Сайн байна уу захиа дамжуулж зөвлөгөө авах гэсэн юмаа. Надад насны зөрүүтэй хосууд туршлагаасаа зөвлөөд өгөхийг хүсье ээ.. эрэгтэй хүмүүст хүүхэд оройтно гэж байдаг болов уу.

Ер нь хэдэн наснаас өмнө хүүхэдтэй болсон нь дээр байдаг юм болоо ,бид хоёр яг 10насны зөрүүтэй танилцаад 8сар болж байна. Удаагүй ч гэсэн энэ хугацаанд сайндаж муудалцах үе зөндөө байсан ч одоо л яг бүр дасаад хайрлаж байгаагаа улам мэдрээд байх юмаа. Дотно болох тусам найз залуу маань хүүхэд ярих нь ихсээд сүүлдээ маргаан болох нь холгүй байна. Тэр маань хүүхэд оройтлоо, хүүхэд оройтлоо чи яагаад хүүхэдтэй болдоггүй юм, хурдан хүүхэдтэй болье гэх юм (найз залуу маань өмнө нь хамт амьдардаг хүнтэй байсан болов ч хүүхэдтэй болоогүй) гэрийхэн нь хүртэл Монголоос ярихдаа байнга л хүүхэд чинь оройтлоо гээд ээж нь ачаа харчихаад үхмээр байна гээд тоглоом болгож хэлээд сэтгэлд сэвтэй юмаа
Заримдаа хүний цаг хугацаа үрээд байгаа ч юм шиг бүр дасахаасаа өмнө больдог юмуу ч гэж бодох юм. Уг нь их халамжтай дайчин сайн залуу энэ асуудлаас өөрөөр салах талаар бодоход хүргэж байгаагүй. Заримдаа өдий хүртэл хүүхэдтэй болоогүй нь бид2 одоо учирч байгаа нь миний буруу юм шиг тулгаад ч байгаа юм шиг санагдаад гомдоод байх юм.

Уг нь бодсон бодол зөндөө ийм эрт хүүхэдтэй болмооргүй байдаг. Та нар маань эерэг талаас нь зөвлөөд өгөөрэй сөрөг коммэнт битгий бичээрэй