Энэ жилийн “Их хурд 8” азарганы уралдаанд Төв аймгийн Баян сумын уугуул, Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Нямжавын хурдан хээр азарга түрүүлж, түмэн олныг баясгалаа.

Энэ жил “Их хурд 8” уралдаан Монгол туургатны морьтны өв соёлын наадам нэртэйгээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монголын Морин спорт уяачдын холбооноос түрүү морийг “Ланд 200” автомашинаар байлах бол унаач хүүхдийг нэг өрөө байраар урамшуулсан нь наадмын шинэ жишиг болов.

Төв аймгийн Баян сумын уугуул, Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Нямжавын хурдан хээр азаргыг энэ жилийн “Их хурд” наадамд 77 дугаартай мордсон Төв аймгийн Зүүндэлгэр сумын хоёрдугаар ангийн сурагч н.Энхбаяр гэдэг найман настай хүү унаж, уралдсан байна.