Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ
2026/02/04

Долоо хоног бүрийн Лхагва гаригт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Өнөөдрийн /2026.02.04/ Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэлсэн байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх болон танилцана.
- Концессын гэрээнд нэмэлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл/
- Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих, нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн нөхөн олговортойгоор газар чөлөөлөх журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- Даатгалын босго үзүүлэлт шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл – Импортлох, экспортлох согтууруулах ундааны чанар, аюулгүй байдалд хяналт тавих журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Цахим хуудас хөтлөх, ил тод, нээлттэй мэдээллийг цахим хэлбэрээр байршуулж нийтлэх, шинэчлэх, хяналт тавих нийтлэг журам, /Нээлттэй мэдээллийг ил тод байлгах болон ил тод байдлын шалгуур үзүүлэлт тогтоох, үнэлгээ хийх журам/
- Бусад асуудал*
Танилцах асуудал:
- “Эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын талаар
- Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай авто замын төслийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээ, цаашид авах арга хэмжээний талаар
- Мах болон өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт болон үнийн төлөв байдлын талаар
- Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч Талуудын 17дугаар Бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын явцтай тус тус танилцана.







иргэд · 2026/02/04
богд уулаа хамгаалахгүй гэсэн бодлого барьдаг сайд та урьд өмнө ингэж ажиллаж чадаагүй байж өнгөрсөн борооны хүйноос цуваа нөмрөөд энэ батбаатарыг огцруул
Зочин · 2026/02/04
SEXSYGEER TAWIYYLI BOOW XXI BOOW DOLOOJ80955877ANUSDI
Зочин · 2026/02/04
SADARTLA SEXSEER XUCHINDUULEED80955877