Маргаашаас ихэнх нутгаар эрс сэрүүсэж, хөрсөн дээр цочир хүйтэрнэ
46 минутын өмнө

Энэ сарын 3-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 4-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орж, 4-нөөс ихэнх нутгаар эрс сэрүүсэж, газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
2026 оны 09-р сарын 3-7-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас:
- 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- 04-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- 05-нд төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- 6-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно.
Салхи:
- 03-нд нутгийн зарим газраар,
- 04, 05-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур:
- 3-нд нутгийн баруун хагаст,
- 4-нөөс 7-ныг хүртэл ихэнх нутгаар эрс сэрүүсэж,
- Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө -5...0 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус,
- Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +13...+18 градус,
- говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +21...+26 градус,
- говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +25..+30 градус,
- бусад нутгаар шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +16…+21 градус дулаан байна.






