Ерөнхий сайд цалин, тэтгэврийн тухай юуг өгүүлэв
48 минутын өмнө

Ерөнхий сайд Н.Учрал 1.4 их наядыг хэмнэх төсвийн тодотголыг УИХ-ын дэд даргад өргөн барьж буй талаар мэдээлэл өглөө. Энэ үеэрээ Цалин болон Тэтгэврийн тухай юу өгүүлснийг онцлон хүргэж байна.
Төр зардлаа хэмнэж танасан учир иргэдээ үнийн өсөлтөөс хамгаалах үүднээс цалин хөлс дээр бодлого гаргах нь чухал байна. Ирэх оны төсвийг дагалдуулан цалин хөлсний нэмэгдлийг буюу 33 хуулиар төрийн албан хаагчдын цалинг ялгамжтай тогтоосон байсан дуусдаггүй яриаг дуусгана. Та бүхэн мэдэж байгаа, манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа боловсролын салбарын цалингийн ойлгомжгүй байдлыг зассан. Эрүүл мэндийн салбарын цалинг мөн 30 хувиар нэмэгдүүлсэн.
Цаашид төрийн албан хаагчдын цалинг ялгамжгүйгээр 50 хувиар нэмэгдүүлэх бэлтгэлийг хангаж байна.
Тэгвэл ТЭТГЭВЭР-ийн талаар 11-р сараас тэтгэвэр дунджаар 220 мянган төгрөгөөр нэмэгдэнэ гэв.
Нийгмийн даатгалын шинэчлэлийг УИХ-аар баталсан. Нийгмийн даатгалын багц хууль дээр суурь тэтгэврийг тусгасан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бол суурь тэтгэвэр олгоно. 100-300 мянгаар тогтооно. Юугаар тооцоологдох вэ гэхээр, хамгийн бага тэтгэвэр авч байгаа иргэдийн гуравны нэг нь 20-оос дээш жил ажилласан байдаг. Илүү олон жил ажилласан нь өндөр тэтгэвэр авна гэх зарчим алдагдаж байсан учир тэтгэврийн реформыг баталсан. Энэ нь 11 сараас дагаж мөрдөгдөхөөр төсвийн тодотголыг дагуулан өргөн мэдүүлж байна. Зардлыг нь төсвийн тодотголоор хэмнэх 1.4 их наядаас шийдэж байна. Дунджаар 220 мянган төгрөг нэмэгдэнэ. Гэхдээ энэ нь ялгаатай.
Хамгийн бага дүнгээр тэтгэвэр тогтоолгосон иргэн дээр 300 мянга орчим, өндөр тогтоолгосон тэтгэвэртэй иргэнд арай бага байхаар индексжүүлэн нэмнэ.







Зочин · 2 минутын өмнө
SAWI80955877TSAG SEXSEER TOGLI
Зочин · 7 минутын өмнө
ЭНЭ ХЭД МААНЬ ЯРЬСАН ХЭЛСНЭЭ ХЭД ХОНОГИЙН ДАРАА МАРТДАГ ЮМ БОЛОО. АЖИЛЛАСАН ЖИЛЭЭС ХАМААРЧ 100-300 К НЭМЭГДЭНЭ ГЭСНЭЭ ОДОО БОЛОХООР ИНДЕКЖҮҮЛЭЭД ӨНДӨР ТЭТГЭВЭР АВЧ БАЙГАА БОЛ БАГА НЭМЭГДЭНЭ ГЭНЭ ЭЭ ӨНДӨР ТЭТГЭВЭР ГЭДЭГ ЧИНЬ 30-40 ЖИЛ АЖИЛЛАЖ ӨНДӨР ШИМТГЭЛ ТӨЛЖ БАЙЖ Л ТОГТООЛГООН ТЭТГЭВЭР Ш ДЭЭ. ЕР НЬ ӨНДӨР ТЭТГЭВЭР ГЭЖ ЯГ ХЭДЭН ТӨГРӨГӨӨС ДЭЭШХИЙГ НЬ ХЭЛЭЭД БАЙГАА ЮМ БЭ. ЭСВЭЛ ХАМГИЙН БАГААР ТӨЛЖ БАЙСНАА СҮҮЛИЙН 5 ЖИЛ ӨНДРӨӨР ТӨЛСӨН ХҮМҮҮСИЙГ ХЭЛЭЭД БАЙГАА ЮМ УУ ОЛОН ЖИЛ ШИМТГЭЛ ТӨЛЖ ТЭТГЭВЭРЭЭ ТОГТООЛГОСОН БОЛ ЯАГААД АД ҮЗЭЭД БАГА ХЭМЖЭЭГЭЭР НЭМНЭ ГЭЭДБАЙГАА ЮМ БОЛ ОО МЭДЭЖ БАЙГАА НЬ ТАЙЛБАРЛААД ӨГӨӨЧ
Зочин · 43 минутын өмнө
SAWI BIEE UNELLEED TSAGR UNEGUI SADARLD BOOB VNZN TAWITAL XXOOD BOOB DOLOOJ ANUSDI