Төр тэргүүлэх хүн боловсролтой байхаас аргагүй
2017/05/24
Сүүлийн үед төрийн тэргүүн хүн ямар байх ёстой талаар нэлээд нухацтай ярилцаж байна. Яагаад ч юм урьд өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиар энэ сэдвийг төдийлөн хөнддөггүй байжээ. Сурсан сургуультай, мэдлэг боловсролтой, дотоод төдийгүй гадаадын нэртэй сургуулиудыг төгссөн хүмүүс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшдэг байсан болохоор энэ тийм чухал сэдэв биш байжээ. Харин өнөө жил чухал сэдвүүдтэй зэрэгцээд ямар хүн төрийн тэргүүн болох ёстой вэ гэдэг асуудал нийгмийн томоохон сэдэв болоод байна.
МЭӨ 209 онд Хүннү улсад Модун Шаньюй хаан төрийн жолоонд суусан үеэс Монголд төр үүссэн гэж үздэг. Чингис хааны үеэс Алтан ургийнхан Монголыг төрийн жолоог барих болсон. Монголын хаад Чингис хааны төр барих уламжлал гэрээсийг ямагт болгоож, төрөө удирдан залж байлаа. Төрийн тэргүүн хүнд улс иргэн, хүн ардаа гэх сэтгэл, ноён нуруу ардыг ачлах, төр засах эрдэмд суралцсан байхыг гол шалгуур болгон тавьж ирсэн нь түүхэнд үлджээ. Монгол ноёд угсаа залгамжлах хүүгээ 5, 6 настайгаас нь эхлэн гэрийн “элит” сургуулиар бэлтгэдэг байв. Бичиг үсэг сурган, түүх шаштир, буддын гүн ухааны номд шамдуулж, түшмэл ёсонд сургасны дараа сая угсаа залгамжлах эрхтэй болно. Тулуй, Сорхагтин хоёр хөвгүүдээ ийм зарчмаар сургаж, хэн нь ч хаан болж төрийн жолоог атгахад бэлэн болохоор сургаж хүмүүжүүлсэн байдаг нь нэг гэрээс олон хаад төрсөн түүхээс харагддаг. Үе, үеийн монгол төрийн бодлого энэ зарчимд тулгуурлаж ирсэн юм.
Социализмын үед бага залуугаас нь салбар салбарт боловсон хүчнээ бэлтгэж, улмаар тэдэн дундаас хамгийн шилдгээр нь төр засгаа удирдуулахаар болдог байсан. Ардчилал чөлөөт нийгэмд шилжиж, Ерөнхийлөгчдөө ард иргэдийн саналаар сонгож ирсэн өнөө цагт ч хамгийн шилдэг боловсон хүчнүүд энэ өндөр албан тушаалд нэр дэвшиж байжээ.
Анхны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Пунсалмаагийн Очирбат чамгүй өндөр боловсролтой нэгэн байжээ. Тэрээр Ленинград хотын уул уурхайн дээд сургуулийг уул уурхайн инженерээр төгсөж техникийн ухааны дэд эрдэмтэн, эдийн засгийн шинжлэх ухааны доктор профессорын цолтой, харин удаах Ерөнхийлөгч Нацагийн Багабанди Ленинград, Украин, Москва зэрэг ЗХУ-ын шилдэг их дээд сургуулиудад суралцаж, хүнсний технологийн инженер мэргэжлээр төгссөн байна. Гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр ч мөн адил хойд хөршид боловсрол эзэмшиж, Их Британид боловсролоо дээшлүүлжээ. Харин өнөөгийн Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Харвардын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан, түүнээс өмнө алдарт Льевовын цэрэг улс төрийн их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Энэ бол монгол төрийн тэргүүнүүдийн боловсрол. Зөвхөн төрийн тэргүүнд ийм боловсролтой хүмүүс нь шалгарч гараад байсан ч юм биш, нэр дэвшигчид нь угаасаа өндөр боловсролтой байх шалгуур уламжлалаасаа бидэнд байсан. Төрийн тэргүүнд өрсөлдөж байсан эрхмүүдийн боловсролын түүх ч бидний бахархлыг төрүүлэхээр байж ирснийг дурдах хэрэгтэй. Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч доктор, профессор Лодонгийн Түдэв, Новосибирскийн их сургуулийн шинжлэх ухааны доктор профессор Раднаасүмбэрэлийн Гончигдорж, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, алдарт монгол судлаач Лувсандамбын Дашням гэх мэтээр өрсөлдөгчдийн боловсрол мэдлэгийн түвшинг дурдаж болно.
Гэтэл өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн боловсролын асуудал эрхгүй анхаарал татаж байна. Дунд боловсролтойгоо энгийн үзэгдэл мэт тайлбарлаж, сургууль сольж хольж туйлбаргүй загнаснаа нуусан ард түмнээ хуурсан хүмүүс энэ хүндтэй албан тушаалд горилно гэдэг харамсалтай. XXI зуун оюун ухаан, техник технологийн хөгжлийн зуун болно. Энэ зуун бидэнд ухаалаг, боловсролыг дээдэлдэг төрийн тэргүүнтэй байхыг шаардаж байна. Төр нь, төрийн тэргүүн нь тийм байж шинэ залуу үедээ үлгэр дуурайл болж, бахархал төрүүлэн, боловсролыг эрхэмлэх үзэл санааг суулгах учиртай. Төр тэргүүлэх хүн боловсролтой байх учиртай, учигтай.
Х.Тэргэл
www.breakingnews.mn
Zochin · 2017/05/24
Bagsh nar min bidend uldsen medleg hamgiin chuhal gdg tghr bolowsroliig yutai ch hariutsuulj bolohgui ene buruu humuusee dewshuuleed bgaa humuus uursduu ch ur huuuhdee gadaadad surguulid surgaj bga
Naraa · 2017/05/24
Ene Jenko bidniig sarmagchin turulruu l chigluulen gehees bish Delhiin tuwshind awaichihguidee bidnii oyun uhaan hugjij baij l ireeduigee buteen bolowsrol bol bidend bgaa yutai ch zuirluuleshgui unet uw
Bilgee · 2017/05/24
yu soliorood ene bolowsrol hereggui gj humuusiig doromjlood bnaaa unuudriig hurtel dund surguuliin 10 jil ih surguuliin 4 jil magistar doctor hel beletgel gj delhiin tuwshind medlegtei boloh gj humuus hicheej bhad genet neg munguur namaa zodson amitan garj ireed 3 say huniig doromjlood bj bolohgui bhaa ene huniig songoj bgaa humuus uursdiiguu l doosh ni hiij bna daa chamaas uuruus chin dord medlegtei amitan udirdan chigluulj bna geed boddoo
Zochin · 2017/05/24
ene dasan zogitsoh gd bgaa hun herwee chamaig hagalgaanii uruund oruulchihwal chaddiim bol dasan zohitsood ter huniig amidruulaad bosgood ireerei bas arai ch ingej huch hudulmuruu zartsuulj bolowsrol ezemshih gj bgaa humuusee doromjilj bolohgui
Зочин · 2017/05/24
Боловсрол гэж дасан зохицох чадварыг л хэлнэ.