Бид агаарын бохирдол хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хэмээн ярьдаг. Тэгвэл урт хугацаанд агаарын бохирдолтой орчинд амьдрах нь нийгмийн идэвхигүй, удаашралтай нэгэн болгоод зогсохгүй, сэтгэцэд нөлөөлдөг болохыг АНУ-ын Вашингтоны Их Сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судлаачид тогтоожээ. Судлаачид 199-2011 онд тосгонд амьдарч байсан иргэдийг ойр орчмын газар нутагт амьдарч байсан хүмүүстэй нь харьцуулан судалсан байна. Ингээд уг судалгааны материалыг товчлон орчуулсныг хүргэе.

Агаар дахь тоосонцрын хэмжээ их байгаа нь сэтгэл гутралд хүргэдэг байна. Энэ талаар Вашингтоны Их Сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн эпидемиологийн профессорын туслах Анжум Хажат: “Агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөө дахин нэгээр нэмэгдэж байгаа” гэдгийг мэдэгдэв.

Агаарын бохирдол зүрх судас болон уушгины өвчлөлд хүргэдэг гэдэг нь тогтоогдсоныг та бид мэднэ. Харин агаарын бохирдол тархи, мэдрэлийн системд хэрхэн нөлөөлж байгааг шинээр судалж тогтоосон аж.

Хүний амьдарч байгаа орчин эрүүл мэнд болон амьдралын чанарт чухал нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл судлаачид бие болон сэтгэц эрүүл байх нь байгалийн гаралтай эрүүл хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхээс шууд хамааралтай болохыг тогтоосон байдаг.

Судлаачид агаарын бохирдолтой газар удаан амьдарсан иргэний  зан төлөвт өөрчлөлт орж байгааг  тогтоожээ. Тухайлбал, гадуур цагийг өнгөрөөж байгаа байдал болон нийгмийн амьдралд оролцож байгаа байдал зэрэг нь удааширч, бухимдалтай болохын зэрэгцээ идэвхигүй болсон байна. 

Агаарын бохирдол сэтгэцэд нөлөөлдөг эсэхийг тогтоохын тулд судлаачид олон хүний бүрэлдэхүүнтэйгээр  урт хугацаанд  үндэсний хэмжээнд 6000 хүнд ажиглалт хийж, тэдгээрийг бусадтай харьцуулсан байна.  Тодруулбал агаарын бохирдол үүсгэдэг хүчин зүйлс, агаар дахь нарийн ширхэгтэй тоосонцрын хэмжээ, автомашины хөдөлгүүр, мод, нүүрс болон хийн түлшээр ажилладаг цахилгаан станцуудаас үүссэн бодисын хэмжээ зэрэгт анхаарч судалгааны дүнг гаргажээ. 

Хүний эрүүл мэндэд хамгийн их сөрөг нөлөө үзүүлж байгаа зүйл нь нарийн ширхэгтэй тоосонцор гэдгийг судлаачид хэлж байна. Тухайлбал, хүн нарийн  ширхэгтэй тоосонцортой агаараар  (жижиг диаметртэй 2.5 микрометрээс бага) амьсгалснаар тоосонцор цусанд шингэдэг байна. Өөрөөр хэлбэл нарийн ширхэгтэй тоосонцор том том ширхэгтэй тоосонцроос илүү эрсдэлтэй байдаг аж. /Жижиг,  нарийн ширхэгтэй тоосонцор нь хүний үсний диаметрээс хэд дахин жижиг байдаг. Хүний үс дунджаар 70 микрометр диаметртэй байдаг/

Нарийн ширхэгтэй тоосонцрын аюулгүй байдлын стандартын одоогийн  стандарт  нь нэг куб метрт 12 микро грамм байна гэж 

АНУ-ын Байгаль Орчныг Хамгаалах Агентлагаас мэдээлсэн.  1999-2011 оны хооронд тосгонд амьдарч байсан, судалгаанд хамрагдсан  иргэд дунджаар 11.34 куб метр тутамд 2.16-24.23 микро-граммаар хэмжигдэх нарийн тоосонцортой орчинд амьдарч байсан бөгөөд тэдний сэтгэл гутрал, таагүй байдал зэргийг асуулга асууж оноогоор тодорхойлоход агаарын бохирдол ихсэх тусам сэтгэл гутрал нэмэгдэж байгаа нь тогтоогджээ.

Тухайлбал, бохирдлын өндөр түвшин (нэг куб метр 21 микрограм), бохирдлын түвшин бага (5 куб метр 5 микро грамм) талбайтай харьцуулахад сэтгэлзүйн гутралын оноо 17 хувиар өндөр байна. 

Өөрөөр хэлбэл хүн удаан хугацаанд сэтгэл гутарч явах юм бол сэтгэцэд өөрчлөлт ордог. Үүнээс болж таагүй шийдвэр гаргадаг байна.  

 

Эх сурвалж: http://www.weforum.org/agenda/2017/11/why-high-air-pollution-could-cause-poor-mental-health?utm_content=bufferff4e3&utm_medium=social&utm_source=facebook.com&utm_campaign=buffer 

Орчуулсан А.Баярмаа