ММСУХ-ноос гурван жилд нэг удаа зохион байгуулдаг Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-8” уралдаан, Монгол туургатны морьтны өв соёлын наадам үргэлжилж байна.

ММСУХ энэ удаагийн “Их хурд” уралдааны үеэр морьтны соёлын бүхий л үнэт зүйл болох Адуучин тэмцээн, Гийнгоо марзайн улсын уралдаан, сайхан хос морьтны тэмцээн, жороо морины уралдаан, хуйрнан шуугигч хүүхдийн барилдаан, нутаг нутгийн сайхан айраг шалгаруулах “Айраг фестиваль” зэрэг, шашны зан үйл зэрэг олон төрлөөр өргөн дэлгэр зохион байгуулж байна.

Та бүхэнд сайхан хос морьтны фото зураг хүргэж байна.