Ирэх онд Олимп Токио хотноо зохион байгуулагдана. Тэгвэл "Токио-2020" олимпын наадмын бамбарыг танилцуулах ёслол боллоо.

Олимп, паралимпийн наадмын бамбар нь сакура цэцгийн таван дэлбээн дүрстэй, алтлаг өнгөтэй, дунд хэсгээсээ галаар үлээх загвартайгаар бүтээгджээ. "J-Village" хөлбөмбөгийн стадионоос эхлэх олимп, паралимпийн наадмын галт бамбарын буухиа Япон улсын 47 муж, 857 хотоор дайран 121 өдөр аялах юм байна.

Уг бамбарыг нэг хүн 200 метр газарт буухиалан гүйх бөгөөд нийт 10 000 гаруй хүн буухианд оролцох аж.