Нас барсан хүний нэр дээр компани байгуулж НӨАТ-ын падаан бичиж байна
2013/12/16
Татварын ерөнхий газраас 2013 онд хийсэн судалгаа, шинжилгээгээр НӨАТ-ын хий бичилт хийж, улсад ихээхэн хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй тохиолдлууд илэрсэн байна. Нийтдээ 13.4 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн тохиолдлыг илрүүлжээ.
Өнгөрсөн онд Улсын мөрдөн байцаах газраас энэ асуудалд хяналт шалгалтыг явуулж, санаатайгаар хуурамч НӨАТ-ын падаан бичсэн аж ахуйн нэгжүүдэд арга хэмжээ авсан ч албан байгууллагууд хашраагүй бололтой.
ТЕГ-аас хуурамч падааны зөрчилтэй аж ахуй нэгж, иргэдийг илрүүлэх байнгын ажиллагаатай нэгжийг энэ оны өнгөрөгч есдүгээр сард байгуулжээ. Уг нэгж нь хуурамч падаан борлуулж, компаниудыг татвараас бултуулж буй аж ахуйн нэгжүүдийн НӨАТ-ын падааны бичилтийг хаах, тайлагналтын эрхийг түдгэлзүүлэх үүрэгтэй.
Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай: "Монголын бизнесийн орчинд ужгирсан асуудал болоод байна. Энэ ажлын дүнд өнөөдрийн байдлаар 90 аж ахуйн нэгжийн НӨАТ-ын падааны тайлагналтын эрхийг түдгэлзүүлж, зөрчилтэй байж болзошгүй 60 аж ахуйн нэгжийг нэмэлт байдлаар судалж байгаа аж. Эдгээр аж ахуйн нэгжээс НӨАТ-ын падаан зарсан нь батлагдсан 40-ийнх тайланд шинжилгээ хийхэд нийт 319,3 тэрбум төгрөгийн борлуулалтын бичилт хийсэн боловч нэг ч төгрөгийн татварыг улсад төлөөгүй. Энэхүү 319,3 тэрбум төгрөгөөс аж ахуйн нэгжүүд хоорондоо бичсэн бичилтийг хасахад 134,3 тэрбум цэвэр борлуулалт буюу улсын төсөвт 13,4 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ. Гурван ажлын хэсэг байгуулж хуурамч падаан түгээсэн гурван аж ахуйн нэгжид хяналт хийхэд 832 аж ахуйн нэгж холбогдсон нь тогтоогдсон бөгөөд 2013 онд хамаарах зөрчлөөс 11,3 тэрбум төгрөгт ногдох 1,1 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлээд байна" хэмээн хэллээ.
Өнөөдрийн байдлаар гэхэд Монголд 20 мянга орчим НӨАТ-ын падаан бичих эрхтэй компани байдаг аж. Үүнээс ТЕГ-аас шалгалт явуулж, одоогоор 90 аж ахуйн нэгжийн тайлан ирүүлэх эрхийг бүрмөсөн хаажээ. Мөн дахин ийм төрлийн зөрчил гаргасан байж болзошгүй 60 аж ахуйн нэгжид шинжилгээ явуулж буйгаа ТЕГ-ын дарга мэдэгдэв. Дээрх 90 компанийн 32 нь гурав хүний нэр дээр байдаг тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, гурван хүний нэр дээрх 32 компанийг анхнаасаа хуурамч НӨАТ-ын падаан бичих зориулалтаар байгуулсан байна. Харин гурван компанийн эзэд нь Л.Эрдэнэтуяа, Л.Эрдэнэсувд, Б.Нямсүрэн гэх хүмүүс байжээ.
Хамгийн хачин нь энэ хүмүүсийн байгуулсан 32 компани нэг сарын хугацаанд 10 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн хэмээн тайлагнасан аж. Гэтэл ганц ч ажилчингүй, нийгмийн даатгал огт төлөөгүйн дээр эзэд нь гэр хороололд амьдардаг, амьдралын боломж доогуур болохыг татварынхан тогтоосон байна.
Харин тэдний нэг дээр нэг компани байгуулахдаа 20 мянган төгрөгөөр тооцож, нийтдээ 640 мянган төгрөгийг уг гурван хүнд өгсөн болох нь тогтоогджээ. Тэд өөрийн нэр дээрх компаниуд нь хуурамч падаан бичиж, бусдад худалддаг болохыг огт мэдэхгүй хэмээн хариулт өгсөн гэв.
Ийнхүү хий бичилт хийдэг байсан бас нэгэн жишээ гэхэд Сүхбаатар дүүргийн "Эй-Ако" компани НӨАТ-ын хуурамч бичилт хийж байгааг тогтоход эзэн нь компани байгуулахаас өмнө нас барсан байжээ.
Энэ мэтчилэн хуурамч падаан бичиж, татварын өртэй компаниудад худалддаг хэсэг бүлэг хүмүүс нийгэмд хэдийн байр сууриа эзэлж, ажиллах арга замаа ч олж авсан нь харагдаж байна. Тэд ихэвчлэн амьдралын түвшин доогуур болон нас барсан, иргэний үнэмлэхээ хаясан хүмүүсийн бичиг баримтыг ашиглан компани байгуулж, НӨАТ-ын падаан бичих эрхтэй болдог байна. Хууль эрхзүйн мэдлэг иргэдэд дутмаг байгаа нь энэ төрлийн бизнес эрхлэгчдэд томоохон давуу тал болж буй бололтой.
. Ирэх оноос цахим тайлангийн системд шилжинэ
Хуурамч падаан худалдаж авдаг аж ахуйн нэгжүүдийн тухайд ихэвчлэн барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд байгаа аж. НӨАТ-ын хуурамч падаан бичдэг зөвхөн гуравхан компанийн үйл ажиллагааг дэлгэрэнгүй шалгахад гурван жилийн дотор 832 компани уг гурван компаниар хуурамч падаан бичүүлсэн нь тогтоогджээ. Эдгээр 832 компанийн зөрчлийг арилгуулж, тайланд нь засвар хийлгэн 1.1 тэрбум төгрөгийг улсад оруулсан байна. Үүнээс 400 сая төгрөгийг улсын төсөвт бэлнээр оруулжээ. Харин 2012 оны тайланд нь 709.6 сая төгрөгийн акт тавьсан аж. Энэ төрлийн зөрчил гаргасан аж ахуйн нэгж, иргэдэд “Татварын ерөнхий хууль”-ийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэхээс гадна уг үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй бол “Эрүүгийн хууль”-ийн дагуу шийдвэрлэдэг болохыг санууллаа. Иймд, ТЕГ-аас компаниудад хуурамч падаан бичүүлж, өөрсдийн бизнест хүндрэл учруулахгүй байхыг анхааруулсан юм.
Цаашдаа ТЕГ-аас энэ талаар иргэдэд анхааруулсан нэвтрүүлэг бэлтгэж гаргахын зэрэгцээ ирэх оны эхний өдрөөс 100 хувь цахим тайлангийн системд шилжихээр болжээ. Уг цахим тайлангийн системд хуурамч падаан ашигласан татвар төлөгчдийн мэдээллийг байршуулана. Ингэснээр аж ахуйн нэгж, иргэд ийм төрлийн эрсдлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх аж.
Ийм сөрөг үзэгдэл нь зохион байгуулалттайгаар эртнээс бий болсон байна гэж Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай хэлээд падаан ашигласан татвар төлөгчид болон иргэний нэр дээр хуурамчаар компани байгуулсан хүмүүсийг ирэх оны нэгдүгээр сараас олон нийтэд мэдээлж, хууль хяналтын байгууллагад хандана гэж мэдэгдлээ. Мөн татвар төлөгчид өөрсдөө тайландаа завсарлан бий болох эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах боломжтой систем хийгдэж байгаа юм байна.
Х.Даваа
Татварын ерөнхий газраас 2013 онд хийсэн судалгаа, шинжилгээгээр НӨАТ-ын хий бичилт хийж, улсад ихээхэн хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй тохиолдлууд илэрчээ.
Энэ ажлын дүнд өнөөдрийн байдлаар 90 аж ахуйн нэгжийн НӨАТ-ын падааны тайлагналтын эрхийг түдгэлзүүлж, зөрчилтэй байж болзошгүй 60 аж ахуйн нэгжийг нэмэлт байдлаар судалж байна. Эдгээр аж ахуйн нэгжээс НӨАТ-ын падаан зарсан нь батлагдсан 40-ийнх тайланд шинжилгээ хийхэд нийт 319,3 тэрбум төгрөгийн борлуулалтын бичилт хийсэн боловч нэг ч төгрөгийн татварыг улсад төлөөгүй. Энэхүү 319,3 тэрбум төгрөгөөс аж ахуйн нэгжүүд хоорондоо бичсэн бичилтийг хасахад 134,3 тэрбум цэвэр борлуулалт буюу улсын төсөвт 13,4 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ гэж Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай сэтгүүлчдэд мэдээллээ.
Тус газраас гурван ажлын хэсэг байгуулж хуурамч падаан түгээсэн гурван аж ахуйн нэгжид хяналт хийхэд 832 аж ахуйн нэгж холбогдсон нь тогтоогдсон бөгөөд 2013 онд хамаарах зөрчлөөс 11,3 тэрбум төгрөгт ногдох 1,1 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлээд байна гэж Т.Батмагнай хэллээ.
Хуурамч хасалт хийж буй аж ахуйн нэгжүүдэд судалгаа хийхэд гэр хороололд амьдардаг иргэний нэр дээр компани байгуулж, падаан зарсан, иргэний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн болон нас барсан хүний нэр дээр компани байгуулсан байна. Ийм сөрөг үзэгдэл нь зохион байгуулалттайгаар эртнээс бий болсон байна гэж тэрбээр хэлээд падаан ашигласан татвар төлөгчид болон иргэний нэр дээр хуурамчаар компани байгуулсан хүмүүсийг ирэх оны нэгдүгээр сараас олон нийтэд мэдээлж, хууль хяналтын байгууллагад хандана гэж мэдэгдлээ. Мөн татвар төлөгчид өөрсдөө тайландаа завсарлан бий болох эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах боломжтой систем хийгдэж байгаа гэлээ гэж
- See more at: http://zasag.mn/news/view/3984#sthash.9MhEcJmb.dpuf
Зочин · 2013/12/17
luivarchin hvmvvs aimaar bhiin
Зочин · 2013/12/17
jiriin biznes xiideg komfani ingej chadaxgui.naadax chin toriin bolon tatbariixan l xiine. bid not-oos neg togorog ch abch chadaxgui