УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуудж төсвийн тодотгол хийхийг шаардаж байна
2013/08/11
Саяхан МАН-ын Бага хурлын VIII хуралдаан болсон билээ. Уг хуралдаанаар зөвхөн намын дотоод асуудал бус, улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн дараахь мэдэгдлийг гаргажээ.Улс орны эдийн засгийн байдлын тухай: Дэлхийн эдийн засгийн хямралын үеэр буюу 2008-2009 онуудад МАН сонгуульд ялж тухайн үеийн Засгийн газрыг байгуулан эдийн засгийн хямралыг нэг жилийн дотор даван туулж, өсөлтийг 1.6 хувиас 6.4 хувь болгож, улмаар эдийн засгийн өсөлтийг дэлхийд тэргүүлэх жилийн 17.5 хувьд хүргэж, жилд дөрвөн тэрбум ам. долларын гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, ядуурлыг 39 хувиас 26 хувь хүртэл бууруулж, экспортыг хоёр дахин нэмэгдүүлж, Монголын эдийн засгийн үсрэнгүй өсөлтийн үндэс суурийг тавьж ажилласан. 2009 оноос хойш Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 6.5 их наядаас 14 их наяд болж тэлэн, нэг хүнд ногдох орлого Дэлхийн банкны аргачлалаар тоооцоход 1855 ам.доллараас 3335 буюу 1.8 дахин өсч, төсвийн хөрөнгө оруулалтыг жилийн 433 тэрбум төгрөг байсныг 1.4 их наяд болгож нэмэгдүүллээ. Мөн хугацаанд экспортыг 1.8 тэрбум ам доллараас 4.3 тэрбум доллар хүртэл нэмэгдүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, Хөрөнгийн биржийг шинэчлэх, Хөгжлийн банк байгуулах, хөдөлмөрийн зах зээлийг боловсронгүй болгох, МСҮТ-ийн тогтолцоог шинэчлэх зэрэг одоо ч үргэлжилж байгаа олон том ажлуудын суурийг тавьсан. Өнөөдрийн тууз хайчилж байгаа олон бүтээн байгуулалтын суурь эхлэлийг тавьсан билээ. МАН төр хувийн түншлэлийг жинхэнэ утгаар хөгжүүлж томоохон дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулж, Бизнесийн орчны жилийн хүрээнд төрийн дарамт, хүнд суртлыг арилгах олон бодит ажлыг хийж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, одоогийн хийгдэж байгаа бүхий томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийг бэлтгэлийг хийж, Монголын түүхэнд хамгийн өндөр өсөлттэй, валютын нөөцтэй, хөгжлийн санхүүжилтийн бэлэн эх үүсвэртэй болгож, шинэ Засгийн газарт Монгол Улсыг цаашид улам хөгжүүлэх, эдийн засгийг шинэчлэх, өмнө нь байгаагүй хөгжлийн түүхэн боломж, нөхцлийг хангаж өгсөн. Гэвч нэг жилийн дотор нийгэм эдийн засгийн байдалд нилээд их өөрчлөлт орлоо. Хэдийгээр дэлхийн зах зээлд экспортын барааны хэлбэлзэл нөлөөлсөн ч гэсэн юуны өмнө эдийн засаг дахь орчин, төрийн оролцоо, зохицуулалтын хүрээнд хэт их улстөржсөн, популист шинж чанартай, бодлогогүй, ялгаварласан алхмууд олноор хийгдэж тэдгээрийн үр дүнд богино хугацаанд Монголын эдийн засаг, нийгэм гүн хямралд орлоо. Улстөрийн хэт их захиргаадалт, төрийн дарамт, татварын ачаалал эрс нэмэгдэж ДНБ 39 хувьтай тэнцэх түвшинд хүрч,судалгаа, үндэслэлд суурилаагүй, популист шийдвэрүүд дотоод бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч нарт ихээхэн цаг хугацааны болон мөнгөний хохирлыг бий болгох, хөрөнгө оруулалтын ажлуудыг зогсоох, урмыг нь хугалах аюултай боллоо. Хэрэгжүүлэх гэж байсан томоохон хөрөнгө оруулалтын төслүүд, тухайлбал, улсын аюулгүй байдлыг хангахад нэн чухал, улсын эрчим хүчний систем, Улаанбаатар хотын хөгжлийг шинэ шатанд гаргах хувийн хэвшлийн санхүүжилттэй 1.4 тэрбум ам долларын ТЭЦ-5-ын ажил бүрмөсөн зогсож, Тавантолгой-Гашуун Сухайтын төмөр замын ажлыг хувийн хэвшлээс булаан авч татвар төлөгч нарын нуруунд үүрүүлэх боллоо. Хэт улстөржсөн, популист ур амьсгалыг бий болгож, бизнесийн орчныг муутгасны үр дүнд
• Гадаадын хөрөнгө оруулалт 2012 оны түвшнээс 60-40 хувиар буурч, төсвийн орлого ихээхэн тасарсан. 2013 онд олон улсын байгууллагын дүгнэлтээс үзэхэд,“Нэгдсэн төсвий н ний т алдагдал 2013 онд ДНБ-ий 13 орчим хувьд хүрэхээр байна”. Энэ нь 2012 оноос бараг хоер дахин муудсан үзүүлэлт бөгөөд сүүлий н 13 жилд бай гаагүй хэмжээнд доройтсон үзүүлэлт юм.
• Олон улсын байгууллагын дүгнэлтээс харахад, нийт хөрөнгө оруулалт 2012 оны эхний улиралд 68 хувиар өсч бай сан бол сонгуулийн дараа 2012 оны дөрөвдүгээр улиралд өсөлт 16.3 хувь болж эрс саарсан,
• ҮСХ-ны мэдээнээс харахад, нүүрсний экспорт 2013 онд өмнөх үетэй харьцуулахад 50 хувиар унаж,экспорт сүүлийн жилүүдэд байгаагүй 10 хувиар унасан байна.
• Гаднаас 1.5 тэрбум ам.долларын зээлээр авч улсын өрийг эрс нэмэгдүүлэхийн зэрэгцээ түүнийг эргэн төлөх найдваргүй гудамжны засвар зэрэгт зарцуулж, үнийг тогтворжуулах гэсэн бодлогын дор 720 тэрбум төгрөгийг компаниудад тараасан бөгөөд үүний үр үнд инфляци зөвхөн эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үеэс тооцоход 8.8 хувьд хүрч, энэ оны зорилт болсон найман хувиас он дуусаагүй байхад хэтрээд явж байна.
• Санхүүгийн хямрал үнэт цаасны зах зээлд илэрч 2013 оны эхний зургаан сард үнэт цаасны гүй лгээ 79.8 хувь, арилжигдсан үнэт цаасны тоо 79.7 хувиар буурч, Чингис бонд буюу Монголын өрийн бичгийг одоо дэлхийн зах зээлд бүр анхны үнийн 93 хувь хүртэл хямдруулан арилжиж байгааг олон улсын Ройтерс агентлаг мэдээлж байна.
• Санхүү мөнгөний хүрээнд үр ашиггүй санхүүжилтийг олон зуун тэрбум төгрөгөөр хийж байхад нөгөө талаас төсвийн хүрээнд улсын нэгдсэн төсвий н зарлага 2013 оны эхний хагас жилд 2637.9 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеий нхээс 10.0 хувиар буурсан бөгөөд хөрөнгий н зардал 353.6 тэрбум төгрөг буюу 58.3 хувиар буурсан байна.
• Хөдөө аж ахуй, тээвэр зэрэг салбарт сөрөг хандлагууд гарч, том малын зүй бус хорогдол 2013 оны эхний хагас жилд, улсын хэмжээнд 638.4 мян.толгой д хүрч, өмнөх оны мөн үеий нхээс 2.3 дахин нэмэгдсэн бай на.
• Бүх төрлий н тээврээр 2013 оны эхний хагас жилд тээсэн ачаа 1.4 сая тн буюу 6.9 хувиар буурсан дүнтэй гарсан байна.
• Төгрөгийн ханш ноднингийн мөн үед 1319 төгрөг байсан бол одоо 1600 руу ойртож 2008 оны хямралаас хойш байгаагүй хэмжээнд уналаа. Энэ нь импортын бүх барааны үнэ өсч, инфляцийг улам хөөрөгдүүлэх шалтгаан боллоо. Эдийн засгийн таагүй үзэгдлүүд энэ жилийн эхээс мэдрэгдэж эхэлсэн байхад төр засгаас дорвитой арга хэмжээ авахгүй байгаа нь жирийн хүмүүсийн амьдралд маш их сөрөг нөлөө үзүүлж, ядуурал эргээд нэмэгдэх, Монголын эдийн засаг ганцхан жилийн дотор эдийн засаг, санхүүгийн гүн хямралд орох, амьжиргааны түвшин эрс доройтох, гадаад дотоодын хөрөнгө оруулалт зогсох, улсын өр эрс нэмэгдэх, экспорт унах, төсвийн орлого тасарч, хоосон мөнгөөр зах зээлийг дүүргэхэд хүрлээ. Энэ нь Шинэчлэлийн гэх Засгийн газрын эдийн засгийн бодлогын алдаа, чиглэсэн зорилго, төлөвлөгөөгүй үйлдлүүдийн илрэл, нөхцөл байдлыг шуурхай хянаж зохицуулахгүй байгааг нь харуулж байна. Таван толгойн Хятадын Чалко компанитай үүссэн өрийг хоёр талдаа хохиролгүйгээр хэрхэн шийдвэрлэх, Оюутолгойн гэрээнд харилцан ашигтай байх нөхцөлөөр зарим өөрчлөлт оруулах талаар манай намаас зохион байгуулсан эрдэмтэн, судлаачид, улстөрийн намын төлөөллийн оролцоотой энэ гуравдугаар сард хийсэн Эрдэм шинжилгээний бага хурлаас гаргасан Зөвлөмжийг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд хүргүүлсэн боловч одоо хүртэл арга хэмжээ авалгүй байдлыг хүндрүүлсний хариуцлагыг эрх баригчид хүлээх ёстой гэж үзэж байна. Саяхан “Чоно борооноор” гэгчээр ид амралтын үеэр бараа бүтээгдхүүний суурь үнэ болох цахилгааны үнийг зөвшилцөлгүйгээр дур мэдэн нэмсэн нь хэрэглэгчдэд хүнд цохилт боллоо. Иймээс улс орны өмнө тулгарч байгаа санхүү эдийн засгийн хүнд байдлыг харгалзан 1.УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцэж төсвийн хуульд тодотгол хийх, 2.Нэн яаралтай улсын экспортыг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төмөр замын дэд бүтцийг яаралтай байгуулах, Монголын экспортын транзит тээврийн нөхцөл, баталгаат борлуулалтын таатай нөхцөлийг бий болгох ажлыг хугацаа алдалгүй хийх, 3.Хураах, хаах, боох, хязгаарлах, хорих, цагдах гэсэн эдийн засгийн бодлогоо өөрчилж хувийн хэвшлийн дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих эрх зүйн орчинг бий болгох, бизнесийн таатай орчинг бүрэлдүүлэх бодитой арга хэмжээ авах, төрийн зохицуулалтыг оновчтой болгож улстөржсөн, гадуурхсан, ялгаварласан төрийн дарамтыг болих, улс орны хөгжлийн төлөө бүх хүчээ дайчлан ажиллах, 4.Эдийн засгийн өсөлтийн бодлогыг боловсруулж ажиллах, инфляцийг бууруулж үнийн өсөлтийг тогтворжуулах арга хэмжээг тууштай авах, нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн амьжиргааг хамгаалах арга хэмжээ яаралтай авах, санхүү эдийн засгийн хямралыг нэн даруй зогсоох төлөвлөгөөг боловсруулж ажиллахыг Засгийн газраас шаардаж байна.
Зочин · 2013/08/12
өмнө нь МАН яагаад харж чадсангүй юм болоо