Сайн байцгаана уу, ийм муухай юм бичиж байгаад уучлаарай. Ойр дотныхонтойгоо зөвлөе гэсэн ч ийм амьдарлаасаа ичээд чадахгүй болохоор энд бичиж байнаа.

Би 4 хүүхэдтэй 7;4;2; настай, бага нь 1сартай. Нөхөртэйгөө ерөөсөө таарч тохирохгүй юмаа. Манай хүн уг нь цалин сайн олдог ажил нь ч тийм хүнд биш, 2 хоног ажлаад хэд хоногоор амардаг. Тэр хугацаандаа гэр бүлдээ цаг гаргадаггүй, гадуур найз нөхөд гээд алга болдог. Хүүхэн шууханд их дуртай, дураа хүрвэл хүүхэд өвдсөн ч тоохгүй хаалга саваад л гараад явдаг. Хүүхдүүддээ хэр баргийн мөнгө гаргаад байдаггүй. Бид хоёр одоо хүртэл тусдаа гараагүй, бэр ч гуйж аваагүй. Би л хүүхдүүдээ чирээд 2 гэрийн хороонд явдаг. Намайг гэр рүүгээ явахаар манай хүн өөрийнхөө ээж аавынхаа гэрт үлддэг. Тэр хугацаандаа утсаар ч ярьдаггүй,  мөнгө хэрэг болоод гуйхаар уурлаад элдэв янзын үгээр намайг хараадаг. Өөрт нь таалагдахгүй юм болвол буруутан нь үргэлж би болдог.

Их уурлахаараа хааяа гар хүрнэ. Ер нь л хэрэгцээтэй хэдэн юмаа би ихэнхдээ өөрийнхөө эцэг эх, гэр бүлээс гуйж авдаг. Дээрээс нь хадмууд хүртэл байнга миний талаар манай гэр бүлийн талаар хүүдээ муу муухайгаар ярьдаг. Тэрийг нь сонсохоороо над руу уурлана, хааяа зодно, юм л бол танайхан, чи ийм биз дээ гээд л байнга доош нь хийдэг болсон. Анхандаа бол гайгүй л байдаг байсан. 2 дахь, за 3дахь хүүхдээ хараад засрах байх гэж бодоод их тэвчдэг байсан. Хааяа нээрээ л би болохгүй байгаа юм байна, надаас болоод манай хүн ингээд байна гээд арга эвийг нь олох гэж их үзсэн. Хар багаасаа л энэ хүнтэй үерхэж дасаад хүүхэдтэй болсон болхоор миний амьдралын гол зүйл маань л гэж боддог байсан.

Сална гэхээр сэтгэлд нэг л бууж өгдөггүй их хэцүү санагддаг, зориглоод дунд нь нэг салсан боловч уучлаарай би их ухаарлаа өөрчлөгдөнө  гээд гуйгаад байхад нь итгээд эргээд нийлсэн. Харин одоо нэг мөсөн салаад өөрийнхөө хүсснээр хүүхдүүдтэйгээ сэтгэл амар амьдармаар байна аа. Саллаа гэхэд гэрлэлтээ батлуулж байгаагүй бол хүүхдийн тэтгэлэг авч болох болов уу. Хаана ханддаг юм болоо?