Төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагууд уг ангиллаар виз, визийн зөвшөөрөл мэдүүлнэ. К1 ангилал нь ажил хэргийн шугамаар түр ирэх гадаадын иргэнд олгох виз тул хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд энэхүү ангиллаар виз, визийн зөвшөөрөл мэдүүлэх боломжтой.
Уулын аманд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны өгсөн газартай холбоотой асуудалд хуульд өөрчлөлт оруулж үндсээр нь цэгцлэхгүй бол, нийслэл ажлыг нь хийе. 2-3 сарын дотор хүн хүч гаргаад уулын амуудыг шүүрэн шанага шиг сэтлээд цэгцэлж болно. Хөдөлье гэхээр яам мэднэ гээд байдаг.
Үүнээс хойш О.Гончигсүрэн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан бөгөөд хэвлэлийн бага хурал зарласан гэх шалтгаанаар өнөөдөр /2026.02.02/ өглөө 413-р хорих ангид саатуулжээ. Ар гэрийн зүгээс уг хэргийг үнэн шударгаар шалгаж, хууль ёсны шийдвэр гаргахыг холбогдох байгууллагуудаас хүсэж байгаагаа илэрхийлсэн юм.
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт хүний амь насыг зэвсгийн чанартай зүйл буюу хутга ашиглан хохироосон нийт 5 хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгавар болгон шүүх рүү шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүллээ.
Хамгийн түрүүнд иргэд цахим татварын систем буюу e-tax.mn хаягт нэр, нууц үгээр нэвтрэн орж, Тайлан хэсгийн "Тайлан тушаах" гэдгийг дарж, хадгалснаар бусад хавсралтыг бөглөх боломжтой болж, тайлангийн маягт идэвхжинэ.
Мөн өдөртөө, маргаашдаа, богино хугацаанд мөнгө нь гардаг Харилцах дансанд буюу урсгал дансанд банкууд гурав хүртэл хувийн хүү төлдөг явдлыг хориглох гээд шийдлүүд байна.
Дээрээс нь давхар дээлийн гай, хорлол нэмэгдээд “улстөрийн намаг, балчиг” үүсчихлээ. Иймэрдүү үзэгдэлтэй Трамп АНУ-д тэмцэж, ялах ялагдах нь тодорхойгүй нэг жил болчихоод байна. Энэ үзэгдэл АНУ-ын ардчилсан намаас угшил, гарвальтай гэгддэг ажээ. Их Британий улстөрийн соёл ч бас хамаатай нь үнэн юм.
