Хүн төрлөхтний Олимпийн их наадам өнөөдөр албан ёсоор эхэллээ. Энэ удаагийн олимпод анхны алтан меалийг эх орондоо авчирсан Н.Түвшинбаяр, Дэлхийн чансааг тэргүүлэгч Гүндэгмаа, Отгондалай С.Батцэцэг тэргүүтэй манай улсын алдартай тамирчид оролцож байгаа билээ. Ингээд Олимпийн тухай үүсэл хөгжлөөс танилцулья.

Олимпийг Зевс бурханы эзэмшил хэмээн үзэж энэ наадмыг Грекийн хэмжээнд хийдэг байжээ. Харин орчин үеийн Олимпийн наадмыг анх 1896 онд Афин хотноо хийж, энд 13 улсын 280 тамирчин нийт 43 төрлөөр өрсөлджээ. 1994 оноос хойш Өвөл, Зуны Олимпийн наадмыг өөр хооронд нь 2 жилийн зайтай, 4 жилд нэг удаад зохион байгуулдаг болсон юм.

 

Эртний Грекийн Олимпийн аваргууд

Манай эриний өмнөх 776 онд болсон эртний олимпийн наадмын 192 м-ийн гүйлтийн тэмцээнд тогооч Короебус түрүүлсэн нь анхны олимпийн аварга болон түүхэнд тэмдэглэгджээ. Эртний Олимпийн наадам нь дээд бурханд зориулсан бүх Грекийн баяр учир түүнд зөвхөн эрэгтэйчүүд л тэмцэлдэх учиртай байсан гэдэг. Зевс бурханд хүндэтгэл үзүүлэх шашин зан үйлийн энэ наадам нь наймдугаар сарын 6-наас 9-р сарын 19-ний хооронд Олимпиа уулын бэлд болж, энэ үеэр нутгийн захиргаа ядууст эд материалын туслалцаа үзүүлдэг байлаа. Олимпийн наадамд оролцож, түрүүлсэн аваргын дээд шагнал нь олив цэцгийн эрхи бөгөөд энэ шагналыг хүртсэн хүн хаана ч, хэзээ ч хамгийн хүндтэй зочин болдог байв. 1896 онд болсон анхны олимпийн марафон гүйлтийн тэмцээнд манай эриний өмнөх 490 онд Перст хийсэн дайнд ялалт байгуулсан мэдээг гүйж хүргэсэн цэрэг Спайридон Луис түрүүлж байсан гэдэг.

Олимпийн уламжлал өөрчлөгдсөн нь

Ромын эзэнт гүрэн манай эриний өмнөх 2-р зуунд Грекийг эзлэснээр олимпийн наадам үргэлжилж байсан боловч түүний стандарт, чанар өөрчлөгдөж эхэлжээ. Манай эриний 393 онд эртний олимпийн уламжлал болох онго шүтээнийг цэнгүүлэх ёслолыг хориглосон байна. Харин 1890-ээд онд Францын Барон Пьер де Кубертины хичээл зүтгэлийн ачаар эртний олимпийн наадмыг сэргээж, орчин үеийн олимпийн наадмын эхлэл тавигдсан юм. Эртний Грекийн олимпийн байгууламжийг үзэж сонирхсон, биеийн тамир спортод дуртай нэгэн байсан тэрээр орчин үеийн олимпийн наадмыг зохион байгуулахих хүсэлдээ хөтлөгдөж, 1892 онд Парис хотноо олон улсын олимпийн анхдугаар чуулганыг санаачлан зохион байгууллаа. Олон улсын тамирчид 4 жилд нэг удаад өрсөлддөг олимпийг дахин сэргээх санааг дэвшүүлж, үүнээс 2 жилйн дараа Олон улсын Олимпийн хороог байгуулах зөвшөөрлөө авсан гэдэг.

Олимпийн наадам зохион байгуулагдсан анхны он жилүүд

Орчин үеийн анхны олимпийн наадам 1986 онд Грекийн Афин хотноо болсон түүхтэй. Нээлтийн ёслолын ажиллагаанд 1-р Георги хаан өөрийн биеэр ирж, 60,000 үзэгч, 13 улсын 280 тамирчин спортын 43 төрөл буюу гимнастик, усанд сэлэлт, бөх, дугуй, теннис, хүндийг өргөлт, сэлэм, мэргэн харвааны төрлөөр өрсөлдсөн түүхтэй. 1920 онд Антверпений наадмаар 5 тивийг төлөөлөх 5 өнгийн бөгж бүхий цагаан дэвсгэртэй Олимпийн албан ёсны туг далбааг хэрэглэсэн юм. 1924 он гэхэд Францад болсон 8-р наадамд оролцогчдын тоо нэмэгдэж, 44 улсын 3000 тамирчин тэдгээрийн 100 нь эмэгтэйчүүд болон өргөжсөн бол Парисын наадмаар анх хаалтын ёслолын ажиллагааг хийсэн байдаг юм. Өдгөө 4 жилд нэг удаад зохион байгуулагддаг хүн төрөлхтний спортын их баяр наадам Грекийн Олимп уулын бэлээс төрснийг билгэдэн олимпийн бамбарыг тэнд асаадаг уламжлал тогтсон юм.

Г.Наран