага хүлээдэг. Харин сүүүлийн үед л хагас Ерөнхийлөгчийн засагаалтай гэж хэлэгдтэлээ эрх мэдлийг төрийн тэргүүнд шилжүүлээд байгаа болохоос биш Монгол Улс Үндсэн хуулиа тунхагласан парламентын засаглалтай орон. Төрийн тэргүүнээр хэн сонгогдсондоо ч биш, магадгүй Үндсэн хуулийн зарим заалт сонгодог парламентын засаглалаас түдгэлзүүлээд байдаг ч байж мэдэх юм. Үүнээс улбаалаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай яриа үе үеийн парламентын халуун сэдэв болсоор ирсэн ч байх. Одоогийн парламентын үед ч энэ яриа гарсан, шгүү ажил хэрэг болох магадлалтай буй. Учир нь, УИХ дахь намын бүлгүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ажлын хэсгийн танилцуулгыг сонсож санал дүгнэлтээ нэгтгэцгээж байгаа. Намын бүлгүүдэд танилцуулсан, хараахан олон нийтэд ил болоогүй байгаа Ү ндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн санал дүгнэлгайг “Үндэсний шуудан”-гийн уншигч танд танилцуулья.

Ажлын хэсгийг Н.Батбаяр гишүүн ахалсан бөгөөд УНХ-д байгаа Үндсэн хуулийг батлалцсан гишүүд бүрэлдэхүүнд нь орсон юм. Ажлын хэсгийн санал нь бүхэлдээ сонгодог парламентын зарчим руу чиглэжээ. Бүр тодорхой хэлбэл, тэр саналыг Үндсэн хуульд тусгавал хагас Ерөнхийлөгчийн засаглалтай гэдэг ярианд цэг тавьж ч мэдэх ажээ.

Одоогийн Үндсэн хуулиар аль нэг нам УИХ-д олонхи болж чадаагүй бол хамгийн олон суудал авсан нам бусад нам эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлдэг. 2012 оны сонгуулийн үр дүнгээр олонхи болж чадаагүй ч хамгийн олон суудал авсан гэдэг утгаараа анх АН “Шударга ёс” эвсэлтэй хамтран Засгийн газар байгуулж байлаа. Харин Н.Батбаяр нарын ажлын хэсгийн саналаар бол “аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол УИХ-д хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй хамтран, хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж чадаагүй бол УИХ-д суудал авсан нам, эвсэл хамтран УИХ дахь олонхийг бүрдүүлнэ” гэсэн байгаа. Энэ заалт батлагдвал ердийн олонхи болж чадахгүй л бол олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлд буулт хийхээс өөр аргагүй. Учир нь, тэдэнтэй зөвшилцөж чадахгүй бол бусад нам, эвсэл нийлээд олонхийг бүрдүүлэх боломж бүрдэх нь. Ердийн олонхи нь хүчин төгөлдөр Үндсэн хуулиар 39 суудал байдаг, харин ажлын хэсгийн саналаар парламентыг 76-гаас дээш суудалтай байж болно гэж байгаа. Тоог УИХ дээр шийдаэрлэнэ гэсэн санал оруулаад байгаа юм.

Дараагийн өөрчлөлт нь УИХ-ын дэд даргыг сонгох тухай. Одоо бол УИХ-д суудалтай нам, эвслийн бүлэг бүрээс дэд даргад нэр дэвшүүлж парламент ил санал хурааж сонгодог. Харин өөрчлөлт оруулах саналаар нэг л дэд даргатай байх бөгөөд дарга, дэд даргыг сонгохдоо нууцаар санал хураахаар болж байгаа.

Үндсэн хуульд зааснаар хууль санаачлах эрх бүхий гурван субьект байдаг. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газап гипав. Хапин өөрчлөлтөөр хууль санаачлах эрхийг УИХ, Засгийн газарт л үлдээж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч хууль санаачлах эрхгүй болно.

Дордуулсан долоон өөрч-лөлтийн улмаас Засгийн газрын танхимыг УИХ-ын гишүүд бүхэлдээбүрдүүлдэг болсон. Үүнийг засахын тулд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн жил хууль санаачилсан ч УИХ-аас дэмжлэг авч чадаагүй. Тэгвэл үүнийг Үндсэн хуулиар цэгцпэхээр шийджээ. Ажлын хэсэг “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй нь УИХ-ын гишүүн байж болно” гэсэн заалт оруулах санал боловсруулсан байна. Хэрвээ үүнийг хийж чадвал Засгийн газрын гишүүд нь парламентынхаа толгой дээр нь гараад суучихдаг, давхар дээлтний асуудал цэгцэрнэ.
Ажлын хэсгийн саналаар Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэлээд хязгаарлаж, УИХ-ын өмнө ажлаа хариуцдаг Ерөнхий сайдын эрх мэдлийг эсрэгээр нь нэмэгдүүлжээ. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насны босгыг нэмэгдүүлж, 55 болгосон бөгөөд зургаан жилийн хугацаагаар нэг удаа сонгохоор эцэг хуульд оруулахаар болж байна. Хамгийн гол өөрчлөлт нь төрийн тэргүүнийг бүх ард түмнээс сонгодог байсныг өөрчилж, “УИХ-ын гишүүд, аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнзт хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарыг оролцуулсан бүрэлдэхүүнтэй хэлэлцэж, нууц санал хураалтаар олонхийн санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана.” гэж Үндсэн хуульд оруулахаар төсөлд тусгажээ. УИХ-д суудал бүхий намууц дангаараа, эсвэл хамтран Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж болох ажээ. Ингэж сонгогдсон Ерөнхийлөгч нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэхгүй, дээр хэлсэнчлэн хуупь санаачлахгүй.

Засгийн газар солигдоход, шинэ Ерөнхий сайдтай болоход л босч ирдэг нэг асуудал байдаг. Хэдэн сайдтай, хэдэн яамтай байх ю гэсэн асуулт шинэ Ерөнхий сайд томилогдох сурагтай зэрэгцэн босч ирдэг. Бас суудал хуваах бялуу нь энэ болдог. Харин үүнийг нэг мөр Үндсэн хуульдаа суулгаж өгөхөөр Ажлын хэсэг санал боловсруулжээ. Энэ саналаар Монгол Улсын Засгийн газар, Сангийн, Дотоод хэрэг, хуупь зүйн, Гадаад хэргийн, Байгаль орчин, хөгжлийн, Батлан хамгаалах, Гэгээрлийн, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын, Хөдөө аж ахуйн, Дэд бүтцийн гэсэн есөн яамтай байх нь. Ерөнхий сайд шаардлагатай гзж үзвэл асууцал хариуцсан гурваас илүүгүй сайд нэмж болох бөгөөд Ерөнхий сайд танхимын бүрэлдэхүүнээ УИХ-д өргөн мэдүүлнэ. Ерөнхнй сайд Засгийн газрын гишүүдээ ингэж Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулснаар тэд-нийг томилсон УИХ-ын тогтоолыг батлагдсанд тооцох юм. Тодруулбал, Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлнэ, түүнийгээ Ерөнхийлөгч,
УИХ-д танилцуулаад л болно. Засгайн газар, Ерөнхий сайд парламентын өмнө ажлаа хариуцдаг тогтолцооны сонго-дог хувилбар уг нь энэ л дээ. Түүнээс биш өөртэй нь хариуцлага тооццог УИХ-ын хүслээр сайд нараа томилуулдаг манайх шиг жишиг маш ховор. УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг нь санал гаргавал Засгайн газрыг огцруулах тухай саналыг УИХ хэлэлцдэг. Тэгвэл энэ босгыг өндөрсгөж нийт гишүүдийн олонхи нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайд томилох санал тавибал шинэ Ерөнхий сайдыг томилсон, өмнөх Ерөнхий сайдыг огцруупсан тухай УИХ-ын тогтоол батлагдсанд тооцохоор болжээ.

Эрдэнэт, Дарханыг хотын статустай болгохоор энэ өөрчлөлтөөр санал оруулж байгаа. Үүнтэй холбоотойгоор Хотын шүүхийг байгуулах тухай хуульчлах санал байгаа юм. Дээд шүүхийн шүүгчдийн томилгоонд ч бас өөрчлөлт оруулахаар болжээ. Одоо бол Улсын дээд шүүхийн пгүүгчийг Шүүхийн Ерөнхий зөвлөл санал болгож, УИХ-д танилцуулснаар Ерөнхийлөгч томилдог. Өөрчлөлтөөр Улсын дээд шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөл танилцуулж, УИХ зөвшөөрвөл Ерөнхийлөгч батламжлах юм. Харин Ерөнхий шүүгчийн сонгуульт хугацааг зургаан жил байсныг гурван жил болгох санал оруулж байгаа аж. Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг зургаан жилийн хугацаагаар томилдог. Ажлын хэсэг үүнийг Ерөнхий сайд нэр дэвшүүлж, УИХ зөвшөөрбөл Ерөнхийлөгч батламжлахаар өөрчилжээ.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн ажлын хэсгийн саналаар аймаг, хотын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд улс төрийн нам оролцохгүй. Нэг ёсондоо иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд иргэд л өөрсдөө л оролцоно, сонгогдоно. Улаанбаатар, Дар-хан, Эрдэнэт хот болон айм-гийн Засаг даргыг Ерөнхий сайд. баг хорооны Засаг даргыг гурван жилийн хугацаагаар томилж чөлөөлөхөөр санал оруулжээ.

Үндсэн хуулийн Цэцтэй холбоотой ганцхан заалт байгаа нь Цэцийн есөн гишүүний гурвыг Ерөнхийлөгчийн санал болгосноор томилдог байсныг Засгийн газрын саналаар томилохоор өөрчпөх тухай юм. Гэхдээ энэ бүхэн төсөл гэдгийг тодотгоё.
1992 онд батлагдсан эцэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ийм нэгэн төсөл УИХ-ын бүлгүүд дээр бэлэн байна. Магадгүй энэ өөрчлөлтийг хийж чадвал Үндсэн хуульдаа тунхашасан парламентын засагпалын сонгодог хувилбар руу бид дөхөж очно. Тэртээ жилүүдэд монголчуудын хөгжлийн гол зам нь дарангуй дэглэм биш, парламентын засаглал гэдгийг тунхашасан энэ зарчмаа илүү сайжруулах боломж ч байж болох юм. Алдаатай, оноотой ч ардчилал манай улсад оршсоор байгаа нь Ерөнхийлөгчийн бус парламентын засаглалыг сонгосных шүү дээ.

 

 

С.Ононтуул