Тарваган тахал өвчнөөс сэргийлье!
2013/07/26
2013 онд зоонозын халдварт өвчний байгалийн голомт идэвхтэй, хүний өвчний тохиолдол тасралтгүй бүртгэгдэж байна. Үүнээс тарваган тахал өвчний хувьд 17 аймгийн 137 суманд тарваган тахлын байгалийн голомттой бөгөөд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Уянга сумын нутгаас олзворлосон мэрэгч амьтнаас тарваган тахлын үүсгэгч илрүүлж, байгалийн голомт идэвхтэй байгааг тогтоогоод байна.
Мөн Баян-Өлгий аймгийн Булган, Ховд аймгийн Үенч сумдаас тарвага үхсэн тухай мэдээллийн дагуу орон нутгийн ЗӨСТ-үүд үхэл, хорогдлын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.
Тарваган тахал нь хүнд халддаг гоц аюулт халдварт өвчин юм. Одоогоор Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн Нарийны “Харгилын ам” гэдэг газарт 15 настай, эрэгтэй хүүхэд “тарваган тахлын булчирхайн хэлбэр” байж болзошгүй оноштой эмчлэгдэж байгаа аж.
Тарваган тахлын халдвар хэд хэдэн аймагт ийнхүү бүртгэгдсний дагуу улсын хэмжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны А/06 тоот ан агнуурын зориулалтаар тарвага агнахыг хориглосон тухай тушаал, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А/694 тоот “Нийслэл хотод тарваган тахал өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэх захирамжийг иргэн та бүрэн хэрэгжүүлэн мөрдөж ажиллах шаардлагатай байгааг ЗӨСТ-ийнхөн хэлж байна. Үүний зэрэгцээ Монгол Улсын амьтны тухай хуулинд “Зохих зөвшөөрөлгүй амьтныг ашиглахыг завдсан иргэнийг 280.800 төгрөгөөр, хуулийн этгээдийг 702.000 төгрөгөөр, үнэн зөв мэдээлэл өгсөн иргэнийг нөхөн төлбөрийн 15 хувиар урамшуулах” тухай заалтуудыг мэргэжлийн хяналтын байгууллагаас хэрэгжүүлэн ажиллаж байна.
Иймд голомтот нутгийн эрсдэлт бүлгийн хүн ам болон амралт зугаалгаар хөдөө орон нутагт аялаж байгаа иргэд сонор сэрэмжтэй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Уг зөвлөмжид:
- Улсын хэмжээнд тарвага агнуур хорьсон тухай Байгаль орчны 2012 оны 06 тоот тушаалыг хэрэгжүүлэн тарвага агнахгүй байх
- Тарвага болон тарваганы гаралтай бүтээгдэхүүнтэй харьцахгүй байх
- Хэрэв тарвага агнаж буй хүнтэй тааралдвал орон нутгийн мэргэжлийн хяналтын болон байгаль орчны байгууллагад мэдээлэх
- Үхсэн болон өвчний сэжигтэй тарвага, мэрэгч амьтантай тааралдвал мэргэжлийн байгууллагад яаралтай мэдээлэх
- Тарвага болон жижиг мэрэгчийн бүүрэг, бөөсөнд хазуулахаас сэргийлэх
- Хүүхдийг тарвага, зурам, мэрэгч амьтадтай харьцахаас сэргийлэх
- Нохой барьсан, зууж ирсэн тарвага болон мэрэгч амьтад нь халдварын эрсдэл өндөр тул харьцахгүй байх
Дэлгэрэнгүйг энд дар